- Мөөгөнцөр нь хүний биеийн аль ч хэсэгт үүсч болох бөгөөд ихэвчлэн эмзэг мэдрэмтгий, нимгэн арьстай бас чийглэг хэсэгт үүсдэг. Энэ нь дараах шалтгаануудаас үүсч болно:
- Антибиотикийн хэт их хэрэглээ - Энэ нь биеийн ашигтай бактерийг устгаснаар мөөгөнцрийн халдвар биед идэвхэжнэ. Иймд антибиотикийн төрлийн эм хэрэглэхдээ, эмчийн заавраар мөөгөнцрийн эсрэг эмтэй хавсрах хэрэгтэй.
- Эстрогений түвшин ихсэх - Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд, эмэгтэй гормон идэвхжих үед мөөгөнцөр үүсч болно. Жишээ нь жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эм уух гэх мэт...
- Чихрийн шижин - Цусан дахь сахарын хэмжээ ихсэх үед, мөөгөнцрийн нян идэвхэждэг.
- Дархлаа сулрах, ядрах - Хэт шаргуу ачаалалтай ажиллах, өвдөх үед мөөгөнцөр хавсарч болно.
- Бэлгийн харилцаа - Мөөгөнцөртэй хүнээс ийн халдвар авах магадлалтай. Гэвч яг бэлгийн замаар халддаг гэсэн зүйл байхгүй.
- Бусад - Буруу хоолны дэглэм, Архи, Тамхины зохисгүй хэрэглээ, Хэт бариу хувцас өмсөх, Нийлэг материалтай хувцас зэргээс үүсч болно.
- Түүнчлэн зөвхөн үтрээ гэлтгүй ам, хөл, гар, арьсанд загатнах, улайх, цагаан тууралт гарах гэх мэтээр илэрч болно.
1
Алимны цуу
Байгалийн (нэрмэл биш), органик, түүхий алимны цуу нь бактерийн эсрэг, антиоксидант үйлчилгээтэй. Мөн цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг бууруулах шинж чанаруудтай байдаг. Энэ нь таны биеийг эрчим хүчээр хангах кали, кальци, төмөр, магни зэрэг эрдсүүдийг өөртөө агуулдаг. Та хүнсний дэлгүүрээс алимны цуу худалдаж авахдаа, шүүгээгүй, цэврийг нь авахыг хичээгээрэй. Мөн мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд алимны цуунаас өдөр бүр ууж болно. Аягатай усанд 1 цайны халбага цагаан цуунаас хийж, өдрийн 2-оор уугаад үзээрэй. Аажмаар хэмжээг 2 халбага болгон нэмэгдүүлнэ.
Анхааруулга: Тус бүтээгдэхүүн нь хүчиллэг чанартай тул, их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Хэрэглэхдээ тодорхой хэмжээгээр усаар шингэлж байх ёстой. Бага хэмжээгээр эхлэх нь тустай.
2
Халуун ногоотой хоол
Кимчи, даршилсан ногоо нь эрүүл мэндэд өндөр тустай. Кимчинд сүүн хүчлийн бактери гэх пробиотик бактер агуулагддаг. Түүнчлэн антиоксидант ихтэйгээс гадна, холестерин бууруулах, арьс өнгөний эрүүл мэндэд сайн үйлчилгээтэй болох нь тогтоогджээ. Мөн хүний биеийн дархлааны системийг дэмжиж, мөөгөнцрийн бактерийг дарангуйлдаг. Энэхүү чанар нь цагаан гаа, сармис, улаан чинжүү зэрэг хүнсний нэмэлт тэжээлүүдээс бүрддэг юм. Кимчиг исгэснээр энэхүү пробиотик чанар нь нэмэгдэх аж.
3
Нарийн ногоо
Хэрэв та тус өвчнөөр шаналж байгаа бол өдөр тутамдаа шинэхэн органик хүнсний ногоо, брокколи, цэцэгт байцаа, яншуй гэх мэт нарийн ногоо зонхилсон хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.
Түүнчлэн лууван, манжин, төмс, чихэрлэг төмс зэрэг нь цардуул ихтэй тул аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Дээр дурдсан нарийн ногоо нь цардуул болон сахар багатай тул мөөгөнцрийн нянд тустай байдаг.
Бууцай, салат, цэцэгт байцаа зэрэг навчит ногоонууд нь байгалийн шүлтлэг тул мөөгөнцрийн өсөлтийг багасгахад тусалдаг. Мөн сахарын агууламж бага бөгөөд магни, хлорофилаар баялаг. Энэ нь биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй.
4
Кокосын тос
Үтрээний мөөгөнцрийг эмчлэхэд хамгийн тустай бүтээгдэхүүн бол кокосын тос юм.
Та өдөр тутамдаа кокосын тосыг хэрэглэж, хэвшээрэй. Өдөрт 2-5 цайны халбага кокосын тосыг хоол хүнсэндээ хэрэглэх шаардлагатай.
- Хоол хийхдээ ашигладаг тосныхоо оронд кокосын тосыг хэрэглэх
- Өглөөний овъёостой цай, кофендоо 1 цайны халбага кокосын тос хийх
- Кокосын тосыг үтрээ орчимдоо түрхэх гэх мэтээр өдөр тутамдаа хэрэглээрэй.
Кокосын тосыг хэрхэн түрхэх вэ?:
- Асуудалтай хэсгээ сайтар угааж цэвэрлэнэ.
- Дараа нь кокосын тосноос цэвэрхэн хөвөнд шингээж, үтрээгээ арчих хэрэгтэй.
- Тус аргыг өдөрт 2-3 удаа хэрэглээрэй.
Мөн та кокосын тосноос, 3-4 хоолны халбагыг бүлээн усанд хийж, бэлтгээрэй. Үүндээ үтрээгээ угааж цэвэрлэнэ. Өдөр бүр энэхүү аргыг хэрэглэж, мөөгөнцрөөс салах боломжтой. Үүнээс гадна, тампоныг кокосын тосонд дүрсний дараа, үтрээндээ байрлуулж, эмчилж болно. Кокосын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул, мөөгөнцрийг богино хугацаанд эмчлэх аж.
5
Сармис
Сармис бол мөөгөнцрийн эсрэг хүчтэй тэмцдэг хүнсний ногоо юм. Та сармисыг хальсалж, цэвэрлээд голоор нь хуваагаарай. Дараа нь үүнийгээ утсаар оёж, үтрээндээ хийж, хонуулах хэрэгтэй. Өглөө нь үтрээгээ бүлээн усаар угааж цэвэрлээрэй. 2-3 орой энэхүү аргыг хэрэглэж, мөөгөнцрөөс салж болох юм.
6
Самар болон үр тариа
Самар болон үр тариа нь "pH" балансыг тэнцвэржүүлж, дархлааны системийг дэмждэг бөгөөд их хэмжээний уураг агуулдаг тул мөөгөнцөрт тустай байдаг. Иймд эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. Мөн грек чирэгийн үрийг мөөгөнцөр эмчлэхэд дараах байдлаар хэрэглэж болно.
- Грек чирэгийн үрийг усанд хийж, хонуулаад өглөө нь уух бөгөөд ингэхдээ амт оруулах зорилгоор бага зэрэг зөгийн бал хольж болно.
- Тус үрээ 30 минут усанд хийж, буцалгаад үрийг нь ялгаж авна. Шүүсээ хөргөсний дараа үтрээгээ угаах ба эвгүй үнэртэй, өнгөтэй зүйл гарахаа болих хүртэл өдөр бүр давтаж хийгээрэй.
7
Цагаан идээ
Тараг болон цагаан идээ нь хүний бие дэх сайн бактерийн хэмжээг хянаж, муу бактерийг биеэс гадагшлуулдаг. Иймд та цагаан идээг түлхүү идэж хэрэглэснээр, антибиотикийн биед үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ичимдэг эрхтэн загатнах, үрэвсэхийг болиулж чадна. Мөн эдгээр бүтээгдэхүүн нь хоолны шингэцийг сайжруулж, бие махбод дахь шим тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлдэг.
8
Цагаан гаа, турмерик
Цагаан гаа, шанцай зэрэг халуун ногоо нь мөөгөнцрийн халдвараас сэргийлэх үр дүнтэй байдаг. Та эдгээрийг өдөр тутмынхаа хоол хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой. Ингэснээр бие дэх ашиггүй бактерийг дарангуйлж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг. Мөн шимэгч хорхойг ч устгах давуу талтай.
9
Ясны шөл
Ясны шөлөнд хүний биед хэрэгтэй маш олон төрлийн ашигтай амин дэмүүд агуулагддаг. Энэ нь глутаминаар баялаг бөгөөд таны гэдэсний бичил биетийг тэнцвэржүүлж, ходоод шархлахаас давхар хамгаалах болно. Өдөр бүр хоолныхоо шөлийг ийн яс чанаж гаргаж болох юм.
10
Оливийн тос
Оливийн тосонд "oleuropein" хэмээх ургамлын химийн бодис агуулагддаг бөгөөд энэ нь мөөгөнцөрийн эсрэг хүчтэй тэмцэх шинж чанартай байдаг. Та өдөрт тутамдаа цэвэр оливийн тосноос 1-ээс 2 халбагыг ууж хэрэглээрэй. Мөн хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэглэсэн ч болно.
Анхаарах ёстой зүйлс:
- Таны үтрээ загатнаж байгаа тохиолдолд, секс хийхээс татгалзаарай. Энэ нь байдлыг улам бүр хүндрүүлж мэднэ.
- Усанд сэлж, дасгал хийсний дараа аль болох хурдан усанд орох хэрэгтэй.
- Согтууруулах ундаа болон тамхи татахаас татгалзаж, багасгаарай.
- Үтрээ орчмоо чийгтэй байлгаж хэрхэвч болохгүй. Үргэлж сэрүүн, чөлөөтэй байлгахыг хичээгээрэй.
- 100 хувь даавуун материалтай дотуур өмд сонгож өмсөх хэрэгтэй.
- Хөөстэй усанд хэвтэхээс татгалзаарай. Энэ нь үтрээний үрэвслийг сэдрээж, загатнахаас гадна хорсгоно.