1
Нэг өнгөөр дагнах
Хэрвээ та бусдад чинээлэг, эрхэмсэг харагдахыг хүсдэг бол аль болох завсрын хэрнээ, уусгасан өнгүүдээр дагнах хэрэгтэйг зөвлөе! Хэт олон өнгийн буюу 3-аас дээш өнгийн хувцас таныг содон харагдуулж болох ч, ихэнх тохиолдолд бусдад тааламжгүй сэтгэгдлийг төрүүлдэг аж.
Гол дүрэм: Завсрын эсвэл ууссан өнгөний сонголт таныг илүү эрхэмсэг харагдуулна.
2
Хэт хэлбэр хөөх хэрэггүй
Зарим үед хэт их хэлбэр хөөж, шинээр гарсан "моод" бүхнийг туршиж үзэх нь тийм ч оновчтой сонголт биш юм. Харин үүний оронд та хувцасныхаа шүүгээг ухаж, удаан өмсөөгүй хуучин хувцаснуудаа нэг эргэн харвал ямар вэ? Сануулж хэлэхэд, үнэтэй газраас авсан брэнд хувцас бүхэн таныг чинээлэг харагдуулна гэсэн үг биш юм. Иймд хамгийн гол нь сонголтдоо анхаарах хэрэгтэй.
Гол дүрэм: Брэнд бүхэн баян харагдахгүй тул сонголтдоо анхаарах
3
Гоёл чимэглэл ч мөн чухал
Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд тэднийг тодотгох гоёмсог гоёл чимэглэлүүд маш чухал байдаг. Тэр дундаа сувдан чимэглэл нь үүний сонгодог илэрхийлэл юм. Гэвч тус чимэглэлийг авахдаа сонголтдоо анхаарахаас гадна, ямар хувцсан дээр өмсөх вэ гэдгээ сайтар бодох нь чухал. Учир нь буруу чимэглэлийг, буруу хувцсан дээр зүүснээр та эсрэгээрээ бусдад хямдхан мэдрэмжийг төрүүлэхээс гадна овортой харагдаж мэднэ.
Гол дүрэм: Гоёл чимэглэлээ тохируулан сонгох
4
Нэгэн хэвийн бус, өвөрмөц хэлбэртэй цүнх
Та анзаарч байгаа бол сүүлийн үеийн тэрбумтнууд илүү содон, шинэлэг зүйлс рүү тэмүүлэх болсон. Үүний нэг илрэл нь төрөл бүрийн хэлбэр бүхий чамин цүнх юм. Та хуучны сэтгэлгээнээс хөндийрч, одооноос аль болох өвөрмөц, чамин цүнхээр өөрийгөө тодотгоорой.
Гол дүрэм: Хямд олон цүнхнээс чанартай 2 цүнх таныг илүү ихэмсэг харагдуулна
5
Биеэ авч яваа байдал, гадаад төрх
Эмэгтэй хүний эрчүүдээс ялгарах нэг гол зүйл нь хормын төдийд гоо үзэсгэлэнтэй болж өөрчлөгдөх чадвар юм. Үүний тулд нүүр будалт, хувцас, үс засалт голлох байрыг эзэлнэ. Ихэмсэг, сайхан бүсгүйн насыг хүртэл тааварлахын аргагүй байдаг шүү дээ. Иймд та хамгийн гол нь ямар үед өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй харагддаг болохоо мэдэх явдал юм.
Гол дүрэм: Огтхон ч хайхрамжгүй хандаж болохгүй. Гоо сайхандаа үргэлж анхаарах
6
Нүүрээ бага будах
Энэ нь ч мөн өрөөсгөл ойлголт юм. Будгийн их бага нь хамаагүй ч та ямар ч үед маш цэвэрхэн, донжтой харагдахаар будсан байх хэрэгтэй. Хүмүүс ерөнхийдөө хүний нүд, уруул, арьсыг голчлон хардаг тул та тухайн хэсэгтээ илүүтэй анхаараарай.
Гол дүрэм: Цэвэрхэн нүүр болон сайхан инээмсэглэл таныг чимэх болно.
7
Сайхан үнэр
Хэт хурц биш, зөөлөн сэнгэнэсэн үнэртэй сүрчгүүд таныг илүү ихэмсэг, сайхан харагдуулах болно. Мөн зөвхөн танд тохирох, таалагдах сүрчгийг олох нь чухал.
Гол дүрэм: Өөрийн үнэртэй ижил, анхилуун сайхан сүрчгийг сонгох хэрэгтэй.
8
Сайхан гар
Хамгийн энгийн хэрнээ, тухайн хүний наад захын ариун цэврийг илтгэдэг зүйлсийн нэг бол яалтчгүй гар юм. Заавал урт сайхан хумс, өөгүй цэвэрхэн гартай байх албагүй. Харин та хумсаа цэвэрхэн янзлуулж, гараа зөөлөн булбарай болгоход анхаарлаа хандуулаарай.
Гол дүрэм: Гараа арчлах
9
Гутлаа зөв сонгох
Ялангуяа гутал авахдаа та аль болох чанартай, эдэлгээ даахыг сонгохыг хичээгээрэй. Мөн өмсөж буй хувцсан дээрээ гутлаа зөв тохируулах нь чухал. Өмссөн бүхий л хувцсан дээрээ баллерина өмсөх нь тийм ч зохимжтой санаа биш.
Гол дүрэм: Гутлаа өмсөх хувцастайгаа тохируулах
10
Биеийнхээ сайхан хэсгийг ил гаргах
Та өөрийнхөө дуртай биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцсыг өмсөөрэй. Энэ нь таныг ихэмсэг, дур булаам харагдуулах болно. Ингэхдээ хэт задгай хувцаслахаас зайлсхийгээрэй.
Гол дүрэм: Хүзүү, хөл гэх мэт биеийнхээ сайхан хэсгийг ил гаргах
Та ямар үед хувцсаа хэрхэн тохируулан өмсдөг тухайгаа бидэнтэй хуваалцаарай!