Аль нэг тоог сонгоод, өөрийн мэдэхийг хүссэн хариултыг мэдэж аваарай!

Нострадамус (1503-1566) нь Францын физикч байсан ба 500 жилийн өмнө туурвисан бүтээлүүд нь ч гэсэн орчин үеийн физикийн салбарт өндрөөр үнэлэгдсээр байгаа юм. Түүнчлэн зарим хүмүүс түүнийг "Ирээдүйг зөгнөх" ухааныг хамгийн анх үндэслэсэн хүн ч гэж үздэг. Тэгвэл түүний суут бүтээлүүдийн нэг болох ирээдүйг зөгнөх тоон тойргийг хамтдаа туршиж үзье.

Нүдээ аниад асуухыг хүссэн асуултаа сайтар бодоод хуруугаараа тойргийн аль нэг хэсгийг заагаарай. Таарсан тоо нь таны ирээдүйг зөгнөх болно.

Аль нэг тоог сонгоод, өөрийн мэдэхийг хүссэн хариултыг мэдэж аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хариулт

 

1. Та хүнд нөхцөлд үргэлж тайван байж чаддаг хүн учраас юу ч хийсэн амжилт дагуулж чадна. Мөн бусдад болон өөртөө итгэж байгаарай.

2. Боломжтой. Гэхдээ хэн нэгэн таны замд саад болоод байгаа учраас ойрын хугацаанд лав бүтэхгүй. Иймд асуудалд аль болох нухацтай хандаж, эерэг шийдэл олохыг хичээ.

3. Ирэх өдрүүдэд танд гайхалтай зүйлс их тохиолдоно. Ямар ч үед өөртэйгөө болон бусад хүмүүстэй харьцахдаа тэвчээртэй байгаарай.

4. Тийм. Одоогийн байдлаар аз таны талд байна. Иймд үр дүнд нь эргэлзэх хэрэггүй, бүх зүйл сайхан болно.

5. Та сүүлийн үед бусдын бодолд хэт анхаарлаа хандуулаад байгаа учраас сайхан зүйлсийг анзаарахгүй өнгөрөөгөөд байна. Тиймээс аливааг томоор сэтгэж чадвал амжилт таны талд байна.

6. Үр дүн нь таны төсөөлж байгаагаас арай доогуур байх нь. Харин ойр дотныхон тань бодит байдлыг сайтар мэдэж байгаа учир тэдэнтэй ярилцаад үзээрэй.

7. Шийдэгдэх цаг хугацаа нь арай л болоогүй байна. Тиймээс өөрийгөө олон асуултаар булалгүй, одоо тохиож байгаа сайхан зүйлсэд анхаарлаа хандуул.

8. Анхааралтай бай. Бусдын хэлж байгаа бүхэнд бүү итгэ. Өнөөдөр бүтэж байгаа мэт харагдах зүйлс ирээдүйд ихээхэн асуудал дагуулах магадлалтай байна шүү.

9. Тийм. Гэхдээ танд хэн нэгний тусламж хэрэгтэй байна. Иймд ойр дотныхоо хэн нэгэнтэй ярилцаад үзээрэй.

10. Боломжтой. Хамгийн гол нь та өөртөө итгэж, зөн совингоо дагаж чадвал аз, амжилт зэрэг бүх сайхан зүйлс таны талд байна.

11. Шийдэгдэх цаг нь хараахан болоогүй байна. Магадгүй та өөрийнхөө юу хүсдэг, юуг хүсдэггүйг одоохондоо олж мэдээгүй байж болох учраас ирээдүйн талаар бодох бус эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг анхаарч, аз жаргалыг мэдрээрэй.

12. Боломж маш их байна. Магадгүй таны бодож байгаагаас өмнө ч үр дүн нь гарна. Иймд өөрийн чадах бүхнээ хийгээд бусдыг хувь заяанд даатгах хэрэгтэй.

13. Харамсалтай нь бүтэх магадлал бага байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болдоггүй гэдгийг сайн санаарай. Энэ асуудалд санаагаа чилээхийн оронд ойр дотныхоо хүмүүст илүү цаг гаргаж, тэдэнд чадах чинээгээрээ тусла.

14. Та идэвх чармайлттай байж чадвал бүх зүйл сайхан болно. Хамгийн гол нь хийж буй ажилдаа түргэн шуурхай хандаж, үргэлж шинэ санаагаар эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулаарай.

15. Тийм. Та үр дүнд нь сэтгэлээр унахгүй байх болно. Зүүдэнд тань ч ороогүй сайхан зүйлс тохиолдох бөгөөд зөвхөн хүлээх л хэрэгтэй. Яаруу шийдвэр танд зовлон авчирч мэдэх аюултайг анхаарна уу.

16. Таны төлөвлөж байгаа ихэнх зүйл сайхнаар төгсөнө. Гэхдээ зарим нэг нь бүтэлгүйтэх болно. Иймд аливаад бэлтгэлтэй мөн уян хатан байх хэрэгтэй.

17. Мөн л шийдэгдэх цаг нь болоогүй байна. Асуудлыг гол нь та өөрийн юу хүсэж байгаагаа хараахан олоогүйд байгаа юм. Иймд ирэх өдрүүдэд бусдад биш өөртөө итгэж, зүрх сэтгэлээ дагаарай.

18. Эхэндээ та бүтэлгүйтэх ч хичээж чадвал үр дүнг нь өөрчилж чадна. Иймээс аль болох эерэг байж урдах ажилдаа анхаарлаа сайтар хандуулаарай.

19. Санаа зовох, түргэн уур гэх зэргийг өөрөөсөө бүр мөсөн авч хая. Ирээдүйд танихгүй хүмүүст ч гэсэн итгэл хүлээлгэж чадвал амжилт ойрхон байна.

20. Ойрын үед аз таныг ивээж байна. Та юу ч хийсэн амжилтаар дүүрэн байх учир санаа зовох хэрэггүй. Өөртөө итгэлтэй байдлаа хадгалж, юу хүснэ түүнийгээ л хий.

21. Том зорилгодоо хүрэхийн тулд маш бага хичээл зүтгэл гаргах л үлджээ. Эрсдэлтэй дагуулах байсан ч хичээгээд үзэх хэрэгтэй. Үр дүн нь таныг баярлуулах нь гарцаагүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()