1
Цайны модны тос
Цайны модны тос нь арьсны олон төрлийн эмгэг, өвчнийг анагаахад онцгой тустай бүтээгдэхүүн юм. Юун түрүүнд та хөвөн бөмбөлөг авч, тухайн орчмын арьсыг сайтар цэвэрлэнэ. Дараа нь дахин нэг хөвөн авч, цайны модны тосноос 3 дуслыг хийж, асуудалтай хэсэг дээрээ тавьж, боогоорой. Ургацагийг арилтал өдөрт 2 удаа боолтоо сольж дахин хийх нь зөв.
2
Алимны цуу
Мөн л хөвөнд бага зэрэг алимны цуу шингээж, үү гарсан хэсэг дээрээ тавьж боогоод 2 хоног тутам солих хэрэгтэй. Ойролцоогоор 2-4 долоо хоногийн дараа ургацаг арилах болно.
3
Гадилны хальс
Гадилны хальс нь мөн л арьсны элдэв үү ургацагийг арилгахад тустай байдаг. Та гадилны хальснаас багаханыг авч, асуудалтай хэсэг дээрээ тавьж боогоорой. Хүссэн үр дүндээ хүрэх хүртэл өдөр бүр давтах хэрэгтэй.
4
Касторын тос
Багахан касторын тосыг хүнсний содатай хольж, үүн дээрээ тавьж бооно. Мөн л ургацаг алга болтол эмчилгээгээ үргэлжлүүлэх юм.
5
Сармис
Орой унтахын өмнө асуудалтай хэсэг дээрээ багахан сармис тавьж боогоод унтана. Өглөө сэрээд боолтоо авч, цэвэр усаар зайлах хэрэгтэй. Ойролцоогоор 3 шөнө орчим давтаарай. Түүнээс удвал арьсыг түлэх аюултай.
6
Цагаан гаа
Цагаан гааг зүсэж, ургацагтай хэсэг дээрээ тавьж бооно. Ойролцоогоор 10 орчим хоног үргэлжлүүлэх хэрэгтэй.
7
Хан боргоцойны шүүс
Цэвэр хан боргоцойны шүүсийг тухайн хэсэг газраа ойр ойрхон түрхэж өгнө. Ингэснээр ургацагийн тархалтыг бууруулж, хэмжээг нь багасгах болно.
8
Грек чирэг
Энэ нь хүчтэй антиоксидант агуулсан гайхалтай өвслөг ургамал юм. Чирэгийг усанд дэвтээж, сайтар зөөлрүүлсэний дараа усыг нь өглөөний цай уухаас өмнө уух хэрэгтэй. Өдөрт 100 граммаас ихгүй, эсвэл өдөрт 1/2 аягаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.