Солонгосын Сөүл хотоор заавал үзэх 6 газар

Та Солонгос улсын нийслэл Сөүл хот руу ажил, аяллаар явахаар төлөвлөж байгаа бол эдгээр түүхэн дурсгалт жуулчдын ихээр очиж үздэг газруудтай танилцаарай.  

Солонгосын Сөүл хотоор заавал үзэх 6 газар

1 Букчон солонгос үндэсний тосгон (Bukchon Hanok Village)

Солонгосын үндэсний тоосгоор баригдсан 600 жилийн түүхтэй уламжлалт хэв шинжтэй сууцыг тэр хэвээр нь хадгалж үлдсэн түүхийн дурсгалтай газар юм. Жуулчдад зориулсан үндэсний зоогийн газар болон цайны газар ихтэйгээс бөгөөд та энэхүү тосгоныг бүтэн үзэхэд ойролцоогоор 3 цаг 30 минут ордог байна. 
Хаяг: 3-р шугам, Ангуг бууда, 2-р гарц, чигээрээ 7 минут

Букчон солонгос үндэсний тосгон (Bukchon Hanok Village)

2 Гёнбүкгүн хааны ордон (Gyeongbokgung)

1935 онд баригдсан Жүсон хааны өргөө юм. Жүсон хааны үед 5 том ордныг бүтээн байгуулсан бөгөөд Gyeongbokgung нь хамгийн том нь билээ. Жуулчид Солонгосын үндэсний хувцас болох Хамбук түрээслэн өмсөж зураг авахуулах дуртай байдаг ба энэ нь Жусон хааны үед очсон мэт мэдрэмжийг төрүүлэх болно.
Хаяг: 3-р шугам, Gyeongbokgung ёог, 5-р гарц, чигээрээ 5 минут

5-р шугам, Gwanghwamun ёог, 2-р гарц, чигээрээ 10 минут 

Гёнбүкгүн хааны ордон (Gyeongbokgung)

3 Сөүл Скай – Лотте тауэр (Seoul Sky (Lotte Tower))

500 метр өндөр 123 давхар энэхүү цамхаг нь дэлхийд өндрөөрөө 3-т ордог байна. Энэхүү барилга дээрээс та Сөүл хотыг бүхэлд нь харах боломжтой. Мөн бүх төрлийн брэндийн дэлгүүр, хүнсний дэлгүүр, duty-free дэлгүүр, аквариум, кино театр, концертын танхим зэрэг бүхий л зүйлсийг нэг доор багтаасан төв юм. 
Төлбөр:
3-12 нас: 24.000W
13-с дээш: 27.000W
Оочиргүй орох билет: 50.000W
Хаяг: 2-р шугам, Жамшил ёог, 1, 2-р гарц
8-р шугам, Жамшил ёог, 10, 11-р гарц 

Сөүл Скай – Лотте тауэр (Seoul Sky (Lotte Tower))

4 Намсан цамхаг жим (Namsan Fortress Wall Trail )

Зөвхөн жуулчид ч гэлтгүй амралтынхаа өдөр дасгал хийнгээ Сөүлийн дурсгалтай газрыг үзье гэвэл Намсаны 4.6 км үргэлжлэх энэхүү замаар алхах боломжтой. Мөн замдаа NSeoul Tower дайран өнгөрөх бөгөөд Cabel Car-д суух боломжтой. 
Хаяг: 3-р шугам, Dongguk University ёог, 6-р гарц 

Намсан цамхаг жим (Namsan Fortress Wall Trail )

5 Алт үнэт эдлэлийн зах

Сөүлд байрлах хамгийн том алт үнэт эдлэлийн зах бөгөөд өргөн сонголттойгоор хямд үнээр үнэт эдлэлүүд худалдан авах боломжтой.
Хаяг: Jongro3(sam)-ga ёог, 11-р гарц

Алт үнэт эдлэлийн зах

6 IKEA

Шведийн алдартай тавилгын брэнд бөгөөд DIY (Do It Yourself) маягаар үйлдвэрлэсэн шинэлэг, хямд үнэтэй, тавилга, гэр ахуйн хэрэгслийн төрөлжсөн дэлгүүр юм. 
Хаяг: Gwang Myeong ёог, 1-р гарц, 10 минут

IKEA

Нислэгийн тийзээ хаанаас хүссэн үедээ хамгийн хямдаар захиалах боломжыг Z24 олгож байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.