1
Зарим төрлийн хоол хүнс
Бяслаг, мах, банана, шоколад, лаазалсан болон утсан бүтээгдэхүүн, самар, сонгино, улаан дарс гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд тираминий агууламж өндөртэй байдаг. Энэхүү органик бодис нь цусны судсыг нарийсгаж улмаар цусны даралт ихсэх, толгой өвдөхөд хүргэдэг гэнэ. Ийм дээрх хоол, хүнсийг байнга хэрэглэхээс зайлсхийгээрэй.
2
Тогтмол бус хооллолт
Саяхан хийгдсэн судалгаанд өглөөний цай уудаггүй хүнийг тогтмол уудаг хүнтэй харьцуулахад толгой нь өвдөх эрсдэл 40 хувиар илүү байсан аж. Учир нь бидний идсэн хоол хүнсэнд агуулагдах шим тэжээлийн хамгийн гол хэрэглэгч нь тархи юм. Иймд тэжээлийн дутагдал болон тогтмол бус хооллолт толгой өвдөх нэг шалтгаан нь болдог ажээ.
3
Үнэр
Үнэртэж байгаа үнэр тухайн хүний сэтгэл санааны байдлыг өөрчилөх чадалтай гэж эрдэмтэд нотлоод байгаа юм. Үүний адилаар өөрт таагүй үнэр үнэртвэл толгой өвдөж эхэлдэг гэнэ. Жишээлбэл зарим хүмүүс үнэртэй ус, гэр ахуйн химийн бодис, өнгө, агаар цэвэршүүлэгч, будаг гэх зэргийг үнэртсэн даруйдаа толгойн өвдөлт мэдэрдэг байна.
4
Агаарын өндөр температур
Агаарын даралтын өөрчлөлт нь толгой өвдөх бас нэг шалтгаан болдог. Энгийнээр бол нам дор газраас өндөрлөг газарт очих эсвэл өндөр газраас нам дор газарт ирэхэд таны толгой өвдөх магадлалтай юм. Мөн нэгэн судалгаагаар температур 5°С-ээр нэмэгдэх тутамд, толгой өвдөх эрсдэл 7.5 хувиар өсдөг гэдэг нь батлагдсан байна.
5
Буруу байрлал
Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, хэт бөгтийж ажиллах эсвэл түшлэггүй сандал дээр суух гэх зэрэг нь толгой өвдөхөд нөлөөлдөг ажээ. Ийм учраас аль болох биед эвтэйхэн, хөшихгүй байрлалыг сонгож байгаарай.