2017 оны дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүд тодорчээ

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй яг одоогоор хэн байгаа вэ? 2017 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй алдар нэрийг хэн хүртэх эрхтэй вэ? Та бүхэндээ хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг хүргэж байна. Гоо сайхан гэдэг дэлхий дээрх хамгийн их маргаан дагуулсан сэдэв учраас тодорхой нэгэн ялагч байдаггүй. Нэгэн үед гоо сайхнаараа бишрүүлж явсан бүсгүй өөр хэн нэгэнд байраа булаалгах нь бий. Эмэгтэйчүүдийн бусдыг өөртөө татах гол хүчин зүйл нь царай зүс, бие хаа байдаг. Гэхдээ үүн дээр нэмээд нэр хүнд, өөртөө итгэлтэй байдал, оюун ухаан, алдар нэр болон ур чадварууд багтана.

2017 оны дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүд тодорчээ

Гоо сайхан гэдэг харж байгаа хүний үзэмжээс шалтгаалах нь маргаангүй үнэн. Гоо сайхнаар нь жагсаалт гаргах гэж байгаа бол царай зүснээс гадна дотоод гоо сайхныг бас оруулж бодох нь зүйтэй. Гадаад гоо сайхан цаг хугацаатай хамт хийсэн одох ч бусад зүйлүүд нь тухайн хүнийг гоо үзэсгэлэнтэй хэвээр байлгана. Ингээд та бүхэндээ дэлхийн алдартай томоохон сайтуудын хэрэглэгчдээс авсан санал хураалтын дүнгээс, 2017 оны хамгийн дур булаам, олон нийтэд таашаагдсан бүсгүйчүүдийг танилцуулъя. 

 

30 Ники Карими (Niki Karimi) – Иран

45 настай Ираны жүжигчин, найруулагч, кино зохиолч Ники Карими 30-д бичигджээ. Ираны Тегеран хотод төрсөн тэрээр бага ангид байхаасаа л театрт жүжиглэж ирсэн бөгөөд шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг продюсер шагналууд хүртэж байжээ. 2005 оны Канны кино наадамд “One night” бүтээлээрээ нэр дэвшиж байснаас гадна кино орчуулга хийж байсан туршлагатай. Мөн тэрээр Газын зурвас дахь Израйлийн түрэмгийлэлд шүүмжлэлтэй ханддаг.

Ники Карими (Niki Karimi) – Иран

29 Алисиа Викандер (Alicia Vikander) – Швед

Өдгөө 28 настай жүжигчин бүсгүй Алисиа Викандер өмнө нь бүжигчин байсан бөгөөд тэрээр Гётеборгт төрж өсөн, хүүхэд байхаасаа жүжиглэж эхэлжээ. Өсвөр наснаасаа эхлэн баллетаар хичээллэж байжээ. Мэргэжлийн карьераа Шведийн богино кино болон олон ангит кинонуудад тоглож эхлүүлсэн бөгөөд түүний хамгийн анхны дүр нь "Andra Avenyn" олон ангит киноны "Josefin Björn-Tegebrandt"-ийн дүр байлаа. Харин "Testament of Youth" кинонд "Vera Brittain" нэртэй идэвхитэний дүрээр, "Ex Machina" киноны роботын дүрээрээ Алтан бөмбөрцөг болон Британийн кино, телевизийн урлагын наадамд шилдэг туслах жүжигчний төрөлд нэр дэвшиж, олон улсад нэр хүндтэй болсон. Мөн тэрээр Академийн авардс, Дэлгэцийн жүжигчдийн нэгдсэн холбооны Шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ. 2018 онд Булш ухагч кинонд Лара Крофтын дүр бүтээхээр гэрээгээ хийсэн байна. Викандер Лондонд амьдардаг бөгөөд 2017 оны 10 сарын 14-ний өдөр жүжигчин Майкл Фассбэндертэй Испанийн Ибиза хотод гэрлэжээ. 

Алисиа Викандер (Alicia Vikander) – Швед

28 Аманда Серни (Amanda Cerny) – АНУ

25 настай Америк модел тэрээр Vine, Instragram, Twitter зэрэг онлайн ертөнцөд олон мянган дагагчтай нэгэн юм. Аманда "Forbes"-ийн "30 Under 30", "Eqsuire", "Paramount Pictures", "Comedy Central" болон "20 дугаар зуун фокс"-той хамтран ажиллаж байжээ. 

Аманда Серни (Amanda Cerny) – АНУ

27 Линдси Форсека (Lindsey Forseca) – АНУ

Максим сэтгүүлээс жил бүр гаргадаг Hot 100 жагсаалтанд 2 дахь удаагаа багтсан тэр 1987 оны 1 сарын 7-нд Калифорни мужийн Оакландад төрсөн. Жүжигчний карьераа  CBS телевизийн "The Young and the Restless" олон ангит кинонд тоглон эхлүүлж, хэд хэдэн олон ангит кино болон бүрэн хэмжээний кинонд дүр бүтээгээд амжжээ.

Линдси Форсека (Lindsey Forseca) – АНУ

26 Энн Куртис (Anne Curtis) – Австрали

Филиппин, Австрали гаралтай жүжигчин, телевизийн хөтлөгч Энн Куртис Нью Йорк-д явуулсан онлайн сэтгүүлээс гаргасан 2017 оны хамгийн үзэсгэлэнтэй 30 бүсгүйчүүдийн жагсаалтанд багтаж байв. Мөн тэрээр Buzznet.com сайтын жагсаалтанд 9 байр эзэлсэн. 

Энн Куртис (Anne Curtis)  – Австрали

25 Адриана Лима (Adriana Lima) – Бразил

Бразил гаралтай загвар өмсөгч тэрээр "Викториа Секрет"-д олон жил ноёлж байгаа бөгөөд 2017 онд Buzznet.com сайтын жагсаалтанд багтаж, 2016 онд Wonderslist жагсаалтын 8-д бичигдэж байна. 

Адриана Лима (Adriana Lima)  – Бразил

24 Гал Гадот (Gal Gadot) – Израйль

2015 онд Израйлийн жүжигчин, загвар өмсөгч маань 8-д жагсаж байсан. Гал бол Израйлийн хамгийн орлого ихтэй моделиудын нэг бөгөөд өмнө нь Израйлийн цэргийн албанд 2 жил алба хаажээ. Тэрээр "The Fast and the Furious" киноны Жизел Яашар, "Wonder Woman" киноны гол дүрээр танигдсан. 

Гал Гадот (Gal Gadot)  – Израйль

23 Жижи Хадид (Gigi Hadid) – АНУ

2017 оны хамгийн дур булаам бүсгүйчүүдийн 22-т жагссан тэрээр урт шаргал, долгионтой үс, наранд борлосон борхон арьс, зөөлөн нүүр будалтаараа Жижи төгс төгөлдөр Калифорнийн охиныг илэрхийлж байгаа юм.

Жижи Хадид (Gigi Hadid) – АНУ

22 Элизавета Боярская (Elizaveta Boyarskaya) – Орос

Элизавета Боярская "Адмирал Колчак" киноны Адмирал Колчакт сэтгэлтэй болдог эмэгтэйн дүрээр олонд танигдсан. Тэрээр одоо 31 настай бөгөөд Оросын театр, дэлгэцийн жүжигчин юм.

Элизавета Боярская (Elizaveta Boyarskaya)  – Орос

21 Маргот Робби (Margot Robbie) - Австрали

Алдарт "Харли Күйн"-ий дүрээр олон нийтэд танигдсан үзэсгэлэнт бүсгүй Маргот чадварлаг жүжиглэлт болон сайхан инээмсэглэлээрээ бусдыг өөртөө татдаг билээ. Түүний төгс царай, сайхан биед дурлахгүй эр гэж үгүй. 

Маргот Робби (Margot Robbie) - Австрали

20 Мона Абоу Хамзэ (Mona Abou Hamze) – Ливан

Ливаны телевизийн хөтлөгч, поп урсгалыг түгээн дэлгэрүүлэгч Мона Абоу Хамзэ өөрийн оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ олонд танигдсан нэгэн юм. Хамгийн үзэсгэлэнтэй Муслим бүсгүйчүүдийн нэгээс гадна "CEO Middle East" сэтгүүлээс шалгаруулсан "Хамгийн хүчирхэг 100 Араб эмэгтэй"-н нэгээр шалгарсан байдаг. 

Мона Абоу Хамзэ (Mona Abou Hamze) – Ливан

19 Дакота Жонсон (Dakota Johnson) – АНУ

Дур булаам хирнээ өхөөрдөм Дакота "Fifty Shades of Grеy" кинонд тоглож олон улсад танигдаад амжсан. Дараа дараагийн ангиуд болох "Fifty Shades Darker", "Fifty Shades Freed" кинонуудад Анастасиа Стилийн дүрийг үргэлжлүүлэн бүтээсэн тэрээр 27 насандаа олон улсад нэр алдарт хүрсэн юм. 

Дакота Жонсон (Dakota Johnson) – АНУ

18 Кейт Аптон (Kate Upton) – АНУ

Уран галбир, гайхалтай нүдээрээ тэр энэ жагсаалтанд багтжээ.  Спортлог бие галбиртай загвар өмсөгч гэдгээрээ нэрд гарсан тэрээр орчин үеийн загварын салбарын шилдгүүдийн нэг бөгөөд хамгийн халуухан, тачаангуй бүсгүйчүүдийн олон жагсаалтанд дээгүүр бичигддэг. 

Кейт Аптон (Kate Upton) – АНУ

17 Ирене Эссэр (Irene Esser) – Венесуэль

Венесуэлийн жүжигчин, загвар өмсөгч, "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцогч Эссэр 17-д бичигджээ. Галбирлаг бие хаа нь 2017 оны дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтанд ороход нь нөлөөлсөн нь лавтай. Төрмөл хөөрхөн царай, бие галбир, сайхан ааш зангаараа алдартай.

Ирене Эссэр (Irene Esser) – Венесуэль

16 Ибтиссам Тискат (Ibtissam Tiskat) – Марокко

Дуучин, дуу зохиогч Ибтиссам Тискат бол яахын аргагүй үзэсгэлэнтэй бүсгүй. "Arab Idol" болон 10-р улирлын "Star Academy Arab World" тэмцээнүүдэд оролцож байсан юм.

Ибтиссам Тискат (Ibtissam Tiskat) – Марокко

15 Элиза Тэйлор (Eliza Taylor) - Австрали

27 настай тэрээр Австралийн савангын дуурь "Neighbours"-д Жанэ Тимминсийн дүрээр нэрд гарчээ. Мөн "The CW" телевизийн "The 100" олон ангит кинонд Кларке Гриффиний дүрд тоглосон.

Элиза Тэйлор (Eliza Taylor)  - Австрали

14 Элиша Кудбэрт (Elisha Cuthbert) – Канад

Жүжигчин, загвар өмсөгч, 34 настай Элиша "24" олон ангит киноны Ким Баур, "Old School" инээдмийн кинонд Дарси Голберг, "The Girl Next Door" инээдмийн кинонд тоглосон Даниэлийн дүрээр олонд танигдсан. Мөн "Maxim" сэтгүүлээс түүнийг телевизийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр тодруулжээ.

Элиша Кудбэрт (Elisha Cuthbert)  – Канад

13 Мозда Жамалзада (Mozhdah Jamalzadah) – Афгинистан

Үзэсгэлэнт муслим эмэгтэй Мозда нь телевизийн хөтлөгч, нийгмийн ажилтан билээ. Мөн тэрээр дуу зохиогч бөгөөд "Dokhtare Afghan" буюу Афган охин дуу нь Афганы телевиз, радиогоор хит болсон байна. 

Мозда Жамалзада (Mozhdah Jamalzadah)  – Афгинистан

12 Тайлор Свифт (Taylor Swift) – АНУ

Орчин үеийн хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчдийн нэг Тайлор Свифт нь дан ганц дуу хоолой бус гадаад үзэмжээрээ ч сайхан нэгэн. Тэрээр дэлхий дээрх хамгийн их орлоготой уран бүтээлчдийн нэг билээ. Тайлор шинэ уран бүтээлүүдээрээ хүмүүсийн анхаарлын төвд байж, энэхүү жагсаалтын 12-т бичигджээ.

Тайлор Свифт (Taylor Swift) – АНУ

11 Селена Гомез (Selena Gomez) – АНУ

Залуухан үзэсгэлэнт Америк од Селена дахин жагсаалтанд оржээ. Тэрээр 2017 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр тодроод зогсохгүй хамгийн дур булаам охидын тоонд ч мөн багтжээ. Тэрээр энэ жил бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс заслын сорвио олон нийтэд ичиж зоволгүй харуулсан нь хүмүүсийг уяраасан билээ. 

Селена Гомез (Selena Gomez) – АНУ

10 Лиза Соберано (Liza Soberano) – Филиппин

Филиппин, Америк гаралтай жүжигчин, загвар өмсөгч Лиза 10 дугаар байранд оржээ. Тэрээр өнгөрсөн жил хамгийн дур булаам охидын 2-т бичигдэж байсан юм. Жүжигчнээрээ ажиллахаас гадна дэлхийд алдартай бренд "Maybelline"-ийн нүүр царайгаар ажилладаг.

Лиза Соберано (Liza Soberano)  – Филиппин

9 Эмма Ватсон (Emma Watson) – Англи

27 настай Английн загвар өмсөгч, жүжигчин, нийгмийн идэвхтэн Эмма Ватсон Францын Парис хотноо Jacqueline Luesby, Chris Watson нарын гэр бүлд төржээ. Тэрээр 5 нас хүртлээ Парист амьдарч байсан. Үзэсгэлэнт бүсгүйг бид бүхэн "Харри Поттер"-ийн гол дүрийн охины дүрээр мэдэх бөгөөд тэрээр феминист үзэлтэй, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, дуу хоолойгоо хүргэгч нэгэн юм.

Эмма Ватсон (Emma Watson)  –  Англи

8 Приянка Чопра (Priyanka Chopra) – Энэтхэг

Болливудын од, 34 настай тэрээр 8 дугаар байранд оржээ. 2000 онд "Дэлхийн мисс" болж байсан тэрээр эх орондоо эргэж ирснийхээ дараа Болливудын жүжигчин болж, үүний хажуугаар дуучны карьер эхлүүлж, алдарт Pitbull-тай хүртэл хамтран уран бүтээл гаргасан юм.

Приянка Чопра (Priyanka Chopra) – Энэтхэг

7 Им Жин А (Im Jin-ah) – Өмнөд Солонгос

Нана хэмээх тайзны нэрээрээ илүүтэй танигдсан Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин тэрээр Хятадын кино, зар сурталчилгаанд ихээр тоглодог. Тэр Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн жагсаалтанд тэргүүн эгнээнд бичигдсэн байна.

Им Жин А (Im Jin-ah) – Өмнөд Солонгос

6 Фахри Эвсен (Fahriye Evcen) – Турк

Туркийн жүжигчдээс хамгийн царайлагт тооцогддог тэрээр 1986 оны 6 сарын 4-нд Германы Солингенд Турк, Герман гаралтай айлд төржээ. "Yaprak Dökümü" олон ангит киноны Нэкла Текиний дүрээр танигдсан бөгөөд турк, герман, англи, испани хэлээр чөлөөтэй ярьдаг байна.

Фахри Эвсен (Fahriye Evcen) – Турк

5 Александра Дадарио (Alexandra Daddario) – АНУ

Гайхалтай сайхан нүдтэй энэ бүсгүй Итали, Ирланд, Унгар, Герман, Англи удамтай. 1986 оны 3 сарын 16-нд АНУ-ын Нью Йорк-д төрсөн. Тэрээр галбирлаг тачаангуй биеэсээ гадна өвөрмөц сайхан нүдээрээ бусдыг бишрүүлдэг.

Александра Дадарио (Alexandra Daddario) – АНУ

4 Мануэла Аркури (Manuela Arcuri) – Итали

Buzznet-ээс явуулсан санал асуулганд жүжигчин, модель Мануэла багтсан байна. Тэрээр Италийн үзэгчдэд "L’onore e il rispetto" болон "Il peccato e la vergogna" киноны гол дүрд тоглон алдаршсан. Сайхан бие хаа, царай зүсээрээ нэрд гарч яваа түүнийг "Италийн хоёр дахь Моника Белуччи" гэх нь ч бий.

Мануэла Аркури (Manuela Arcuri)  – Итали

3 Тэйлор Хилл (Taylor Hill) – АНУ

21 настай загвар өмсөгч тэрээр Victoria’s Secret-д загвар өмсөгчөөр ажилладаг юм. Өсч яваа үзэсгэлэнт од энэ удаагийн жагсаалтын 3-т бичигджээ. 

Тэйлор Хилл  (Taylor Hill)  – АНУ

2 Таране Алидусти (Taraneh Alidoosti) – Иран

"Crystal Simorgh"-ийн шагналт Ираны жүжигчин тэрээр 33 настай. Алидусти Ираны хамгийн шилдэг жүжигчнээр 10 жилийн турш нэрлэгдэж байна. 

Таране Алидусти (Taraneh Alidoosti) – Иран

1 Бионсе (Beyoncé) – АНУ

Нью-Йорк, Лос-Анжелест байрладаг зураг, мэдээлэл, бичлэг хуваалцдаг олон нийтийн сүлжээ болох buzznet-ээс Бионсег хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгт оруулжээ. Учир нь тэрээр энэ жил төрж, хоёр ихэр хүүхэдтэй болсон бөгөөд энэ нь түүнийг фэнүүд болон хүмүүсээс хамгийн их санал авахад нөлөөлжээ.

Бионсе (Beyoncé)  – АНУ

Энэхүү жагсаалтыг алдар нэр, гадаад төрх, өөртөө итгэлтэй байдал, оюун ухааныг харьцуулан гаргасан болно. Хэрэв бид хэн нэгнийг мартсан бол доор сэтгэгдэл үлдээж бидэнд сануулаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()