Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц юу вэ?

2017-11-01, 17:28
14,626

Япончууд урт насалдгаараа Дэлхийд алдартай ард түмэн билээ. Харин тус улсын бүсгүй нь жинхэнэ наснаасаа 20 насаар залуу харагддаг гэсэн цуу яриа ч байдаг. Тэгвэл тэдний залуухан харагддаг нууц нь юу юм бол? Бид та бүхэндээ тус асуултын хариулт болгож, Япон бүсгүйчүүд хэрхэн наснаасаа залуу харагддаг болохыг дуулгахаар бэлтгэлээ. Та ч гэсэн эдгээрийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлж, арьсандаа анхаарч, залуухан харагдах боломжтой. 

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьсаа тогтмол цэвэрлэх

Япон бүсгүйчүүд арьсаа тогтмол цэвэрлэж хэвшсэн байдаг. Ингэхдээ нүүр цэвэрлэгч шингэн, шар сүү (шар ус) эсвэл шингэц сайтай тос гэх зэргийг ашигладаг ажээ. Цэвэрлэгч бүтээгдэхүүнээ нүүрэндээ түрхээд хэдэн минутын туршид нүүрэндээ массаж хийсний дараагаар усаар угаадаг бөгөөд нүүрээ зөвхөн орой унтахдаа ч биш өглөө босоод угаах хэрэгтэй гэнэ шүү. 

Арьсаа тогтмол цэвэрлэх

2 Нүүрэндээ иллэг хийх

Япончууд арьсандаа зөвхөн халуун гараар хүрдэг бөгөөд энэ нь тос түрхэх, цэвэрлэх зэрэгт арьсыг бэлддэг хэмээн үздэг байна. Ийм ч учраас зөвхөн нүүрээ чийгшүүлэх байсан ч гараараа иллэг хийдэг байна. Нүүрэндээ иллэг хийснээр нүүр хэсгийн цусны эргэлт сайжрах ба энэ нь эрүүл, толигор арьстай байхын нэгээхэн нууц нь болдог ажээ. 

Нүүрэндээ иллэг хийх

3 Байгалийн тос хэрэглэх нь зүйтэй

Тэд эрдсээс бусад гаралтай тосыг өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг гэнэ. Эрдсийн тосыг хэрэглэдэггүй шалтгаан нь ийм төрлийн тос нь арьсны нүхийг бөглөж улмаар үрэвсэл үүсгэх гол шалтгаан аж.

Япон бүсгүйчүүд тос түрхэхээс огтхон ч эмээдэггүй бөгөөд харин ч тогтмол хэрэглэж, үрчлээсээс сэргийлдэг байна. Мэдээж үрчлээс үүсэх гол шалтгаан нь арьс хуурайших гэдгийг та ч бас биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Байгалийн тос хэрэглэх нь зүйтэй

4 Чийгшүүлэгч маск ашиглах

Япончууд чийгшүүлэгч ихээр хэрэглэдэг бөгөөд сүүлийн үед чийгшүүлэгчийг дангаар нь бус нүүрэндээ маск тавих байдлаар ашигладаг болсон гэнэ. Даавуун сальфеткыг усаар норгоод цэвэрлэгч шингэнд дүрж аваад 3-5 минутын туршид нүүр дээрээ тавих нь нүүр цэвэрлэгчээр арчиснаас хэд дахин үр дүнтэй байдаг аж.

Чийгшүүлэгч маск ашиглах

5 Ихдүүлэх хэрэггүй

Хэт их хэмжээний эсвэл олон төрлийн бүтээгдэхүүн таны арьсыг гэмтээх магадлалтай. Сайхан арьстай болохын тулд арьсандаа хэтэрхий их зүйл түрхэх шаардлага байхгүй бөгөөд хамгийн гол нь арьсныхаа онцлогт таарсан цөөн тооны бүтээгдэхүүн олж хэрэглэх нь чухал байдаг. Түүнчлэн танд заавал байх хэрэгтэй бүтээгдэхүүнд нарны тос, цэвэрлэгч,  гуужуулагч, тоник, чийгшүүлэгч зэрэг багтана.

Ихдүүлэх хэрэггүй

6 Хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй

Төрөл бүрийн амин дэм, шим тэжээлээр баялаг шингэн уух нь арьсыг цэвэр, толигор байхад нэн тустай байдгийг бид сайн мэднэ. Япон эмэгтэйчүүд хоол хүнсэндээ ихэвчлэн үр тариа, буурцаг, далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоо гэх зэргийг ашигладаг бөгөөд хэтрүүлж идэхгүй байхыг үргэлж хичээдэг гэнэ. Хоолоор авч байгаа амин дэмийн хэмжээ арьсны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг байна.

Хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй

7 Витамин С

Витамин С нь арьсыг илүү өнгөлөг харагдуулаад зогсохгүй, нөсөө толбо, олон төрлийн үрэвслээс сэргийлж, коллагенийг ихэсгэдэг болох нь батлагджээ. Иймд хоол хүнсээрээ дамжуулж эсвэл нэмэлтээр хэрэглэн Витамин С-ээ нөхөхийг зөвлөе.

Витамин С

8 Арьсаа тогмол шалгах

Япон эмэгтэйчүүдийн сайхан арьстай байдаг бас нэг нууц нь арьсандаа гарч буй өөрчлөлтөө өдөр бүр тогтмол хянадаг гэнэ. Жишээлбэл арьсандаа хуруугаараа хүрэхэд хурууны өндөг  бага зэрэг наалдаж байвал таны арьс хангалттай чийгтэй байгааг илтгэдэг гэнэ. Харин арьсны "чанга" байдал нь бага зэрэг чимхсэнээс хойш хэдий хугацаанд өмнөх хэвэндээ орж байгаагаар илэрхийлэгддэг ажээ. Мөн та толинд харж байгаад толгойгоо бага зэрэг урагш тонгойлговол дараагийн 10 жилд таны арьсанд гарах өөрчлөлтийг харж болдог байна. 

Арьсаа тогмол шалгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()