Цанаар гулгах 10 шалтгаан

Хүмүүс надаас яагаад цанаар гулгах дуртай вэ? гэж асуудаг. Миний цанаар гулгах дуртай байдаг 10 шалтгаан бол:

Цанаар гулгах 10 шалтгаан

1. Өвлийн улиралд ханиад, томуу зэрэг вирусын гаралтай өвчлөлүүд өрөө тасалгаанд их хуримтлагддаг. Байнгын тасалгаанд хашигдахын оронд эрүүл агаарт гарч эрүүлжих нь чухал. 

2. Ихэнхи хүмүүс цанын хувцас өмссөн байхдаа усны хувцас өмссөнөөсөө илүү сайхан харагддаг. Цанын спортоор хичээллэж байхдаа Та өөрийн бие бялдарын дутагдалтай хэсгүүдэд санаа зовох ямар ч шаардлагагүй.

3. Уулын орой руу гарах замдаа та өндөрт гарч орчныг тольдох боломжтой болно. Эргэн тойронд байгаа бүхий л юмсийг лифтэнд сууж явах зуураа ажиглан харж, амар амгаланг мэдэрнэ.

4. Цанаар гулгана гэдэг бол стресстэй тэмцэх хамгийн шилдэг арга. 

5. Цанаар гулгах нь гайхамшигтай калори шатаадаг. Цана бол нэг цагийн дотор 700-1200 калори шатаадаг гайхалтай спорт юм. Гудамжны спальтан зам дээр гүйснээс илүү энергийг зарцуулдаг. Цанаар гулгах нь биеийн хүчний дасгал, аеробик, кардио болон булчингийн дасгалуудыг багтаахаас гадна бүгд нийлээд таны оюуны ядаргааг тайлахад тустай.  

6. Та гэр бүл найз нөхөдтэйгөө хамт хичээллэж болно. Та эмээтэйгээ хөл бөмбөг тоглож чадахгүй санамсаргүй түүний хөлийг өшиглөвөл яана. Өөрийн балчир хүүтэйгээ сагс тоглох тийм ч зугаатай биш шүү дээ. Харин Та цанын бааз дээр хүүгээ чаргаар, эхнэрээ тюбингээр гулгуулж өөрөө боардаар эсвэл бүгдээрээ цанаар гулгаж болно.

7. Цанаар гулгах нь нэг насны спорт. Энэ спортод ямар нэг насны хязгаарлалт байхгүй Клаус Обермэйр /Klaus Obermeyer/, Варрен Миллер /Warren Miller/, Пенни Питоу /Penny Pitou/, Стэйн Эриксон /Stein Erickson/ тэд бүгдээрээ гайхамшигтай цаначид мөн бүгд аль хэдийнэ 60 насыг хол давсан.

8. Цанаар гулгах нь бусадтай танилцахад хэрэгтэй спорт ялангуяа сонирхол нэг эсрэг хүйстэнтэйгээ. Уулын замаар цанаар гулгаж явахад шууд л таныг ганц бие гэдгийг ойлгуулаад өгдөг.

9. Цанаар гулгахад хязгаар гэж үгүй. Та нэг зам дээр төрөл бүрээр гулган олон төрлийн техникүүдийг нэмж сурсаар байж болдог.

10. Та цанаар яагаад гулгах ёстой вэ гэдгийг гулгаж байж л мэдрэх болно. 

Энэ жилийн заавал очиж, туршиж үзэх зүйлийнхээ жагсаалтанд Скай Резортыг нэмээрэй Залуус аа!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.