Хоол хүнсний тухай бидний заавал мэдэх ёстой зүйлс

Бид идэж байгаа бүхнийхээ орц найрлагыг мэддэг гэж боддог. Гэхдээ зарим бүтээгдэхүүнүүд шошгон дээр бичсэнээсээ өөр орцтой байх нь элбэг байдаг билээ. Тэгвэл өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний талаар хүн бүрийн мэдэх ёстой 11 баримтыг хүргэе. 

Хоол хүнсний тухай бидний заавал мэдэх ёстой зүйлс

1 Ирээдүйг зөгнөдөг жигнэмэг Хятад улсаас гаралтай биш юм

Энэ төрлийн жигнэмэг ихэвчлэн Хятад үндэсний хоолтой цуг байдаг боловч үүсэл, гарал нь Хятад улстай ямар ч холбоогүй юм. Уг төрлийн жигнэмэг хамгийн анх Сан Франциско хотод хийгдэж байжээ. 

Ирээдүйг зөгнөдөг жигнэмэг Хятад улсаас гаралтай биш юм

2 Хуурамч тунхуу

Тунхуу гэх ургамал зөвхөн Япон улсад ургах боломжтой байдаг. Учир нь тунхуу нь бүрэн гүйцэд боловсроч ургахад 10-17°C-ын урсгал ус шаардлагатай байдаг ажээ. Хэрэглэхэд бэлэн болтлоо дунджаар 3-4 жил зарцуулдаг бөгөөд 1кг нь 200 гаруй еврогийн үнэтэй. Ийм ч учраас Японоос өөр оронд амтлагч болон өнгө оруулах зорилгоор хуурамч тунхуу хэрэглэдэг байна. 

Хуурамч тунхуу

3 Бид шавж иддэг

"E120" гэх будагч бодис нь улаан өнгө гаргаж авахад ашиглагддаг. Харин энэ бодис нь зөвхөн цэцэгт байцааны өтний бий болгодог хүчлээр хийгддэг ажээ. 

Бид шавж иддэг

4 Кетчупыг улаан лооль ашиглахгүйгээр хийх боломжтой

Хэдий улаан лооль хямд үнэтэй ч хэрвээ та хүсвэл алимны нухаш, өтгөрүүлэгч, өнгө оруулагч болон бусад бүтээгдэхүүнийг ашиглан кетчуп хийх боломжтой. Ингэхдээ кетчуп нь улаан хүрэн өнгөтэй байх ёстой бөгөөд хэт шингэн байж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Кетчупыг улаан лооль ашиглахгүйгээр хийх боломжтой

5 Зарим төрлийн жигнэмэг яагаад нүхтэй байдаг вэ?

Эдгээр нүх нь зуурмаг доторх илүүдэл агаарыг гадагшлуулах зорилготой гэнэ. Хэрвээ ийм нүх байхгүй байсан бол уг жигнэмэг нарийн байж чадахгүйгээс гадна идэхэд шаржигнаж дугарахгүй байх байжээ. Сонирхуулахад хамгийн анх уг жигнэмийг хийхдээ тухайн үеийн АНУ-ын мужийн тоогоор буюу 13 нүхтэй хийдэг байсан байна.

Зарим төрлийн жигнэмэг яагаад нүхтэй байдаг вэ?

6 Зарим бүтээгдэхүүний шошгон дээрх илчлэгийн хэмжээ буруу байх магадлалтай

Бараа бүтээгдэхүүний илчлэглийг хуучны аргаар тооцож гаргадаг бөгөөд энэхүү аргын сул тал нь бүтээгдэхүүний эслэг болон шингэцийг тооцдоггүй юм. Эрдэмтдийн олж тогтоосноор бүйлс бидний мэдэхээс 20 хувиар бага илчлэгтэй гэнэ. 

Зарим бүтээгдэхүүний шошгон дээрх илчлэгийн хэмжээ буруу байх магадлалтай

7 Устаж үгүй болох магадлалтай бүтээгдэхүүнүүд

Дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан дараах хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн устах магадлалтай болоод байгаа юм. 

  • Зөвхөн хүйтэн нөхцөлд л ургадаг алимны сортууд.
  • Авокадо. Энэ төрлийн жимс 1кг-ыг хурааж авахад 1тн гаруй ус шаарддаг  эдийн засгийн хувьд ашиггүйд тооцогддог. 
  • Зөгийн бал. Дэлхийн дулаарлаас болж зөгийнд аюул учруулдаг шавжнууд илүү идэвхтэй болж эхлээд байгаа юм. Мөн тариаланчдын талбайгаа хамгаалах зорилгоор шүршдэг хорноос болж зөгийн тоо толгой ихээр багассан байна. 
  • Шоколад. Эрдэмтдийн үзэж байгаагаар шоколадны гол түүхий эд болох какаоны чанар муудаж байгаа учраас шоколадны хураалт 50 хувиар багасах боломжтой гэнэ.  

Устаж үгүй болох магадлалтай бүтээгдэхүүнүүд

8 Резинэн чихрийн найрлагад машины өнгөлөгчтэй адил бодис байдаг

Дал модны навчнаас гаргаж авдаг тос нь бидний мэдэх резинэн чихэр агуулагддаг бөгөөд энэ тосыг машин өнгөлөхөд ч мөн ашигладаг байна. 

Резинэн чихрийн найрлагад машины өнгөлөгчтэй адил бодис байдаг

9 Тахианы жинд гарсан өөрчлөлт

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд тахианы жин маш их өөрчлөгдсөн бөгөөд ялангуяа чээж, гуя хэсэг нь их хэмжээгээр том болжээ. Маш олон хүмүүс үүнийг тахианы гормонд гарсан өөрчлөлт гэж үзэж байгаа юм. Харин тахианы аж ахуй эрхлэгчид үүнийг тахианд өгч буй тэжээл, вакцинтай холбоотой гэж тайлбарлаж байна. 

Тахианы жинд гарсан өөрчлөлт

10 Дэлхийн ихэнх оронд генийн өөрчлөлттэй ургамлыг хүлээн зөвшөөрдөг

Ихэнх улс орнуудад генийн өөрчлөлтэй ургамал нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй учраас тариалахыг хүлээн зөвшөөрдөг аж. Хамгийн нийтлэг генийн өөрчлөлттэй ургамалд буурцаг, эрдэнэшиш гэх зэрэг ургамлууд багтдаг. 

Дэлхийн ихэнх оронд генийн өөрчлөлттэй ургамлыг хүлээн зөвшөөрдөг

11 Гаврын цуу хямд байх боломжгүй

Гаврын цууг хийхийн тулд эхлээд шинэхэн усан үзмийг хар, өтгөн болтол нь буцалгах хэрэгтэй бөгөөд үүнийгээ 3-100 жил модон торхонд хадгалах хэрэгтэй. Ийм ч учраас жинхэнэ гаврын цуу хямд байх боломжгүй байдаг ажээ.

Гаврын цуу хямд байх боломжгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()