Телевиз хүүхдийн сэтгэхүйд ингэж нөлөөлдөг!

Телевиз нь бидний өдөр тутмын амьдралд хэдийн нэвтэрсэн, хэрэглээ болсон зүйлсийн нэг билээ. Тиймээс ч хүмүүс өдрийн ихэнх цагийг телевизийн өмнө өнгөрүүлдэг. Энэ нь ялангуяа бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр л мэддэг. Гэвч яг ямар хор хөнөөлтэй болохыг гадарлахаас цааш нарийн мэддэггүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ сэтгэлзүйчдийн судлагааг хөрвүүлэн хүргэе!

Телевиз хүүхдийн сэтгэхүйд ингэж нөлөөлдөг!

Телевиз хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Энэ нь томчуудаас илүүтэй хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь батлагджээ. Тэр тусмаа хүүхэд телевизийн чанга дуунд, олон цагаар хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзсэнээр бодит орчноос тасрах, хийсвэр төсөөлөлдөө амьдрах хандлагатай болдог гэнэ. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, хүүхэд үзсэн зүйлээ бодит эсвэл хийсвэр аль нь болохыг ялгаж мэдэхгүй тул төөрөгдөлд ордог. Ингэснээр биеэ даах чадвараа ч алдаж эхэлдэг. 

Германы эрдэмтэд энэ тухай нарийн судалсны дүнд "Зурагт үздэггүй хүүхдүүд, үздэг хүүхдээс илүү бодит сэтгэхүйтэй, мөн биеэ даасан байдаг бөгөөд тэдний зурсан зураг ч мөн хүнтэй илүү ижилхэн, бодит юм. Телевизэнд донтсон хүүхдүүд, ихэвчлэн үздэг хүүхэлдэйн баатруудаараа хүмүүсийг төсөөлөн боддог"  хэмээжээ.

Мөн телевизэд хэт донтолт нь сүүлийн үед хүүхдүүдийн дунд дэлгэрээд байгаа харилцааны эмгэг, аутизмын синдром, чихрийн шижин зэргийг улам бүр даамжруулдаг болох нь нотлогджээ.

"Телевиз их үзэж өссөн охид, нас биед хүрэх гэж яардаг бөгөөд бэлгийн амьдралд ч мөн эрт ордгийг судлаачид дурджээ."

Ийнхүү бид та бүхэндээ телевиз яагаад бага үзэх хэрэгтэй шалтгаануудыг дуулгая!

Телевиз хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Тархины хөгжил

Телевизээр гарч буй бичлэг, дүрс, дуу авиа нь хүүхдийн сэтгэхүйд маш хурцаар нөлөөлдөг. Судалдаагаар 7 нас хүрээгүй телевизэд донтсон хүүхдүүдийн 10% нь харилцаа, хүмүүжлийн асуудалтай байсан хэмээжээ.

"Мөн телевизээр гарах дуу чимээ, гэрэл, цацраг нь хүүхдийг нойргүйдэл, толгой өвдөх, зөрүүдлэх, цочимтгой болох, уур уцаар нэмэгдүүлэх сөрөг талтай."

Өөр нэг судалгаанд телевизийн нэвтрүүлгийг өдөрт нэгээс илүүгүй цаг үздэг хүүхдүүд, бусад хүүхдийг бодоход төвлөрөх чадвар сайтай, хичээлдээ их сайн байсныг онцолжээ.

"Телевиз их үздэг хүүхдүүд бусад хүүхдээс илүү харилцааны эмгэгтэй, ганцаардмал нэгэн байдаг."

Тархины хөгжил

2 Илүүдэл жин

Хүүхдүүд гүйж харайн, агаар салхинд тоглосноор илүү эрүүл чийрэг, бас сийрэг ухаантай болдог. Гэтэл бүхий л өдрийг зурагт ширтэн өнгөрүүлдэг бол, илүүдэл жинтэй, хэлний чадвар дутмаг болох нь ойлгомжтой. Түүнчлэн тэд хүүхдүүдтэй хэрхэн тоглох, харьцахаа сайн мэддэггүй.

"Телевиз болон гар утас, видео тоглоомонд донтсон хүүхдүүд илүүдэл жинтэй байх нь элбэг."

Илүүдэл жин

3 Хүчирхийлэл, түрэмгийлэл, айдас

Хүүхдийн кино, нэвтрүүлэг, үлгэр зэрэгт далд хэлбэрийн хүчирхийлэл явж байдаг. Тиймээс ч телевизэд хэт донтсон хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг аж.

"Судалдаагаар, телевиз их үздэг хүүхдүүд 18 нас хүрэхээсээ өмнө дунджаар 200 мянга орчим гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ."

Ялангуяа хөвгүүд, телевизийн далд ухуулга, хүчирхийллийг илүүтэй ойлгож, түүнийг бодит амьдрал дээрээ хэрэгжүүлдэг байна.

"Иймээс ялангуяа 4 хүртэлх насны хүүхдэд аль болох телевиз үзүүлэхийг хориглох хэрэгтэй байдаг гэнэ."

Мөн телевизээр үзсэн зүйлсээ зүүдлэх, түүнээсээ айх үзэгдэл олон тул, хүүхдийнхээ юу үзэж байгаад анхаарах хэрэгтэй.

Хүчирхийлэл, түрэмгийлэл, айдас

4 Донтуулах

Телевизийн олон хөтөлбөр, програм нь учир мэдэхгүй, бага насны хүүхдийг архи, тамхи, хар тамхи, хулгай, хүчирхийлэлд уруу татсан уриалсан шинжтэй байдаг. Мэдээж хүүхэд нарийн зүйлсийг ухаж ойлгож чадахгүй тул, харсан зүйлээсээ суралцах, түүнийг хэрэгжүүлэх өндөр сонирхолтой үлддэг байна.

"Дашрамд хэлэхэд, ТВ нь зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдэд янз бүрийн донтолтонд уриалдаг."

АНУ-ын сэтгэл судлаачид, өсвөр насныхан хөгжмийн суваг, дуу клипээр дамжуулан нийгэмшдэг" хэмээжээ. 

Донтуулах

5 Ухамсарыг бий болгох

Хүүхэд зурагтаар үзсэн зүйлийнхээ зөв эсвэл буруу эсэхийг хараахан таньж мэддэггүй. Энэ л хамгийн том асуудал юм. Иймд сурсан зүйлсээ ухамсаргүйгээр даган дуурайдаг гэсэн үг. 

"Зурагт их үздэг өсвөр насны охид бэлгийн амьдралд эрт хөл тавьдаг нь нотлогджээ"

Балчир хүүхдүүдийн хувьд тэд өөрийн телевизээр үзсэн, харсан зүйлээрээ ухамсраа бүтээж байдаг. Иймд тэдний телевиз үзэх цагийг нь багасгаж, юу үзэж байгаад нь төвлөрөхийг хичээгээрэй.

Ухамсарыг бий болгох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()