1
Аяга таваг угаагчаар угааж болохгүй зүйлс:
Учир нь угаалгын шингэнд агуулагдах бодисууд, дээр дурдсан зүйлсэд шингэж нэвчих, цаашлаад хоол хүнсээр дамжин ходоод гэдэс рүү орох өндөр эрсдэлтэй бөгөөд давхар эдлэлээ гэмтээдэг аж.
Үүнээс дурдвал:
- Модон эдлэл /угаагч шингэн модон эдлэлд нэвчиж, 2-3 угаалт хүртэл арилахгүй байх магадлал өндөр/
- Алт зэс, мөнгөн оруулга бүхий аяга, таваг, хоолны сэрээ, халбага, хутга /шингэний найрлагад агуулагдсан нэгдлүүд өнгийг нь алдуулдаг/
- Кофе болон цай чанах металь ширэмтэй зүйлс
- Наалдаггүй хайруулын таваг /шаардлагатай тохиолдолд бага хэмжээгээр хэрэглэсний дараа цэвэр усаар сайтар угааж, цэвэрлэх/
- Аливаа ногоо жимс дарах зориулалт бүхий шил /тухайн хүнсний бүтээгдэхүүнд, угаагч шингэний химийн нэгдлүүд, үнэр, амт орох эрсдэлтэй бөгөөд эрүүл мэндэд хор уршиг учруулна/
- Хуванцар сав /угаалгын бодисоор угаасны дараа цэвэр усаар сайтар зайлахгүй бол, савны материалаас шалтгаалан бодис маш удаан арилдаг/
- Ногоо үрэгч /үрэгч завсар, зай бүрийн зайгаар угаагч шингэн орсон байдаг тул, бүрэн цэвэрлэгддэггүй/
- Хөнгөн цагаан хувин сав /мөн л угаалгын бодисд агуулагдах нэгдлүүд нь тухайн материалыг өнгө алдуулах, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хориглодог/
2
Угаагч шингэнээр угааж болох зүйлс:
Бүхий л төрлийн шилэн болон шаазан аяга тавгийг маш бага хэмжээгээр угаахад таны эрүүл мэнд болон санхүүд ямар нэг бэрхшээл учруулахгүй юм. Бидний угаалгын бодис ашиглахдаа гаргадаг хамгийн нийтлэг алдаа нь порлон дээрээ шингэнээс хэт ихээр асгаж хэрэглэх явдал юм. Үнэндээ химийн өндөр найрлага бүхий угаалгын шингэнийг ердөө ганц нэг дуслаар хэрэглэх зориулалттай байдаг. Мөн ийн бодис ашиглаж угаасан аяга тавгийг дор хаяж 2-оос 5 удаагийн давтамжтай цэвэр усаар сайтар зайлж хэвшээрэй!
Та ямар эдлэлийг хэрхэн зөв угаах тухай мэддэг зүйлсээ бидэнтэй хуваалцаарай!