“Эверест”-ийн талаарх сонирхолтой баримтууд

Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест нь 8848 метрийн өндөртэй гэдгийг бид мэднэ. Анх 1856 онд Английн усан цэргийн ахмад Жорж Эверест дэлхийн хамгийн өндөр уул гэдгийг хэмжилтээр тогтоосон байна. Ингээд та бүхэнд энэхүү гайхалт дагшин уулын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
“Эверест”-ийн талаарх сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Уулын аалз
Euophrys omnisuperstes хэмээх энэхүү аалз нь хамгийн өндөрт амьдардаг шавж бөгөөд хавцлын дунд амьдардаг аж. 6700 метрийн өндөрт гарсан уулчид энэхүү аалзтай таарч байжээ. Ганц энэ аалзнаас гадна хэд хэдэн төрлийн царцаа, дэвхрэг ч бүртгэгдсэн байдаг байна.



2. Эверестэд хоёр удаа гарсан эр
Апа Шерпа (Apa Sherpa), Фурба Таши (Phurba Tashi) нар Эверест ууланд нийт 21 удаа авирч рекорд тогтоожээ. Фурба 2007 онд ганцаараа 3 удаа “дэлхийн зулайд” гарсан бөгөөд харин Апа 1990-2011 оны хооронд жил болгон гарсан байна.



3. Эверестээс олдсон 450 сая жилийн түүхт дурсгал
Энэ харагдаж байгаа чулуу бол Эверест уулаас олдсон дун юм. Тэгэхээр 450 сая жилийн өмнө Эверест уулын түвшинд далай тэнгис байсан бөгөөд далайн ёроол жилд 11см доошилсон гэсэн үг юм. Энэхүү дунг хайгуулчин Noel Odell анх 1924 онд олж, энэхүү гаргалгааг хийсэн байна.



4. Өндрийн маргаан
Орон орны эрдэмтнүүд Эверест уулын өндрийн талаар зөрүүтэй санал хэлцгээж, нилээдгүй маргаан дэгдээдэг. Хятадын эрдэмтэд энэхүү уулын өндрийг 8844 метр гэсэн бол, Непалчууд 8848 метр гэдэг. Энэ талаар Хятадууд оройн цасыг тооцоогүй, цэвэр өндрийг нь гаргасан хэмээн тайлбар хийжээ. 2 улсын маргааныг 2010 онд шийдэн, Эверест уулын өндөр нь 8848 метр мөн хэмээн албан ёсоор зарласан юм.



5. Эверест өргөгдсөөр л...
Уулын өндрийг албан ёсоор гаргасан ч сүүлийн жилүүдэд аль алиных нь буруу ч болж магадгүй болоод байна. Учир нь 1994 онд эрдэмдтийн гаргасан судалгаагаар уул жилд барагцаагаар 4 мм өргөгдөж байгаа аж. Түүнчлэн Америкийн экспидецийнхэн 1999 онд уулыг тусгай багажаар хэмжиж үзэхэд 8850 метр болсон байжээ. Эрдэмтэд үүнийг тектоникийн хөдөлгөөн уулсын өндөрт нөлөөлж байна хэмээн тайлбарласан байна.



6. Олон нэршил
Эверестийг Төвдүүд Жомолунгма буюу “уулсын бурхан” гэсэн утгатай, харин Балбачууд Сагармата буюу “тэнгэрийн магнай” гэж нэрлэдэг. Эверестийн нэгэн хэсэг нь одоо бол Непалын “Сагарматагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн” болон хувирчээ.



7. Уулан дээрх хүний түгжрэл
2012 онд Германы уулчин Ralf Dujmovits Эверестийн орой руу авирч яваа хэдэн зуун хүний цувааны зургийг даржээ. Ууланд авирна гэдэг, ялангуяа ийм ариун дагшин ууланд гарна гэдэг хэр баргийн хүний зүрлэх ажил биш ч гэлээ, одоо цагт хүн болгон л ийшээ авирч хүч үзэх болсон нь энэ зургаас бэлхнээ харагдах шиг. 2012 оны 5-р сарын 19-ны өдөр 234 хүн Эверест рүү авирснаас 4 нь золгүй байдлаар нас барсан байна.



8. Хамгийн бохир уул
Жил болгон Эверестэд авирсан хүмүүсийн цогцос маш ихээр олддогоос гадна, хаясан хог хаягдал нь 50 тонн болдог байна. Ийм учир Непалын засгийн газар 2014 оноос хойш уулчдыг 8 килограммаас их ачаа авч гарахыг хориглосон байна. Эс тэгвэл 4000 долларын торгууль төлөх аж.



9. Эверест дэлхийн хамгийн өндөр уул биш
Гайхалтай нь далайн түвшнээс дээшх хамгийн өндөр уул бол Эверест биш харин Хавайн унтарсан галт уул болох “Mauna Kea” юм. Энэхүү галт уулын өндөр нь 4205 метр ч гэлээ далайн түвшнээс дээш 6000 метрийн өндөрт өргөгдсөн байдаг. Далайн ёроол дахь бэлийг нь тооцвол Эверестээс бараг 1600 гаруй метрээр өндөр аж.



Энэ мэдээ таньд таалагдсан бол доорхи мэдээг үзээрэй.
~ Дэндүү харгис “Эверест” ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()