Хятадын сүнстэй хот

2015-03-03, 18:26
27,218
Хятадууд эдийн засгаа хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулж томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа гэнэ. Өвөр Монголд "Ордос" хот байдаг бөгөөд энэ хотод нэг сая хүн амьдрах боломжтой юм байна. Харин одоогоор Ордост 20 мянган хүн амьдарч байгаа бөгөөд барилга байгууламжийн 98% нь хоосон байгаа гэнэ.
Хятадын сүнстэй хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хятадад удаан хугацааны турш ашиглагдаагүй олон байшин барилгууд байдаг учир "сүнстэй хот" гэж нэрлэх олон хот бий. Тиймээс Хятадууд эдгээр барилга байгууламжуудыг түрээслэж, алдагдалаа нөхөж байгаа гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

Өвөр Монголын Ордос хотыг 2003 оноос эхлэн барьсан бөгөөд хүн амын 17% нь Өвөр Монголчууд байдаг байна. Хэдийгээр Өвөр Монголчууд цөөхөн амьдардаг ч, Монгол хэв маягаар барихаар болжээ.

www.caak.mn

www.caak.mn

Ингээд 2010 онд 355 км/кв газар нутагтай нэг сая хүн оршин суух боломжтой хотыг байгуулсан байна. 2013 оны сүүл гэхэд Ордос хотод 20 мянга гаруй хүн суурьшиж, хотын 2% нь л хүнтэй болжээ.

www.caak.mn

www.caak.mn

2008-2009 оны үед орон сууцны нэг кв.м нь 10-11 мянган доллараар худалдаалах зорилготой байсан ч, одоо үнэ 2 дахин буурч 4-4.5 мянган доллар болжээ. Ийнхүү хямдруулсан шалтгаан нь 400-500 долларын сарын дундаж орлоготой иргэд худалдан авах боломжгүй байгаа ажээ.

www.caak.mn

Ордост буй хоосон байрнуудын нэгээхэн хэсгийг Хятадын засгийн газар дайчиддаа авах бодолтой байгаа бөгөөд энэ нь 20-25 мянган хүн байгаа гэнэ. Энэ нь хотод байх ёстой хүн амын 2-2.5%-ийг  л эзлэх юм.

www.caak.mn

Барилга баригдаж дууссанаас хойш 3-5 жилийн дотор байгууллагын удирдлагууд хотын цэвэр байдал, гэрэл гэрэлтүүлэг зэргийг хангахын тулд нэлээд хохирол амсаад байгаа гэнэ. Тэд сар бүр 10-12 мянган долларыг энэ үйл ажиллагаанд зарцуулдаг байна.

www.caak.mn

Кангбаши дүүрэгт их хэмжээний нүүрсний нөөц болон бусад баялагууд байсан учир Ордосыг энэ дүүрэгт барихаар болсон байна. Энэ хэсэгт их хэмжээний тэнгэр баганадсан барилга, улсын барилгууд, музей, театрууд баригдсан ажээ.

www.caak.mn

Дундад түвшний хүмүүст зориулсан дүүргийг ч хүртэл барьж босгожээ. Хамгийн гол учир нь энэ хотод 1 сая орчим хүн амьдрах ёстой хэдий ч, ердөө 20 мянган хүн байгаа нь хотыг хүнгүй, хоосон болгоход нөлөөлж байна. Үүнээс болж "сүнстэй хот" гэх нэршил гарчээ.

www.caak.mn

Ордост 40-50 жилийн дараа л хүн ам хэмжээндээ хүртлээ суурьшсан байх магадлалтай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()