Хүчирхийлэгчээс биеэ хамгаалсан охинд бүх насаар нь хорих ял оноожээ

2017-11-28, 18:50
42,803

Хүчирхийлэл, хүүхдийн хулгай газар авч байгаа өнөө үед эцэг эхчүүдийн толгойд энхрий бяцхан үрсээ гэмт этгээдийн гараас хэрхэн хамгаалах тухай асуудлууд хурцаар яригдсаар байна. Тус асуудал нь зөвхөн манай нийгэмд тулгамдаад байгаа биш, бүхий л дэлхийг айдаст автуулаад байгаа нь нууц биш. Хүүхэд хүчирхийлэгчид бидний нүдний ил, далд гээд хаана ч орогнож байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл Америкийн Теннесс мужид нэгэн өнгөт арьст охин өөрийгөө хүчирхийлэгчийн золиос болгохоос хамгаалсныхаа төлөө бүх насаараа хоригдох ял авсан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэе!

Хүчирхийлэгчээс биеэ хамгаалсан охинд бүх насаар нь хорих ял оноожээ

Таны харж байгаа энэ охиныг Синтоя Браун (Cyntoia Brown) гэдэг бөгөөд өдгөө 29 настай байна. Тэрээр 2004 онд 43 настай үл хөдлөх хөрөнгийн ажилтан болох Жонни Митчелл Аллен (Johnny Mitchell Allen)-ийг өөрт нь секс хүчирхийлэл үйлдэх гэж байхад нь таслан зогсоож, амийг нь хөнөөснийхөө төлөө шүүхээс бүх насаараа хоригдох ялыг авсан аж. Синтоя өдгөө 13 жилийг торны цаана өнгөрүүлээд байгаа бөгөөд түүний хэрэг өдгөө л хүмүүст хүрч, дахин шалгагдаж байна.

Хүмүүс, шүүхээс охиныг суллаж, буруу ял тулгасных нь хариуд түүнд их хэмжээний мөнгийг нөхөн төлбөр болгож өгөхийг нэхэмжилж байгаа бөгөөд үүнд нь бидний сайн мэдэх алдартнууд ч нэгдээд байна. Тус уриалгыг анх Барбадосын алдарт дуучин Риана (Rihanna), Ким Кардашьян (Kim Kardashian) нар гаргаж, үүндээ олон алдартнуудыг нэгтгээд байгаа аж.

Ким өөрийн Инстаграмд "Энэ хууль тэр чигээрээ ялзарсан байна. Залуу охин өөрийгөө хүчирхийлэгчээс хамгаалсныхаа төлөө бүх насаараа хоригдох ял авлаа. Бид үүнийг залруулах ёстой. Би өөрийн өмгөөлөгчтэйгээ маргааш уулзахаар боллоо. Хамтдаа үүнийг залруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна" хэмээжээ.

Мөн дуучин Рианна өөрийн Твиттерт "Энэ хуулийн шударга бус тогтолцоог өөрчлөхийн тулд юу хийх ёстой юм болоо? Хүчирхийлэгчийг өөрийн амьдралаас бүр мөсөн зайлуулсныхаа төлөө залуу охин бүх амьдралаа шоронд өнгөрүүлэх хэрэгтэй гэж үү? хэмээсэн байна.

Тэр охин хэн бэ? Түүнд юу тохиолдсон бэ?

Охин 2 насандаа айлд өргөгдсөн аж. Учир нь түүний төрсөн эх архинд донтсон учир, түүний хүүхэд харгалзах эрхийг нь хасчээ. Түүнээс хойш охин эхтэйгээ уулзаагүй бөгөөд Элленетт Браун (Ellenette Brown) хэмээх хүнд өргөгдсөн гэдэг. 

Тэрээр 2004 онд 16 настай байхдаа, "Cut Throat" буюу "Хоолой хэрчигч" хочтой 24 настай залуутай хамт амьдарч байсан аж. Залуу түүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлэн, хар тамхинд уруу татаж, дарамталдаг байжээ.

Тэр яагаад шоронд орсон бэ?

Хэрэг 8 сард гарсан бөгөөд 43 настай үл хөдлөх хөрөнгийн ажилтан Жонни Аллен (Johnny Allen), охиныг "Нашвилле" түргэн хоолны газрын үүднээс очиж авсан байна. Тэрээр охиныг машиндаа суулгаж, хүчээр мансууруулсан бөгөөд гэртээ дагуулан орж, бэлгийн хүчирхийлэл үзүүлж эхэлсэн аж. Охин хэдийгээр түүнийг болихыг шаардсан ч, залуу үл тоон үргэлжлүүлсээр байсан тул, Синтоя өөрт байсан гар буугаар түүний толгой руу зад буудсан ба залуу ч газар дээрээ амьсгал хураажээ.

Охин хэргийн газраас залуугийн мөнгөтэй хэтэвчийг, бууны хамт авч гаран, машиныг нь унаж Валмарт худалдааны төвийн зогсоол дээр тавьсан аж. 

Хэрэг шалгалдаж, охиныг баривчлахад тэрээр прокурорт "Cut Throat надад өөрийгөө хамгаалаарай гэж гар буу өгсөн. Тиймээс би түүнийг хэрэгтэй мөчид хэрэглэсэн" хэмээжээ. Гэвч түүний хэргийг шалгаж байсан прокурор энэ хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэлгүй, хулгайн сэдэлтэй дээрмээс үүдэж хүний амь насыг хороосон хэмээсэн байна. Тиймээс шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялыг өгсөн бөгөөд охиныг 70 нас хүрэхэд түүний хэргийг цагаатгах эрх зүйн орчин үүсэхийг ч мөн хэлжээ.

Түүнийг суллахын тулд хүмүүс хэрхэн нэгдэж байна вэ?

2011 онд алдарт кино найруулагч Даниел Бирман (Daniel Birman), түүний амьдрал, бодит түүхээс сэдэвлэсэн "Me Facing Life: Cyntoia's Story" баримтат киног хийсэн аж. Тэрээр охинд тулгасан ялыг шударга биш хэмээн үзэж байгаа бөгөөд түүнтэй ижил бодолтой 220 мянган хүмүүс нэгдэж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

Түүнийг суллахын тулд хүмүүс хэрхэн нэгдэж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()