1
Үсээ хандивласан хэмээн худал хэлсэн "Youtube"-ийн од
"Youtube" хуудаснаа алдартай Леле Понс (Lele Pons) нь цахим сүлжээнд 18 сая дагагчтай бөгөөд өөрийн сонирхолтой бичлэгүүдээрээ бусдын анхаарлыг татаж, олон сая долларын ашиг олдог аж. Харин тэрбээр нэг удаа үсээ тайрч, хорт хавдрын өвчтэйгээ тэмцэж яваа хүүхдүүдэд хандивлахаар шийдсэн бөгөөд тайруулсан үсээ барьж зургаа авахуулжээ. Гэтэл түүний зурагны дор нэгэн бүсгүй "Чи залгадаг үсийг яаж бусдад хандивлах гэж байгаа юм?" хэмээн асуусан нь хүн бүрийн нүдийг нээх шиг болж, үнэхээр л залгадаг үс барьчихсан зогсож байсныг анзаарчээ.
Бүсгүй энэ бүхнийг тайлбарлахдаа "Би хүүхдүүдэд өөрийн үсээ тайрч хандивлахыг хүссэн. Гэсэн ч будуулсан үсийг өгч болдоггүй юм байна лээ." хэмээсэн байна.
2
Марк Цукербергийн хандив
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) нь 2015 онд охиноо өлгийдөн авсан бөгөөд энэхүү баярт үйл явдлаа фэйсбүүкт хуваалцан, компанийхаа хувьцааны 99 хувийг буяны үйлсэд хандивлана гэдгээ зарласан. Үүнийг доллар руу хөрвүүлвэл, 45 мянган доллартай тэнцэхүйц аж. Мэдээж үүнийг сонссон хүн бүхэн балмагдаж, Марк шиг хүн олон байгаасай гэхчлэн магтаж байсан цаг саяхан.
Харин Марк өөрийн Фэйсбүүк компани дахь бүх хөрөнгөө "Chan Zuckerberg Initiative LLC" гэх шинэ компанидаа шилжүүлсэн байна. Тус компани нь буяны үйл ажиллагаа хариуцан явуулах компани бөгөөд ямар нэгэн татвар төлдөггүй юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Марк өөрийн хөрөнгөнөөсөө татвар төлөхийг хүсээгүй тул ТББ-д хандивлаж, мөнгөө хамгаалж үлдэхийн зэрэгцээ хүмүүсээс сайн нэр зүүж чадсан юм.
3
Алек Болдуины сайхан сэтгэл
Америкийн алдарт жүжигчин Алек Болдуин (Alec Baldwin) нь хүнлэг энэрэнгүй байдлаараа бусдад гайхагддаг. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамтран "The Carol M. Baldwin Breast Cancer Research Fund" хэмээх хорт хавдартай тэмцэх буяны санг байгуулсан боловч, хачирхалтай зүйлсийг хийж эхэлсэн юм. Тус буяны сан Алекийн үеэл эгчид тодорхой бус шалтгааны улмаас мөнгө хандивлаж, хэсэгтээ л цахим сүлжээг шуугиулж байсан бол, удалгүй ахин өөр нэг садны хүндээ мөнгө өгөхөөр болсноо зарлаж байв. Хамгийн гол нь тус сан одоогийн байдлаар, гэр бүлийнхнээсээ өөр өвчтэй хэн нэгэнд тусламжийн гараа хараахан сунгаагүй байна.
4
Ламар Одом хүмүүст туслахаар буяны сан байгуулсан ч мөнгө нь өөр тийшээ урссаар байв
Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Ламар Одом (Lamar Odom) болон реалити шоуны од Клое Кардашьян (Khloe Kardashian) нар нь “Cathy’s Kids” нэртэй буяны санг байгуулж, олон хүнээс тусламж авчээ. Ламар нь ээжийгээ ходоодны хавдраас болж алдсан тул тус төрлийн өвчтэй хүмүүсийг эмчлэх, судалгааны ажилд нь туслах зорилгоор сан байгуулсан юм. Ойролцоогоор 2.2 сая доллар цугларсан боловч, тэд хорт хавдартай хүмүүст туслах, судалгааг дэмжихэд ганц доллар ч хандивлаагүй. Харин 1.3 сая долларыг элит залуучуудын сагсан бөмбөгийн багт хандивласан бол үлдсэн мөнгөө юунд зарцуулсан нь өнөө хэр нь тодорхой бус байгаа юм.
5
Вайклеф Жан "Гайти"-ийн газар хөдлөлтөнд зориулж 16 сая доллар цуглуулж, 5 сая долларыг хандивласан
Нэрт реппер Вайклеф Жан (Wyclef Jean) нь 2010 онд Гайтид болсон газар хөдлөлтийн улмаас хохирч үлдсэн хүмүүст зориулан буяны сан байгуулжээ. Тэрбээр нийтдээ 16 сая долларын хандивыг цуглуулж чадсан бөгөөд тухайн үед хүн бүхэн л түүний сайхан сэтгэлийг магтаж байв. Гэсэн хэдий ч нийт цугларсан мөнгөний ердөө 5 саяыг хохирол амссан хүмүүст хандивлаж, үлдсэн мөнгийг нааш цааш явах зардал, ажилчдад өгөх цалинд төсөвлөсөн байдаг. 9 сая долларыг зөвхөн унаа тэрэг, хоолны мөнгөнд зориулсан гэдэгт хэн итгэх билээ.
6
Жек Скалиа 9/11-ны аймшигт явдалд хохирч үлдсэн хүмүүст зориулсан сан байгуулсан
Америкийн алдарт жүжигчин Жек Скалиа (Jack Scalia) нь 9-р сарын 11-нд болж өнгөрсөн аймшигт хэргийн дараа хохирогч хүмүүст туслах зорилгоор буяны сан байгуулсан билээ. Харамсалтай нь хангалттай мөнгө цуглараагүй тул түүний буяны сан бараг л мартагдаж, тэрээр ердөө 5,000 долларыг хандивласан байна. Харин тухайн үеийн санхүүгийн тайланг судлаад үзвэл, түүний буяны санд 100 мянган доллар цугларсан байх бөгөөд тэрбээр үлдсэн 95 мянган долларыг юунд хэрэглэснийг хэн ч мэдэхгүй.
7
Эндрю Касперэнсены хандив
Эндрю Касперэнсен (Andrew Caspersen) нь Харвардын их сургуулийг төгссөн бөгөөд олон сая долларын цалинтай ажил хийдэг. Түүний эцэг Финны тухайд чинээлэг нэгэн байсан бөгөөд татвараас зайлсхийсэн нь илчлэгдэж, амиа хорлосон. Харин Эндрю нь аавынхаа нэгэн адилаар өндөр дүнтэй татвараас зайлсхийх гэсэндээ нэр нь үл мэдэгдэх буяны санд хөрөнгө оруулж, нийт өгсөн мөнгөнийхөө 15 хувийг тус байгууллагын ажилтанд өгөхөөр тохиролцжээ. Тэрээр 25 сая долларыг санд хандивлаж, 400 мянган долларыг нь буяны сангийн ажилтан авсан байна. Харин түүний энэхүү хэрэг илчлэгдэж, саятан эр баривчлагдсан юм.
8
Леонардо ДиКаприогийн буяны ажил
Дэлхий нийтийн хүндлэлийг хүлээж чадсан нэрт жүжигчин нь "Леонардо ДиКаприо сан"-г байгуулсан бөгөөд энэ нь маш алдартай билээ. Харин тус сангийн ард маш олон маргаантай асуудлууд нуугдаж байдаг. Энэхүү компани нь ашгийн бус байгууллага биш бөгөөд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгддэг газар аж. Тэдний буяны сан байгуулах болсон шалтгаан нь тус төрлийн байгууллагын санхүүгийн тайланг шалгадаггүйтэй холбоотой бөгөөд энэ нь тэдний хууль бус ажлаа нуух боломжийг гаргаж өгсөн юм.
Үүнээс улбаалж АНУ-ын Хууль зүйн департамент Лос-Анжелес хотын тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар холбогдох байгууллагууд “Оскар”-ын шагналт Леонардо ди Каприогийн байгуулсан санг гурван тэрбум гаруй доллар угаасан хэрэгт сэжиглэх болсон байна.
9
Ким Кардашьян хандивт цугларсан мөнгөний ердөө 10 хувийг өгсөн
Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) нь өөрийн хэрэглэхээ больсон зүйлсээ зарж олсон мөнгөө хандивлана гэдгээ зарласан. Хүмүүс ч түүний зарласан буяны ажилд идэвхитэй оролцож, мөнгө хандивлаж байв. Харин олны танил бүсгүй нийт цугларсан мөнгөний ердөө 10 хувийг хорт хавдартайгаа тэмцэж яваа хүмүүст хандивлажээ.
10
Дидье Дрогбагийн буяны сан
Зааны Ясан Эргийн нэрт хөлбөмбөгчин Дидье Дрогба (Didier Drogba) нь өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах зорилгоор "Didier Drogba сан"-г байгуулсан байна. Тус санд ойролцоогоор 1.7 сая долларын хандив цугласан боловч, хөл бөмбөгчин эр ердөө 15 мянган долларыг хүүхдүүдэд хандивлажээ. Үлдсэн мөнгийг юунд зарцуулсан болохыг судалж үзэхэд, ямар ч сургууль, эмнэлэг, судалгааны баг зэрэгтэй холбоогүй болох нь тогтоогдож, түүний нэр хүндэд сэв суусан билээ.