Сүүлийн үед хүмүүсийг хамгийн ихээр зовоож буй сэтгэцийн өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Өдрөөс өдөрт бидний амьдрал хурдасч, түүнийгээ дагаад оюуны стресс, ядаргаа нэлээдгүй түгээмэл байх болжээ. Хэлэхэд гунигтай ч гэсэн бидний заримд нь сэтгэцийн хямрал хэмээх ойлголт хэзээний танил болчихоод байна гэхэд хилсдэхгүй болов уу. Бидний сэтгэц эрүүл саруул, хэвийн байгаа тохиолдолд л биеийн эрүүл мэнд ямар нэгэн асуудалгүй байх боломжтой юм. Ингээд сэтгэцийн эрүүл мэнд хэрхэн хамгаалах үр дүнтэй аргуудыг та бүхэндээ танилцуулья. 

Сүүлийн үед хүмүүсийг хамгийн ихээр зовоож буй сэтгэцийн өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

1 Хэвийн унтдаг болох хэрэгтэй

Нойр нь хүний биеийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй байдаг. Зүүдлэх үед хүний тархи амарч, тухайн өдөр хүлээж авсан мэдээллийг боловсруулах бөгөөд хэрэгтэй чухлыг нь ой санамжиндаа хадгалдаг ажээ. Хангалттай сайн унтсанаар хүний бие сэргэж тухайн өдөр хуримтлуулсан ядаргаа, стрессээ тайлдаг. Удаан хугацааны турш сайн унтаж амрахгүй явснаар хүний биед олон сөрөг нөлөө илэрдэг тул та өөрийнхөө өдөр тутмын амьдралын дэглэмийг сайтар бодоод үзээрэй. Унтахынхаа өмнө ухаалаг утсаа бариад суучихдаг бол энэнийхээ оронд халуун усанд орж болох юм. Таны унтлагын өрөөний хөшиг гэрэл нэвтрүүлдэггүй зузаан материалтай байвал сайн унтаж амрахад тустай байх болно. Хэрвээ эдгээр аргуудыг хэрэгжүүлсэн ч таны нойр хэвийн болохгүй байвал эмчид хандах хэрэгтэй. 

Хэвийн унтдаг болох хэрэгтэй

2 Сэтгэлзүйч рүү явахаас бүү татгалзаарай

"Нэг толгойноос хоёр толгой илүү" гэдэг хэдий ч таны найз мэргэжлийн сэтгэлзүйч биш шүү дээ. Тийм учраас мэргэжлийн сэтгэлзүйч дээр очиж үзүүлэн зөвлөгөө авах юмуу эсвэл хүндэрсэн байгаа тохиолдолд эмчилгээнд хамрагдах нь танд тустай. Сайн сэтгэлзүйчид гол төлөв багаараа ажилладаг. 

Сэтгэлзүйч рүү явахаас бүү татгалзаарай

3 Тараг ууж байгаарай

Сүүлийн үед тарганд агуулагддаг пробиотикийн хүний биенд үзүүлэх нөлөөг түлхүү судалж байгаа билээ. Судалгааг явуулсан эрдэмтэд таргийг тогтмол ууж хэрэглэдэг хүмүүс сэтгэл гутралд өртөж, даралт нь ихсэх магадлал бага байдаг гэсэн сонирхолтой дүгнэлтийг хийсэн байна. Мөн үүнээс гадна өдөр тутмынхаа хоол хүнсэнд витамин В, С, магни, цайр агуулсан хоол хүнс буюу гадил, шоколад, цитрусын төрлийн жимснүүд болон самар идэж байхын чухлыг онцлон тэмдэглэжээ. 

Тараг ууж байгаарай

4 Кофены хэмжээгээ хязгаарлах хэрэгтэй

Их хэмжээний кофе уух нь хүнийг цухалдуу болгохоос гадна сэтгэлд түгшүүр төрүүлдэг муу талтай ажээ. Нөгөөтэйгүүр кофег огт уухгүй байх нь бас буруу гэж эрдэмтэд үзэх болсон билээ. Яагаад гэвэл сайн чанарын кофег тохируулан хэрэглэвэл зөнөх өвчнөөс сэргийлдэг болох нь хэдийнэ батлагдаад байгаа юм. Энэ бүхнээс харахад хүмүүс бид кофеин агуулсан энэхүү "шидэт" ундааг тохирсон хэмжээгээр ууж хэрэглэх нь л хамгийн чухал ажээ. Та аяга кофе уусныхаа дараагаар өөрийнхөө бие махбодийг ажиглаад үзээрэй. Хэрэв таны уур уцаар хүрэх юм уу хэт баяр хөөртэй болж байвал хэсэг хугацаанд кофе хэрэглэхээ зогсоогоорой гэж зөвлөе. 

Кофены хэмжээгээ хязгаарлах хэрэгтэй

5 Нарны илчийг мэдэрч байх нь чухал

Хүний биед витамин Д дутагдах үед яс хэврэгшиж, хөхний хорт хавдар тусах магадлал өсөхөөс гадна элдэв төрлийн өвчин эмгэгийг эсэргүүцэх чадвар буурдаг гэдгийг бид мэднэ. Тийм учраас Д витаминыг тохирсон тунгаар хэрэглэж байх нь зүйтэй юм. 

Нарны илчийг мэдэрч байх нь чухал

6 Өөрийгөө хайрла

Эерэг энергитэй хүмүүстэй харилцаж, дуртай амьтнаа тэжээж, өөрийнхөө дуртай хөгжмийг сонсч байгаарай. Өмнө нь дуртай байсан зүйлээ ахин хийж эхлэх юм уу эсвэл цоо шинэ хоббитой болсон ч болох шүү дээ. Ерөнхийдөө танд юу баяр хөөрийг өгч байна, тэр зүйлээ л хийж байгаарай гэсэн үг юм л даа. Дуртай зүйлээ хийх үед хүний биеэс стресстэй тэмцдэг эндорфин хэмээх бодис эрчимтэй ялгардаг байна. Бидний сонирхол найзуудад маань таалагдахгүй байвал бид найзуудаа бодоод өөрийнхөө сонирхлыг орхидог. Бид бусдын үзэл бодлоос шалтгаалж амьдарч хэзээ ч болохгүй юм. Хэрэв та зөвхөн найзуудаа бодоод өөртөө ямар ч кайфгүй байсан ч тэдэнтэй цуг баранд орж, кино үздэг бол өнөөдрөөс эхэлж болихыг зөвлөе. Жинхэнэ үерхэл ийм байдаггүй ээ. 

Өөрийгөө хайрла

7 Хэрэггүй мэдээллээс татгалзаж сурья

Бид мэдээллийн эцэс төгсгөлгүй урсгал дунд амьдарч байна. Цацагдаж буй мэдээллийг анзаараад үзэх юм бол дийлэнх нь сөрөг, хэнд ч хэрэггүй мэдээлэл байдаг. Хүмүүс бид мэдээлэлгүй амьдарч чадахгүй ч гэсэн өөрсдийгөө сөрөг мэдээллээс аль болох хамгаалж байхаас өөр аргагүй юм. Үзэгчдийнхээ сэтгэл зүйгээр "наадсан" хэрэгтэй, хэрэггүй нэвтрүүлэг үзэж байхын оронд тайван амгалан байсан нь дээр билээ. 

Хэрэггүй мэдээллээс татгалзаж сурья

8 Харилцаагаа тасалж сураарай

Бидний ихэнх нь ямар ч аз жаргал өгдөггүй харилцааг хэвээр нь хадгалсаар л байдаг. Зарим нь ердөө л ганцаархнаа үлдэхгүйн тулд энэ "аз жаргалгүй" харилцаатайгаа л байдаг бол, зарим нь бусад хүмүүсийн хэл амнаас айхын эрхэнд харилцаагаа тасалж зүрхэлдэггүй байна. Ер нь яахлаараа намайг ойлгодоггүй, намайг үнэлдэггүй, үргэлж сэтгэл санааг минь хямрааж байдаг хүнтэй би харилцах ёстой юм бэ? Ирээдүйгээ гэгээтэй байлгахын тулд бид ийм хор хөнөөлтэй харилцааг аль болох эртхэн таслах учиртай. Эцсийн эцэст ирээдүйд биднийг юу хүлээж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Та буруу харилцаанд хэдий чинээ цагаа зарцуулна, таны зөв харилцааг бий болгох боломж төдий чинээ бага байх болно гэдгийг битгий мартаарай. 

Харилцаагаа тасалж сураарай

9 Тааламжтай хүмүүстэй нөхөрлө

Найзууд бол бидний сонгож болдог "гэр бүл" билээ. Тийм учраас бид хүмүүсийг таатай болон таагүй хүмүүс хэмээн хоёр ангилах нь юу нь буруу байх билээ? Та хэнд ч ямар ч өргүй хүн. Таныг ядрааж, залхааж байгаа хүмүүсээс харилцаагаа таслах эрх танд бий. Тэд таныг ашиглах гэж мэрийх эсвэл та тэдний "асрагч эх" биш шүү дээ. Тэд таньтай таньгүй амьдрах л болно. Тийм учраас өөрийгөө бодоорой. 

Тааламжтай хүмүүстэй нөхөрлө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()