Австралийн "Үхлийн уул"-ын тайлагдаагүй нууц

2018-10-05, 10:04
11,872

Австралийн Күйнслэндийн Калкажака үндэсний хүрээлэнд байдаг Хар Уул нь харахад л эвгүй дүртэй. Энэхүү уул Күүктаун хотоос ойролцоогоор 25 км зайд орших бөгөөд нүсэр том хар хад чулуунуудтай учраас Хар уул гэсэн нэр авчээ. Үүнээс гадна олон жилийн турш хачин жигтэй, тайлбарлашгүй явдлууд болсон учраас хүмүүс тэр газраас айж эмээж явдаг байна. 

Австралийн "Үхлийн уул"-ын тайлагдаагүй нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Газар нутгийн байдал

Хар уулыг холоос харвал доод бэлээрээ ногоон ойтой энгийн хар өнгийн хад чулуутай шиг л харагдана. Уулын бэлд ирээд тэдгээр хад чулуудыг хэчнээн том болохыг харна. Хадны хэд хэдэн хэсэг нь 6 м урттай байдаг бөгөөд эдгээр хад чулуунууд ойролцоогоор 250 сая жилийн тэртээ галт уулын магмаас үүссэн. Гадаргуу нь хөрсгүй бөгөөд зузаан төмөр болон манганий хүчлийн гадаргуугаасаа болж хар өнгөтэй харагддаг байна. Эдгээр чулуунууд бие биенийхээ дээр байрлах бөгөөд өдрийн цагаар халуун агаараас болж хүмүүс тэндээс хачин жигтэй чимээ сонссон гэдэг. Тухайн чимээ нь хэн нэгэн хүн хашхирч, уйлж, исгэрч байгаа мэт байдаг талаар ч ярьдаг юм. Мөн тэдгээр чулуун доороос эвгүй үнэр үнэртдэг гэлцдэг.

Газар нутгийн байдал

2 Үхлийн уул

Калкажака уулын бэлээр амьдардаг Куку Нюнкал (The Kuku Nyungkal) хүмүүсийн дунд Хар уул нь "Үхлийн уул" гэгддэг бөгөөд домогт өгүүлснээр энэ ууланд маш олон сүнс, чөтгөрүүд байдаг ажээ. Хамгийн аймшигт сүнсийг “Хүн идэштэн” гэж нэрлэдэг бөгөөд ууланд ойртож ирсэн хүмүүсийг иддэг гэлцдэг. Мөн тэр ууланд олон удаа сүнс, сүүдэр харагдаж байсан учраас нутгийн хүмүүс энэ уулын ойролцоо явахыг цээрлэхээс гадна амьтад ч тэр ууланд ойртдоггүй байна.

Үхлийн уул

3 Өөр бусад хачирхалтай явдлууд

Хүмүүс энэ уулын гүнд цэргийн үйл ажиллагаа явуулж, усан цэргийн багаж хэрэгсэл харагддаг тухай ярьж байна. Өмнө нь тухайн газар дээгүүр нисэж байсан онгоцонд хачин жигтэй зүйл тохиолдож байснаас одоо нисэх онгоц тэр газраар ойрхон нисэхээс зайлсхийдэг болжээ. Ашигт малтмалын нөөцийн товчооноос мөрдөн байцаалт явуулсан ч уулан дээр цацраг идэвхжил байхгүй гэж дүгнэсэн тул нисэх үед нисэгчид яагаад ийм хачин зүйл тохиолдсон нь нууц хэвээр үлдсэн байна.

Мөн Хар ууланд харь гарагийн гэмээр шинж тэмдэг бүхий зүйлс олон жилийн турш тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд хүмүүсийн уулын ойролцоо хачин гэрэл олж харснаа гэрчилсэн байдаг. Тэдгээр хар өнгийн хад чулуунуудын дор харь гарагийн хүмүүс амьдардаг гэх таамаг ч байх агаад орхигдсон хот, туурь байдаг ч гэж үздэг юм. Мөн нутгийн иргэд уулын доор алт, эртний эдлэл, судар гэх мэт эрдэнэс бий ч гэж таамагладаг ажээ.

Өөр бусад хачирхалтай явдлууд

4 Ховор амьтад

Хар ууланд амьдардаг урт хөл, галууных шиг хошуутай гүрвэл шууд нарны тусгалд уулын өнгө ногоон олж харагдах үед гарч ирдэг гэдэг. Мөн шөнө оройн цагаар уулаар явдаг бөгөөд бор, нил ягаан өнгийн том нүдтэй, бараан алаг судалтай байдаг гэнэ. Мөн маш том нүдтэй хэрнээ самрын чинээ жижигхэн биетэй мэлхий байдаг аж. Тэрхүү мэлхий нь өндгөө усанд бус газар дээр дардаг бөгөөд эр нь бор, эм нь шаргал өнгөтэй.

Мөн Хар ууланд олон янзын могой бий. Аварга, толбот, бор гэх мэт могойнууд байх бөгөөд хад чулуун дунд амьдарч, хүмүүс рүү дайрдаг байна. Мөн олон төрлийн шувууд, сарьсан багваахай ойгоос жимс түүж идэн тэнд амьдардаг.

Ховор амьтад

5 Учир битүүлгээр алга болсон тохиолдлууд

Морьд, үхэр сүрэг болон нэлээд олон хүмүүс тэрхүү ууланд сураггүй алга болжээ. Хүмүүсийн ярьж байгаагаар тэд яг л агаарт замхарсан мэт алга болсон гэдэг. Анх 1877 онд Грэйнэр (Grayner) хэмээх шууданч алга болсон тугалыг хайж уул руу морьтойгоо ороод эргэж ирээгүй. Түүний араас хайсан хүмүүс тугал, морь, залууг ч олоогүй байна. Үүнээс хойш хэдэн жилийн дараа гэмт хэрэгтэн Жак, хоёр хамтрагчтайгаа Хар уул руу зугтаад ахин тэндээс эргэж ирээгүй билээ.

Харрис Оуэнс (Harry Owens) нэртэй орон нутгийн эр алдсан малаа хайхаар явсан боловч мөн л гэртээ эргэж ирээгүй юм. Түүний найз Жорж Хаукинс (George Hawkins) цагдаа нарт мэдэгдчихээд өөрөө түүнийг хайж явсан боловч мөн алга болжээ. Цагдаа нар мөн тэдний араас явсан ч Харри, Жорж хоёрын аль нь ч байгаагүй юм. Гэсэн хэдий ч хайгуулын үеэр хоёр офицер агуй рүү ороод нэг нь л буцаж иржээ. Тэр агуйгаас зугтан гарсан цагдаагийн ажилтан маш их айсан байсан бөгөөд харсан зүйлээ ч тайлбарлаж чадахгүй байж. 1920 онд хоёр агуй судлаач тэдгээр хачин жигтэй сураггүй болсон явдлуудыг судлахаар явсан боловч мөн эргэж ирээгүй. Хамгийн гол нь алга болсон хүмүүсийн цогцос огт олдоогүй юм.

Учир битүүлгээр алга болсон тохиолдлууд

6 Золгүй явдлууд

Хар уул руу судалгаа хийхээр явсан хоёр залуугийн нэг нь өөрийн харсан зүйлсийг тэмдэглэж үлдээжээ. 2001 онд Иван болон Дэнни нэртэй хоёр залуу судлаачид ууланд явж байгаад орой болоход ууланд отог засаж хоноглохоор болжээ. Гэтэл отгоо засаж байхдаа ямар ч амьтан, шувуудын дуу гарахгүй, ер бусын жигтэй чимээгүй байгааг анзаарчээ. Хоёр залуу өөр өөрийн аяны хөнжилд унтсан бөгөөд гэнэтхэн хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл уулнаас гарч ирэн тэдэн рүү ойртож байгаа чимээг хоёулаа сонсжээ. Чимээ ойртож, чангарах тусам тэр хоёр айж, босоод зугтах гэж оролдсон боловч ямар нэг зүйл тэдэнд саад болжээ. Ямар ч байсан тэд ямар гэдгийг нь тайлбарлаж чадахааргүй зүйлийг олж харсан байна. Дараа нь бөөн хар зүйл тэдэн рүү удаанаар дөхөн ойртож байснаа агаарт замхран алга болжээ. Үүний дараа төд удалгүй амьтдын чимээ сонсогдож, байдал хэвийн болов. Гэсэн ч залуус тэндээс зугтжээ. Энэ мэтчилэн олон хүний үхэж үрэгдэж, алга болсон мөн хачирхалтай зүйлсийн гэрч болсон уул учраас хүмүүс одоо ч тэнд очихоос айдаг ажээ. Жуулчид ч уулыг үзэхдээ аюулгүй зайг баримталж холоос хардаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()