Шаргал болон улаан үстнүүд биднээс юугаараа давуу вэ?

Дэлхийн хүн амын 2 хүрэхгүй хувийг нь бүрдүүлдэг төрөлхийн улаан үстнүүд болон мөн 2 хувийг бүрдүүлдэг төрөлхийн шаргал үстнүүдийн талаар бидний мэдэхгүй ямар, ямар баримт байдаг бэ? Тэдний үсний өнгө амьдралд нь хэрхэн нөлөөлдгийг дараах 15 жишээнээс хамтдаа харцгаая.

Шаргал болон улаан үстнүүд биднээс юугаараа давуу вэ?

1 Бат бөх үс

Шаргал үс нь эгэл жирийн хүмүүсийн үсийг бодвол илүү бат бөх төдийгүй өтгөн байдаг аж. Гэмтэл хугарал бага, илүү бүдүүн ширхэгтэй байх бөгөөд хэлбэрээ удаан хадгалдаг давуу талтай аж. Мэдээж хэлбэр сайтай шаргал үс нь эзнийгээ улам бүр чимж, үзэсгэлэнтэй харагдуулж чаддаг билээ. 

Бат бөх үс

2 Төрөлхийн хүчирхэг хүмүүс

Судалгаанаас үзэхэд шаргал үстэй бүсгүйчүүд эгэл жирийн бүсгүйчүүдийг бодвол илүү амжилттай явдаг гэнэ. АНУ-ын нийт эмэгтэй захирал, корпорацийн ерөнхийлөгчдийн 48 хувь, Нэгдсэн улсын эмэгтэй сенатын гишүүдийн 35 хувь нь шаргал үстэй байдаг аж. Тэд маш тууштай, зоригтой бөгөөд эхлүүлсэн ажлаа дуусгахгүй байна гэж үгүй. Тэдний дотоод сэтгэлийн хүч, эр зоригтой байдал нь бүсгүйчүүдийг амжилт өөд хөтөлдөг байна. 

Төрөлхийн хүчирхэг хүмүүс

3 Улаан үсний гайхамшиг

Төрөлхийн улаан үстэй хүмүүс бурхнаас маш олон бэлэг хүртсэн байдаг. Тэдгээрийн нэг нь өвөрмөц болон онцгой байдал юм. Тэд цаанаасаа л бусдыг өөртөө татах хүчтэй байдаг бөгөөд хэнийг ч өөртөө дурлуулж чадах аж. Үүнээс гадна хэн бүхнээс онцгой, өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. 

Улаан үсний гайхамшиг

4 Олонд танигдаж, амжилт гаргах

Улаан үст бүсгүйчүүд сэтгэл татам гэдгийг дээр дурдсан. Үүнээс гадна тэд өөрсдийн өвөрмөц байдлаараа гайхагдаж, загварын салбарт амжилттай ажиллаж, олонд танигдаж чаддаг билээ. Мэдээж загвар, кино урлагийн салбарт хамгийн өвөрмөц байж чадсан хүн л алдарт гарч, амжилтай байж чаддаг. 

Олонд танигдаж, амжилт гаргах

5 Өөртөө итгэлтэй, шударга зан чанар

Шударга байж, бусдад бууж өгөхгүй байх бол улаан үстнүүдийн гол чанар билээ. Тэд маш зөрүүд байх төдийгүй өөртөө дэндүү итгэлтэй. Тиймдээ ч үргэлж бусдыг манлайлж, тэргүүлэгч байх нь бий. 

Өөртөө итгэлтэй, шударга зан чанар

6 Дур булаам төрх

Үнэнийг хэлэхэд эрчүүд эгэл жирийн бүсгүйгээс илүүтэй шаргал үстэй бүсгүйд харц унагаж, сэтгэлээ өгдөг. Шаргал үстэй бүсгүйчүүдийг ерөнхийд нь секс бэлэг тэмдэг гэж нэрлэдэг бөгөөд тэдний царай төрхийг үс нь илүүтэй чимж, дур булаам харагдуулдаг. Мэдээж тэдний нэгээхэн төлөөлөл бол 20-р зуунд эр хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж, зүрхийг нь догдлуулж явсан алдарт Мэрилин Монро (Marilyn Monroe) билээ.

Дур булаам төрх

7 Үргэлж залуухан харагдана

Нас ахихад үсний өнгө бууралтаж эхэлдэг. Энэ нь бидний царай төрхийг улам бүр нас ахисан мэт харагдуулж, тэр хөгширч дээ гэх бодлыг хүн бүхэнд төрүүлдэг. Харин шаргал бүсгүйчүүдийн тухайд энэхүү асуудлаас хол байж чадах төдийгүй нас ахиж үсний өнгө нь саарал болсон ч гэлээ ялгагдаж харагдах зүйлгүй. Тэд нас ахисан ч залуухан хэвээрээ өөрчлөгдсөн зүйлгүй мэт харагддаг бас нэгэн давуу талтай юм.

Үргэлж залуухан харагдана

8 Уран бүтээлчдийн мөрөөдөл

Маш олон кино, зохиол, уран зурагт эр зоригийн илэрхийлэл болгож улаан үстнүүдийг ашигласан байдаг. Энэ бичигдээгүй хууль орчин үед ч гэсэн үйлчилдэг ба төрөлхийн, үзэсгэлэнтэй улаан үс нь төрөл бүрийн уран бүтээлчдийн гол бай болдог гэнэ.

Уран бүтээлчдийн мөрөөдөл

9 Байн, байн хусах шаардлагагүй

Төрөлхийн шаргалт үстнүүдийн биеийн бусад хэсгийнх нь үс ч гэсэн шаргал өнгөтэй байдаг. Жишээлбэл шаргал үстнүүд шилбэний үсээ өөр өнгийн үстэй хүмүүстэй адил тогтмол хусах шаардлагагүй байдаг нь гайхах зүйл биш юм.

Байн, байн хусах шаардлагагүй

10 Байгалиас хүртэх давуу тал

Зуны улирал бол шаргал үстнүүдийн оргил үе. Зуны хурц наранд хамгийн сайн гялалзаж харагддаг зүйл бол яах аргагүй шаргал үс юм.

Байгалиас хүртэх давуу тал

11 Жинхэнэ хайр

Хачирхалтай нь нэгэн судалгаагаар улаан үстнүүд жинхэнэ хайраа олох магадлал нь бага байдаг гэнэ. Учир нь ихэнх хүмүүс сэтгэлд бус үснийх нь өнгөнд татагдаж ажээ. Мөн зөвхөн улаан үстнүүдэд зориулсан болзооны сайт хүртэл байдаг ба энэ нь далд утгаараа жинхэнэ улаан үстний генийг хадгалахад ч оршиж байж болно.

Жинхэнэ хайр

12 Ямар ч өнгийн хувцас төгс зохидог.

Төрөлхийн шаргал үстэнгүүд хар, ягаан, улаан, ногоон гээд ямар ч өнгийн хувцас өмссөн тэдэнд зохидог гэнэ. Магадгүй үүнээс шалтгаалаад Холливүүдийн эмэгтэй дуучид, жүжигчдийн ихэнх нь үсээ шаргалаар будуулдаг байх болох юм. Гэсэн төрөлхийн шаргал үстэй мэт будуулах бараг л боломжгүй ажээ.

Ямар ч өнгийн хувцас төгс зохидог.

13 Шаргал үс будаг авахдаа сайн.

Хөх цэнхэр, улаан хүрэн, саарал гээд маш олон төрлийн үсний будаг сүүлийн жилүүдэд трэнд болоод байгаа билээ. Тэгвэл хар болон бусад төрлийн үстэй хүмүүс ийм төрлийн өнгөөр үсээ будахын тулд дор хаяж 2-3 удаа давхарлан будуулдаг гэнэ. Харин шаргал үстнүүдэд ингэж олон будах ямар ч шаардлага байхгүй шууд л хүссэн өнгөөрөө будуулахад тэдний үс нь маш сайн хүлээн авдаг байна.

Шаргал үс будаг авахдаа сайн.

14 Метал хамтлагууд

Улаан бол цусны өнгө. Цус бол метал хөгжим сонирхогчдын дуртай зүйл. Магадгүй энэ зүйл улаан үстнүүдийг бусад хүмүүсээс илүү рок харагдуулдаг. Үгүй ч байж мэдэх юм. Зарим улаан үстнүүд үнэхээр хөөрхөн байдаг бөгөөд тэд зөөлөн рок, электро поп чиглэлийг илүүд үздэг. Бас зарим нь хөгжимд үнэхээр дургүй байдаг. Гэхдээ метал хамтлагууд улаан үстнүүдээр гишүүдээ бүрдүүлэх дуртай байдаг бөгөөд ийм үсгүйнүүд нь үсээ улаан өнгөөр буддаг. Точвхондоо, улаан үстнүүдэд метал хамтлагийн гишүүн болох давуу тал энгийн хүмүүсээс илүү байдаг.

Метал хамтлагууд

15 Хуанли бол бүхэлдээ улаан үстнүүдийнх

Та электрон төхөөрөмж байсаар байтал ханын хуанлид мөнгө зарах хэрэг байна уу гэж бодож байж болох юм. Гэхдээ хүмүүс ямар нэгэн зүйлийг ханан дээр байрлуулж байгаад хянах дуртай байдаг. Харин зарим нь зүгээр л хэн нэгнийг харахын тулд ханан дээрээ тогтоодог. Хуанли бол олон гэр бүлийн чухал хэрэгцээ. Хуанлиг найдвартай “туслагч”-аараа сонгосон гэр бүл олон. Хэдий тийм ч хуанли гэр бүлийн тийм дотно “туслах” биш. Учир нь, нүцгэн тачаангуй улаан үстэй эрийн зурагтай хуанли таны эхнэрийн сэтгэлийг гижигдээд байдаг. Нэлээн дээхнэ улаан үстэй эрчүүд нийлж нэгэн төсөл хэрэгжүүлсэн нь хуанли дээр улаан үстэй эрчүүдийн зургийг байрлуулах явдал байв. Тэдний энэ санаа амжилт хүрч, одоо хуанлийг бүхэлд нь улаан үстнүүд эзэгнэж байна. Учир нь улаан үстнүүд хүмүүсийн анхаарлыг илүү татдаг.

Хуанли бол бүхэлдээ улаан үстнүүдийнх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()