1
Энэ бол урхи
Эмэгтэйчүүд нөхрөөсөө хувцаслалт нь ямар харагдаж байгааг байнга асуудаг. Харин энэ асуултанд хариулах нь эрчүүдэд яг л тэсрэх бөмбөгтэй савыг нээж байгаагаас өөрцгүй санагддаг аж. Яагаад гэвэл эрчүүд хариулсан, хариулаагүй эхнэрээ уурлуулах нь гарцаагүй. Хэрэв тэд эхнэрээ магтаж, хувцасны сонголт нь сайн байна гэвэл, бүсгүйчүүд "чи худал ярьж байна", харин үнэнг нь хэлж, зохихгүй байна гэвэл "адгийн амьтан" хэмээн гомдох аж. Тиймээс энэ нь эрчүүдэд хамгийн төвөгтэй асуудал болдог гэнэ шүү.
2
Хов жив ярих
Хов жив ярьдаг зан эмэгтэй хүнд байгалиас заяасан болохоор яах ч аргагүй. Найз нөхөд, танилын чинь талаар сонссон зүйлээ хэдэн цагийн турш ярьж, үүнийг нь тоохгүй бол бас л гомдоллож, уурлана. Ийм байдалтай өдөр хоногийг өнгөрүүлнэ гэдэг эрчүүдэд тамтай адил санагдах аж. Тиймч учраас бүсгүйчүүд маань болж өгвөл нөхөртөө хов ярихгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд үнэхээр ам тань загатнаад байвал найзуудтайгаа ярилцаж болно шүү дээ.
3
Ямар ч бодолгүй байх
Найз бүсгүйгээсээ юу идмээр байгаа болон хаашаа явмаар байгааг нь асуухад хариулахаас зайлсхийх эсвэл "Юу ч яахав", "Хаашаа ч яахав" гэх зэргээр ач холбогдол өгөхгүй байгаа мэт хариулахад эрчүүд тун ч дургүй. Мөн хэдхэн хоромын өмнө зайрмаг идэхийг хүсч байна гэсэн атлаа, гэнэтхэн бодлоо өөрчилж, хоол идэхийг хүсэх бүсгүйчүүд найз залуугийнхаа бухимдлыг хэчнээн төрүүлж байгаагаа төсөөлдөгчгүй. Азаар эрчүүд тайван, уужуу хүмүүс тул энэ мэтийн жижиг зүйлсэд төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрөх аж.
4
Дуугаа хураах
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс уураа өөр өөрөөр илэрхийлдэг. Эрчүүд ерөнхийдөө удаан уурладаг байхад, эмэгтэйчүүд хурдан уурлаж, амархан уучилдаг. Эрчүүд уурласан учир шалтгаанаа тайлбарлаж, ахин ийм зүйл гаргахгүй байхыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд шалтгаанаа хэлэхгүй, дотроо нууцалж удаан хугацаагаар дуугаа хураадаг билээ. Эмэгтэйчүүдийн ийм занд эрчүүд үнэн голоосоо дургүй бөгөөд юу болсонг нь асуухаар "Зүгээр" гэж хэлчихээд дуугаа хураахад нь галзуурах шахдаг гэнэ.
5
Экстэйгээ харьцуулах
Хосуудын харилцаа хэчнээн аз жаргалтай, найдвартай байхаас үл хамаарч эксийн талаарх яриа эрэгтэй хүнийг маш ихээр бухимдуулдаг. Хайрлаж, бүх сэтгэл зүрхээ зориулж байхад эмэгтэйчүүд өөдөөс нь өмнөх найз залуу, нөхрийнхөө тухай ярих нь бий. Үүнээс болж эрэгтэй хүний өөртөө итгэх итгэл унтарч, хосуудын гал халуун харилцаа хөрч эхэлдэг. Мөн эрчүүдэд өмнөх найз залуу, нөхрөөс нь өөрийгөө дутуу гэх бодол төрөх, яаж ч хичээгээд хайртай бүсгүйнхээ сэтгэл доторх анхны дурсамжаас илүү сэтгэгдэл төрүүлж чадахгүй юм байна гэсэн бодол төрөх төдийгүй цаашлаад бухимдаж эхэлнэ.
6
Үндэслэлгүй хардах
Үйлдэл бүрийг нь хянаж, үнэнч байдалд нь эргэлзэхэд эрчүүд дургүй байдаг. Мөн нэг удаа алдаа гаргасныг нь байнга ярьж, түүгээр нь цаг тутам дарамтлахад хэн дуртай байх билээ. Нөхрөө орой гэртээ ирэхэд нь хаагуур явсныг нь дээрэнгүй байдлаар асууж, утсыг нь шүүрч аван шалгаж, ажлынхаа эмэгтэйтэй ярилцсан болон найзуудтайгаа мессеж бичсэнийг нь уншиж, хий хоосон хардах нь эрчүүдэд таагүй санагддаг.
7
Хувийн амьдралынхаа талаар бусдад дэлгэрэнгүй ярих
Ихэнх эмэгтэйчүүд дотны найз охиддоо хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй зүйлсийг ярьдаг. Бүр сексийн амьдралын талаарх нууцаа ч ярьдаг. Тэд нөхөр, найз залуугийнхаа тухай бие биедээ илэн далангүй ярьж, хооронд нь харьцуулж, сайн мууг дэнслэх нь эрчүүдэд таалагддаггүй. Хүн л болсон хойно алдаа дутагдалтай бөгөөд тэр алдаа дутагдлыг нь найзууддаа ярих нь эрчүүдийг гомдоох хандлагатай байдаг аж.
8
Мөнгөний асуудал
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү материаллаг үзэлтэй байдаг. Тэд үргэлж нөхрийнхөө цалингийн хэмжээ болон ирээдүйн амьдралын баталгааны тухай боддог. Тэгтэл эрчүүд мөнгөнөөс илүү сэтгэл зүрхийг чухалчилдаг гэнэ шүү. Эмэгтэйчүүдийг үргэлж мөнгө, амбиц гэх мэт материаллаг зүйлсийн талаар ярихад эрчүүд дотроо энэ яриагаа зогсоогоосой гэж хүсдэг байна.
9
Үргэлж шүүмжлэх
Эмэгтэйчүүд эрчүүдийн найз нөхөд, танил талыг шүүмжлэхээс буцдаггүй. Хүн бүр л найз нөхөдтэй бөгөөд тэднийг нь илт гутаан доромжилсон байдлаар ярихад эрчүүд бухимдах нь аргагүй шүү дээ. Хүнийг танья гэвэл найзыг нь шинж гэдэг үг байдаг. Тиймдээ ч "чиний найз тийм болохоор чи ч бас тийм" хэмээх хутга мэт үг эрчүүдийн зүрхийг зүсч, бухимдлыг төрүүлдэг аж.
10
Бүх юмны ой
Гэр бүлээ тэжээхийн тулд өдөржин ажиллаж ирсэн залуус гэртээ ирээд тайван амрахыг хүсдэг. Харин гэнэт л эхнэр нь өнөөдөр ямар өдөр билээ гэхэд эрчүүд бас л нэг ой хэмээн дурамжхан хүлээж авах аж. Тиймээс танилцсаныхаа ой, анх үнсэлцсэний ой, анх гар гараасаа барьсны ой гэх мэт түмэн ойгоор эрчүүдийг залхааж, ядраахгүй байвал зохилтой. Мэдээж эрчүүд эмэгтэйчүүд шиг ийм олон ойг санадаггүй ч чухал гэсэн цөөн хэдэн ойг үргэлж санаж байдаг.
11
Байнгын анхаарал
Зарим эмэгтэйчүүд эрчүүдтэй нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг байнга анхаарал тавих юм уу эрчүүдээс байнга анхаарал шаарддаг. Эрчүүд хайртай бүсгүйдээ анхаарал халамж тавих нь зүй ёсны хэрэг ч хэтэрсэн анхаарал халамж эрчүүдийг бүр ядрааж орхидог аж.
12
Өнгөрснийг сөхөх
Гэр бүл, хосуудын эрүүл харилцааны түлхүүр нь өнгөрснийг сөхөхгүй, өнөөдөртөө анхаарал хандуулах явдал юм. Хамтрагч нь байнга шахуу өнгөрснийг сөхөж ярихад эрчүүд тэвчихийн аргагүй байдалд ордог бөгөөд өнгөрснөөс болж сэтгэл санаа хямрахыг үгүйсгэхгүй. Өнгөрсөнд хийсэн алдаа, гэм бурууг нь ашиглах нь эрчүүдэд тамтай санагдаж, харилцаагаа цэглэх тухай ч бодох нь бий.
13
Халамцуу ирэх
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол согтууруулах ундаа бага ууж, муу даадаг ч халамцаж, согтсон үедээ эрчүүдийг үнэхээр зовоож чаддаг шүү. Утгагүй зүйлс шаардаж, унтуулна ч гэж үгүй.
14
Эмэгтэй хүн гэдгээрээ түрүү барих
Эмэгтэй хүмүүсийн хамгийн дуртай тактик нь эрчүүдэд эрхэлж, ажлаа амжуулах явдал юм. Миний ажлыг хийж өгөхгүй бол өөр залуугаар хийлгэчихнэ гэх байдал нь эрчүүдийг зовоодог бөгөөд тэд бүсгүйгээ бусдад алдах, бусадтай танилцах боломж олгохгүйн тулд чадахгүй байсан ч хийдэг. Мөн би эмэгтэй хүн болохоор чи тэгэх ёстой, чи эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй гэхчлэн, эмэгтэй хүн болж төрснөө бурхан мэт ойлгож, бүх эрчүүдийг өөрт нь буруутай мэт харьцах нь дэндүү инээдтэй.
15
Гадаад төрхнийхөө талаар байнга ярих
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн гадаад төрх, имиджийг магтахгүй өнгөрч чаддаггүй. Үүнд нь бүсгүйчүүд ч дуртай. Гэхдээ охид, хүүхнүүдийн нэг гаргадаг алдаа нь “Чамд миний царай төрх таалагддаг уу”, “Чи яагаад дуугарахгүй байна”, “Чамд ямар санагдаж байна” гэх мэтчлэн өөрийнхөө тухай асуултыг дахин дахин давтан асуух юм. Энэ нь эрчүүдэд залхмаар санагдаж, бухимдал төрнө. Хэрэв энэ асуултуудад нь хариулахгүй бол “Чи намайг тоосонгүй, миний төрх чамд таалагдаггүй юм байна” гэх мэтчлэн учир утгагүй зүйлс хэлж гомдоллодог байна.