1
Цамцны товч тогтоох
Зүү утас ашиглахгүйгээр цамцны суларсан товчыг хэрхэн тогтоох аргыг та мэдэх үү? Гадуур явж байтал таны товч суларч, унах гээд байвал түргэн арга хэмжээ авах шаардлага гардаг. Ийм үед хумсны будгийг цамцан дээрээ түрхэн, товчоо наагаарай. Энэ нь удаан үйлчлэхгүй ч тулгамдсан үед хамгийн хэрэгтэй арга юм.
2
Контураа илүү удаан хэрэглэх
Таны контур дуусч, гарахаа больсон бол хаях гэж бүү яараарай. Үүний оронд контурын хошууг татаж гарган, нөгөө тал руу нь эргүүлж хийж болох юм. Ингээд л та контураа илүү удаан хэрэглэж чадна.
3
Өглөө хувцсаа авч өмсөхөд хялбар байлгах
Та өглөө шүүгээгээ ухаж, өмсөх хувцсаа олох гэж багагүй цагийг үрж байна уу? Тийм бол одооноос эхлэн хувцсаа 2-р зурагт үзүүлсэнтэй ижил эвхэж хийгээрэй. Ингэснээр та аль хувцас хаана байгааг амархан харах тул, маш хурдан хувцсаа авч чадна.
4
Гэрэл сүүдэр тавих
Гэрэл сүүдэр тавих гэж хамаг цагаа үрээд байгаа бол, гэрэл болон сүүдрээрээ нүүрэн дээрээ урд урдаасаа харсан 3-ын тоонууд зураарай. Дараа нь үүнийгээ уусгахад л болох аж.
5
Бүсээ бүслэх
Бүс тань хэтэрхий уртаад, унжаад байвал, зурагт үзүүлсэнтэй адил ороож, тогтоогоорой.
6
Маникюрээ удаан тогтоох
Хамаг мөнгөө шавхаж, маникюр хийлгэж, хумсаа гоё болгосон ч хэдхэн хоноод, хумс ургаж, онцгүй харагдаад байна уу? Тийм бол та заавал будгаа арилгуулж, шинээр будуулах шаардлагагүй. Үүний оронд хумсны угийг саатай будгаар будахад хангалттай.
7
Энгийн багсыг, гэрэлтүүлэгчийн багс болгох
Дэвүүрэн багс буюу хацрын өнгөлөгч түрхдэг багсыг заавал худалдан авах шаардлагагүй. Харин үүний оронд энгэсэгний багсныхаа төгсгөлд, хоёр ширхэг үсний хавчаар хатгаж, дэвүүрэн багс болгож хэрэглээрэй.
8
Сүрчигний үнэрийг удаан тогтоох
Сүрчиг цацахаасаа өмнө хүзүү болон цээж хэсэгтээ багахан вазелин түрхээрэй. Ингэснээр таны сүрчиг илүү удаан тогтох болно.
9
Үсээ хатаах шилдэг арга
Хэрвээ танд нүүр болон үсээ янзлах цаг бага байгаа бол үсний сэнсээ дээр өлгөн, асааж, үсээ хатаахын зэрэгцээ нүүрээ будах боломжтой.
10
Батгыг хурдан эмчлэх
Хэрвээ нүүрэн дээр тань батга гарсан бол, бага зэрэг нүдний дусаалгыг түрхээрэй. Энэ нь батгыг богино хугацаанд арилгаж, эмчлэх болно.
11
Шүршүүрийн усны температураа тааруулах
Та усны температураа тааруулж, шүршүүрт орох гэж багагүй цаг хугацааг алдаж байна уу? Хэрэв тийм бол одооноос эхлэн усны крантны таган дээрээ тэмдэглээ хийж, таарсан температурыг усанд арилдаггүй палместраар зураарай.
12
Нүүрээ богино хугацаанд будах
Яарч, сандарсан үед нүүрээ будахын тулд хөмсгөө бага зэрэг тодруулж, нүдэндээ хөнгөн тень түрхэн, уруулаа будахад хангалттай.