1
Ус төрөгчийн хэт исэл
Айл болгоны эмийн санд байдаг ус төрөгчийн хэт ислийг 2 сар л хадгалж хэрэглэх боломжтой. Зарим хүмүүс үүнийг бүтэн жилийн турш гэртээ хадгалж, хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь ямар аюултай болохыг мэддэггүй.
2
Амтлагч
Төрөл бүрийн амтлагч хэрэглэх дуртай хүмүүст дуулгах таагүй мэдээ байна. Та амтлагчаа 2 жилээс дээш хугацаанд хадгалан хэрэглэж болохгүй. Эс бөгөөс тухайн амтлагч амт чанар болон ашиг тустай байдлаа алддаг аж.
3
Спорт гутал
Спорт гутал, пүүз тогтмол өмсдөг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Хэрвээ та гүйлтийн пүүз өмсдөг бол 400 км тутам сольж шинийг өмсөж байгаарай. Харин спорт гутал, пүүзний тухайд 6 сар өмсөхөө хэтрүүлж болохгүй.
4
Дүрдэг цай
Дүрдэг цайг задалсан цагаас 6 сарын турш хэрэглэх боломжтой. Хадгалах хугацаанаас хэтэрсэн тохиолдолд тус цай нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.
5
Нарны шил
Бид нарны шил худалдаж аван, үүнийгээ олон жил зүүх нь бий. Гэвч энэ нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдлүүдийн нэг юм. Учир нь нарны шил удах тусмаа нарнаас ирэх хорт туяа бууруулах чадвар нь багасч, сүүлдээ алга болдог аж. Тиймээс та 2 жил тутам нарны шилээ сольж байгаарай.
6
Шүдний оо болон шүдний сойз
Та шүдний оо болон сойзоо хэр хугацаанд хэрэглэсний дараа сольдог вэ? Оог бид 1 жил хүрэхгүй хугацаанд хэрэглэж дуусдаг тул үүнд санаагаа чилээх шаардлгагүй. Харин шүдний сойзны тухайд 3 сар тутамд солих хэрэгтэй аж.
7
Алчуур
Чийгтэй алчуур нь бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг аж. Тиймээс алчуураа тогтмол угааж цэвэрлэж, ариун цэвэр байдлыг нь анхаарч байх хэрэгтэй. Та 3 жил тутам шинэ алчуур авч хэрэглээрэй.
8
Үсний сам
Үсний самыг тогтмол цэвэрлэж байгаа тохиолдолд 1 жилийн турш хэрэглэж болно. Харин үүнээс хэтэрвэл тус сам таны хуйхыг гэмтээж, хаг үүсгэх гол шалтгаан болох аж.
9
Нүүрний багс болон пролон
Та нүүрний багсаа хэрэглэсний дараа угааж, 5 жил тутам сольж байх шаардлагатай. Мэдээж энэ нь таны арьсыг гэрэлтсэн, эрүүл байхад туслана. Харин нүүрний пролоныг 6 сар тутам сольж байгаарай.
10
Хөхний даруулга
Дунджаар 2 жил нэг хөхний даруулгыг зүүж хэрэглэх боломжтой. Үүнээс удсан тохиолдолд хөхний даруулгаа хэлбэрээ алдаж, даавуу нь сунах аж. Та яг одоо шүүгээгээ онгойлгож, олон жил болж байгаа хөхөвчүүдээ гаргаж хаяарай.
11
Гэрийн шаахай
Гэрийн шаахайг ердөө 6 сар өмсөх боломжтойг та мэдэх үү? Эс бөгөөс тухайн шаахай нь хөлөнд мөөгөнцөр үүсгэх аюултай болдог.
12
Дэр
2 жил болсны дараа дэр нь хэлбэрээ алдаж, үүнд тоосны хачиг шигдэж, үрждэг байна. Тиймээс та дэрээ 2 жил бүр сольж байх хэрэгтэй төдийгүй дэрний уутыг тогтмол угаагаарай.
13
Хөнжил
Та нэг хөнжлийг хамгийн удаандаа 7 жил хэрэглэж болно. Үүнээс удсан тохиолдолд мөн л тоосны хачиг хөнжилд шургаж, таны эрүүл мэндэд заналхийлэх аюултай.
14
Матрас
Та хөнжилөө солихоор шийдсэн бол матрасаа ч мөн шинэчлээрэй. 8-10 жил тутамд нэг удаа орныхоо матрасыг солих нь таны эрүүл мэнд болоод тухтай амрахад тустай юм. Үүнээс гадна 6 сар тутам матрасаа цэвэрлэж байхаа мартуузай.
15
Махны мод
Махны мод нь бактер үржих таатай газар юм. Тиймээс та үүнийг маш сайн цэвэрлэж байх ёстойгоос гадна 3 жил болсны дараа шинээр сольж байгаарай.
16
Хоолны халбага
Хоолны халбагыг 2 жил тутам солино. Та гал тогооны өрөөн дэх модон хэрэгслүүдээ маш сайн ариутгаж угаахаас гадна 2-3 жил болоод солих хэрэгтэй юм.
17
Аяга таваг угаагч пролон
Аяга таваг угаагч пролоныг 2 долоо хоног тутам солиорой. Энэ нь өөртөө төрөл бүрийн бохирдлыг хуримтлуулж, бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг тул таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.
18
Хийн баг
Бид шаардлагатай нөхцөл байдлаас хамаарч хийн баг зүүдэг. Гэхдээ та үүнийг худалдаж авахдаа хадгалах хугацааг нь харахаа мартуузай. Багны шүүгч нь хэрэглэх хязгаартай байдаг бөгөөд энэ нь жилээс хэтэрдэггүй байна.
19
Витамин
Та витаминыг 3 жил хадгалан хэрэглэж болно. Харин үүнээс хэтэрвэл тэдгээр витамин нь эм биш эсрэгээрээ таны эрүүл мэндийг хөнөөх зэвсэг болж хувирна.
20
Ухаалаг утас
Сүүлийн үеийн ухаалаг утас бүр өөрийн гэх хэрэглэх хугацаатай байдаг. Та шинэ утас аваад 2-3 жил хэрэглэсний дараа таны утас гацаж, муудаж эхлэх аж. Тиймээс толгой өвтгөсөн тэдгээр асуудлаас хол байхын тулд утсаа 2-3 жил тутам сольж болох юм.