Та үүнийг мэдэх үү?

Заримдаа итгэмээргүй зүйлс үнэн байх нь бий. Харин үнэн гэж бодож явсан зүйлс худал болох нь ч бий. Ингээд та бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан маш сонирхолтой баримтуудыг хүргэж байгаадаа баяртай байна.
Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Эрвээхий 12 мянган нүдтэй.



2. Египетийн пирамидуудыг барьж эхлэх үеэр арслан заанууд амьдарч байсан байна. Энэ нь ойролцоогоор НТӨ 2700 оны үед гэсэн үг юм.



3. Өрөөнд 23 хүн байлаа гэж бодоход тэдний хоёрынх нь төрсөн өдөр байх 50 хувийн магадлалтай байдаг ажээ.



4. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үеэр гурав дахь бөөрийг баруун ташааны хонхорт нэмэлтээр суулгаж өгдөг байна.



5. Шотландын бэлгэ тэмдэг болсон амьтан бол ганц эвэрт юм.



6. Санчир болон Бархасбадь гарагт алмазаар бороо ордог.



7. Хэрвээ сарын оронд бархасбадь гараг байсан бол ингэж харагдах байжээ.



8. Саудын Араб Австрали улсаас уралдааны тэмээ импортолдог байна.



9. Та бидний сайн мэдэх “Супер Марио” тоглоомыг санаачилсан “Nintendo” компани 120 гаруй жилийн өмнө үүсжээ.



10. Нендертал хүний тархи бидний тархинаас илүү хөгжилтэй байжээ.



11. Гахай тэнгэр лүү харж чаддаггүй.



12. Норвегийн Лонгирбиен хэмээх сууринд үхэх нь хуулиар хориотой байдаг. Хэрвээ үхэхээр бол өөр газар луу явдаг ажээ. Учир нь хүний цогцосыг махчин амьтад идэж чаддаггүй гэж үздэг аж.



13. Титаник хөлгийг нийт 7 сая доллараар бүтээж байсан. Харин “Титаник” киног 200 сая доллараар бүтээж байжээ.



14. Долматин төрөхдөө ямар ч толбогүй байдаг.



15. Хүнтэй хэрэлдэх үед бидний биед аз жаргалын даавар буюу эндорфин ялгарч байдаг аж.



16. Хулгана дээр хийсэн туршилтаар бол залхуурал нь удамших боломжтой байдаг аж.



17. Хүний сормуусан дээр гартай, амтай демодекс хачиг амьдардаг.



18. Дэлхийн өнцөг булан бүрийн 365 сая хүн хувьдаа гар утастай, компьютертэй байдаг бол дэлхийн хүн амын тал хувь нь эдгээрийг огт хэрэглэж үзээгүй байдаг.



19. Ой модыг эх дэлхийн уушиг гэж хэлдэг ч яг үнэндээ дэлхийн хүчилтөрөгчийн 50 хувийг далай тэнгисийн усанд амьдардаг фитопланктон хэмээх нэг эст бичил биетэн бүрдүүлдэг байна.



20. Марс гарагийн гадаргуу дэлхий дээрх далай тэнгисийн ёроолоос ч илүү сайн судлагдсан байдаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()