Шингэн үсийг сэрүүний улиралд хэрхэн арчлах вэ?

Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд шингэн үсны хэлбэрийг хадгалах үнэхээр төвөгтэй байдаг. Өтгөн үстэй хүмүүс хүссэн малгайгаа өмсөж, дурын засалтаар үсээ засуулж болдог бол шингэн үс нь хүрэх төдийд л хэлбэрээ алдан шалчийж, бариу малгайнаас татгалзахад хүргэдэг шүү дээ. Иймд бид та бүхэндээ шингэн үсийг хэрхэн арчлах болон, тохирох үс засалтыг танилцуулъя.

Шингэн үсийг сэрүүний улиралд хэрхэн арчлах вэ?

1 Үсний хэлбэрийг хэрхэн хадгалах тухай

Та шингэн хэрнээ хэлбэрээ удаан барьдаггүй зөөлөн үстэй бол хичнээн халуун сэнс, хайч, индүү хэрэглэсэн үр дүн муутай байх болно. Эсрэгээрээ таны үсийг гэмтээж, ширүүн болгохоос хэтрэхгүй. Шингэн үстэй хүмүүст богино үсний засалт илүү тохирно. Ингэснээр хэлбэрээ хадгалахад ч мөн тустай. Ингэхдээ үс хэлбэржүүлэгч хөөс хэрэглэх нь зөв. 

Үсний хэлбэрийг хэрхэн хадгалах тухай

2 Үс яагаад унаж, шингэрдэг тухай

Хүний биеийн организмийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, стресс, уур бухимдал, эмийн зохисгүй хэрэглээ, химийн өндөр найрлага бүхий бүтээгдэхүүн хэрэглэх,  төрсний дараа болон өмнөх үеүүдэд ихэвчлэн үс унах нь түгээмэл тохиолддог. Мөн удамшлын гаралтай ч байж болно. Иймд та үсээ 3 сар тутамд үзүүрээс нь тайралт хийлгэх, хэт хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, халуун сэнс, хайч, индүү зэргээс аль болох зайлсхийх нь чухал. Хамгийн гол нь өдөр тутамдаа үсээ зөв угаах, арчлах арга барилыг суралцаарай!

Мөн амин дэмийн дутагдлаас үүдэж, үс ихээр унах шалтгаан болдог тул, та витамин А,В,С,Е-г нэмэлтээр хэрэглэж болно. Түүнчлэн аль болох ургамлын гаралтай шампуниар үсээ угааж, давтамжаа багасгаарай.

Үс яагаад унаж, шингэрдэг тухай

3 Шингэн үсэнд ямар үсний засалт тохиромжтой вэ?

Шингэн үстэй хүмүүс хэт богино, эсвэл урт засалтаар үсээ аль болох засуулахаас зайлсхийх нь зөв. Мөн үсээ угаасны дараа чийгтэй үед нь үс хэлбэржүүлэгч хөөс ашиглаарай. Үсний засалтаас шалтгаалж таны үс шингэн эсвэл өтгөн харагдаж болно. Ихэвчлэн

  • пикси
  • каскад
  • итали хэв маягийн засалт
  • вандуй хэлбэрийн үсний засалт тохиромжтой байдаг.

Шингэн үсэнд ямар үсний засалт тохиромжтой вэ?

4 Үс өтгөрүүлж, ургуулах маск хэрхэн бэлтгэх вэ?

Гадил жимс нь таны үсний ургалтыг дэмжих гайхалтай бүтээгдэхүүн билээ. Энэ нь зэс, кали, төмөр, А, В, С болон Е витаминаар баялаг төдийгүй хуурайшсан хуйхыг чийгшүүлнэ.Харин та энэхүү жимсийг ашиглаж, үсний маск бэлтгэж болох юм.

Орц:

  • Гадил - 1 ширхэг
  • Өндөг - 2 ширхэг
  • Кокосын сүү 
  • Зөгийн бал
  • Оливын тос
  • Бүх орцоо нэгтгэж, блендэрт хийж эргүүлээрэй. Үүнийгээ үсэндээ түрхэж, 30 минут байлгах бөгөөд үснийхээ гадуур шүршүүрийн малгай өмсөх хэрэгтэй. Дараа нь та үсээ урьдын адил шампунь ашиглаж угаагаарай. 

Үс өтгөрүүлж, ургуулах маск хэрхэн бэлтгэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()