1. Гадаад хэлийг судалж, боловсрол, мэдлэгээ зузаатгаарай. Энэ нь таныг илүү сайхан амьдрал, амжилтанд хөтлөх гүүр болно.
2. Унших хурд болон ой тогтоолтоо сайжруулах хэрэгтэй. Маш олон зүйлсийг судалж, уншиж мэдээрэй. Энэ нь таныг цаашид тулгарах олон саад бэрхшээлийг даван туулахад туслана.
3. Гэрээ хэлэлцээр хийж сурах. Энэ бизнесийн салбарт хэрэг болохоос гадна дотогшоо хандлагатай хүмүүстэй харилцахад туслах аж. Мөн өдөр тутмын амьдралд хэрэг болох нь гарцаагүй.
4. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, биеийн галбиртаа анхаараарай. Энэ нь эрүүл мэндэд тустай байх төдийгүй бусдад өөрийгөө илэрхийлэх нэрийн хуудас тань болно. Эрүүл мэнд, сайхан биеийг мөнгөөр худалдан авч болохгүйг санаж яваарай.
5. Үргэлж шинэ зүйлсийг сурч, судалж байгаарай. Мөн сонирхолтой ном зохиол уншиж, танин мэдэхүйн мэдлэгээ тэлэх хэрэгтэй. Энэ нь таны тархинд дархлаа үүсгэж, аливааг амархан ойлгох, түргэн сэтгэх боломжийг олгоно.
6. Бусдыг ажиглаж, ямар хүн болохыг нь дотроо тодорхойл. Энэ нь тухайн хүнтэй хэрхэн харилцах нь үр дүнтэй болохыг хэлж өгөх төдийгүй цаашдаа хэнтэй ч байлаа гэсэн хэл амаа олоход дөхөм болох аж.
7. Бүх зүйлсэд бууж өгч болно. 20 насандаа алдаа гаргахгүй, бүхнийг төгс хийнэ гэж байхгүй. Тиймээс өөртөө алдахыг зөвшөөр. Харин тэрхүү алдаагаа дахин давтахгүй байх дээр анхаараарай.
8. Тэнэг зүйлс хий. Хүссэн хүсээгүй нас яваад ирэхээр хүн солиотой зүйлс хийхээс татгалзаж, намба суудаг. Тиймээс хорьж болохгүй хорин настай байгаа дээрээ хамгийн тэнэг зүйлсийг хийж, найзуудтайгаа хөгжилдөөрэй.
9. Сайхан амьдралыг мөнгөтэй холбож ойлгох хэрэггүй. Хэрвээ та өөрийн хийх дуртай зүйлээ ямар ч үнэ хөлсгүй хийсэн байлаа ч, чадвараа нэмэгдүүлж, үүнээсээ кайф авч чадна. Харин өндөр цалинтай байлаа ч, дургүй зүйлээ хийж байгаа үед, үргэлж бухимдал төрнө. Тиймээс мөнгөний төлөө биш, мөрөөдлийнхөө төлөө амьдраарай.
10. Мөнгийг зөв зарцуулж сураарай. Эс бөгөөс олсон мөнгөө дэмий үрж, хурааж хуримтлуулсан зүйлгүй дуусах болно.
11. Өөрөөсөө ахмад хүмүүсийг ажиглаж, тэднээс суралцаарай. Мэдээж таниас олон жил амьдарч, сайн муу бүхнийг даван туулсан тэдний зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Энэ нь таныг цаашдаа олон алдаа гаргалгүй, зөв амьдрахад туслана.
12. Аав ээжтэйгээ дотно байх хэрэгтэй. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам таны хүүхэд байж, аав ээждээ эрхлэх цаг багасна. Тиймээс хэт том хүн болох гэж яарах хэрэггүй.