Танд ямар эр хүн тохирох вэ? /Сонжоо/

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, өөрт таалагдсан залуутайгаа харилцаа эхлүүлэх, яриа өдөхдөө тун тааруу байдаг. Энэ нь бидний дунд тогтсон нийтлэг хэв маягтай холбоотой. Бүсгүй хүн ямар ч нөхцөлд харилцааг эхлүүлэх, эрчүүдийг хоргоох нь тийм ч сайн зүйлд тооцогддоггүй. Тиймээс ч бүсгүйчүүд өөрөө эхлэх бус, таалагдах залуугаа хүлээдэг. Та бидний танилцуулах энэхүү тестээс өөрт ямар залуу тохирохыг мэдэж, таалагдсан залуугаа хүлээлгүйгээр өөрийн болгоорой!

Танд ямар эр хүн тохирох вэ? /Сонжоо/

Та дээрх зурагнаас өөрт таалагдсан залууг сонгож, харгалзах тооны тайлбарыг уншаарай!

 

1 Аав шиг эр хүн

Энэ төрлийн залуус маш биеэ даасан, халамжтай, ноён нуруутай төрлийн хүмүүс юм. Тиймээс тэд таныг халамж, хайраар хэзээ ч дутаахгүй. Нөгөөтэйгүүр иймэрхүү байдал нь бүсгүйчүүдэд түүнийг яг л аавтайгаа байгаа мэт санагдуулдаг тул, биеэ барих, харилцаагаа гүнзгийрүүлэхээс эмээх нь бий. Тэдний дунд хайр сэтгэл нь яг л аав, охин 2 мэт байдаг. Хурц зантай, өөрийнхөөрөө зан ааштай бүсгүйчүүд иймэрхүү залуустай таарч тохирох нь юу л бол...

Аав шиг эр хүн

2 Бяцхан хүүхэд шиг эр хүн

Тэд маш эрх, хүлцэнгүй зан ааштай байх нь бий. Аливааг бие даан шийдэхдээ тийм ч сайн биш. Санаачлага бага учир, найз бүсгүйнхээ хүслээр бүхнийг хийдэг. Тус төрлийн найз залуутай бүсгүйчүүд эхэндээ маш сэтгэл ханамжтай байх ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр харилцаанаасаа уйдах нь бий. Тэдний харилцаа яг л бяцхан хүү, ээж 2 мэт байдаг аж.

Бяцхан хүүхэд шиг эр хүн

3 Биеэ даасан, өвөрмөц эр хүн

Яг л харь гарагаас ирсэн мэт маш этгээд гэмээр өвөрмөц зан, стиль, сонирхолтой хүмүүс энэ төрөлд багтдаг. Тэднийг хаанаас нь ч харсан сэтгэл татам бөгөөд асар их сэтгэл хөдлөл, амбицтай байдаг. Мөн юунаас ч айдаггүй мэт зоригтой тул та тэдэнтэй байхдаа хэзээ ч уйтгарлахгүй болов уу. Тэдний харилцаа маш эрх чөлөөтэй, нээлттэй байдаг.

Биеэ даасан, өвөрмөц эр хүн

4 Эгч шиг эр хүн

Эрэгтэй хүн гэхэд дэндүү мэдрэмжтэй, уриалагхан эрчүүд байдаг шүү дээ. Бие өвдөх, тэр бүү хэл бүсгүйнхээ сарын тэмдгийн өдрийг хүртэл алдахгүй санадаг бөгөөд тухайн өдрүүдэд юу хийх ёстойгоо ч сайн мэддэг. Халуун жин, амттай цай бэлдэн өгч, аль чадахаараа асарч халамжилна. Тэдний хувцасны сонголт ч үнэхээр өвөрмөц бөгөөд таныг хэзээ ч уйдаахгүй аж. Ийм хосуудыг яг л эгч, дүү хоёр шиг хэмээн ойлгож болно. Түүнчлэн тэд тулгарсан асуудал бүрийн шийдлийг маш сайн олдог байна.

Эгч шиг эр хүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()