Дэлхийг өөрчилсөн өсвөр насны хүүхдүүд

2016-01-05, 02:00
15,742
Ихэнхи хүүхдүүд өсвөр насандаа найзуудтайгаа хөгжилдөх, зурагт үзэх, цахим ертөнцөөр аялах, тоглож наадах зэрэг зүйлсийг хийдэг. Тэд энэ насандаа хийж бүтээхээс илүүтэй мартагдашгүй сайхан дурсамж үлдээхийг илүүд үздэг. Тэгвэл дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт амьдарч буй таны санаанд ч оромгүй өөрчлөлтийг авчирсан өсвөр насны 10 хүүхдийг танилцуулж байна.
Дэлхийг өөрчилсөн өсвөр насны хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Шон Мендес (Shawn Mendes)
Канадын Торонто мужийн алдартай дуучин Жастин Вибер (Justin Bieber)-тэй ижилхэн замналаар алдрын оргил өөд тэмүүлэн яваа залуу дуучин Шон Мендес мөн л алдарт дуучинтай ижилхэн газар төржээ. Тэрээр 15 наснаасаа "Vine" хуудаснаа бичлэгээ оруулж эхэлсэн бөгөөд хоёрхон жилийн дараа анхны цомгоо гаргасан нь "Handwritten" юм. Цомогт орсон уран бүтээл болох "Life of the party" дуу нь Billboard жагсаалтын шилдэг 100 дууны 24-т бичигдэж байсан юм.



2. Silento
Ричард Ламар Хавк (Richard Lamar Hawk) буюу "Silento" нэрээрээ танигдсан 17 настай хүүгийн дуулсан "Watch me" дууг нь мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Түүний энэ дуу гарсан даруйдаа "Billboard" жагсаалтын шилдэг 100 дууны эхний 3-т бичигдэж байсан юм. Түүнчлэн "Youtube" хуудаснаа тус дууг үзсэн үзэгчдийн хандалт хэдийн хагас тэрбум хүржээ.



3. Ухаалаг хүүхдүүд
Дөнгөж 14 насандаа бэлгэвчний хувьсал хийнэ гэж хэн санах билээ. Английн "Исаак Ньютон" академийн сурагч хүүхдүүд болох 13 настай Муаз Наваз (Muaz Nawaz), 14 настай Daanyaal Али (Daanyaal Ali), болон Чираг Шах (Chirag Shah) нар нэгэн сонирхолтой бэлгэвчийг бүтээжээ. Энэ бүтээл нь хэрвээ бэлгийн замын өвчтэй бол өнгөө хувиргадаг байна. Тус бүтээлийг олон хүмүүс сайшаасан бөгөөд хөвгүүдэд алдартай байгууллагуудаас хамтран ажиллах саналууд тоо томшгүй олон ирсэн гэдэг.



4. Мозиах Бриджес (Moziah Bridges)
Наснаасаа жаахан харагдах энэ хүү өдгөө 13 настай бөгөөд хэдийн өөрийн эрвээхий зангианы компани болох "Mo's bows" ийг амжилттай ажиллуулж яваа сэргэлэн жаал юм. Тэрээр энэхүү шинэ бизнесийн санаагаа 9 насандаа олсон бөгөөд жилд ойролцоогоор 200 мянган долларыг дөмөгхөөн олчихдог гэнэ шүү. Сүрхий хүү байгаа биз?




5. Ахмед Мохамед (Ahmed Mohamed)
Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Ахмед Мохамед сургууль руугаа өөрийн бүтээсэн нэгэн цагийг авчирсан нь тэсрэх бөмбөг гэх хий хардлагагыг хүмүүст төрүүлсэн юм. Улмаар сургуулийн удирдлагууд цагдаа дуудан хүүг баривчлуулж байжээ. Гэсэн ч Мохамед хүүгийн буруугүй болох нь нотлогдоход, маш олон хүмүүс түүнээс уучлалт гуйсан байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) хүүг "Цагаан ордон"-доо урин уулзаж, шинэ бүтээлийг нь сайшаан магтсан гэнэ.


6. Малия Обама (Malia Obama)
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama), тэргүүн хатагтай Мишель Обама (Obama) нарын ууган охин Малия Обама (Malia Obama)-ийн "Pro Era" лого бүхий фодволк өмсөн үсээ янзалж байгаад авхуулсан зураг нь цахим ертөнцөд өнгөрсөн оны хамгийн их хүн үзсэн зургаар шалгарч, Ким Кардашьяны рекордыг эвджээ. Түүнчлэн хүмүүс түүнийг ирээдүйн ерөнхийлөгчийн халааг авч магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.



7. Кайли Женнер (Kylie Jenner)
Өдгөө 18 настай  Кайли Женнер (Kylie Jenner) цахим ертөнцийн хамгийн анхаарал татдаг хүмүүсийн нэг юм. Түүний хийсэн үйлдэл, хувцаслалт бүхэн нь хүмүүсээс шүүмжлэл, сайшаал зэргийг давхар дагуулж байдаг. Түүнчлэн түүнийг эх нэгтэй эгч болох реалити шоуны од Ким Кардашьянийг дууриадаг ч гэж хүмүүс ярьдаг. Тэрээр реппер Тyga-тай үерхдэг байна.



8. Жаз женнингс (Jazz Jennings)
Жаз женнингс нь 15 настай реалити шоуны од, түүнчлэн өөрийгөө трансжендер болохоо олон нийтэд зарласан анхны өсвөр настнуудын нэг юм. Тэрээр төрөлхийн эрэгтэй хэдий ч, 5 наснаасаа л охины хувцас өмсөж, улмаар 2007 онд Барбара Уолтерс (Barbara Walters)-ын шоунд өөрийгөө трансжендер болохоо зарласан нь, олны дургүйцлийг хүргэсэн юм. Учир нь хүмүүс түүнийг өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болсон хэмээн үзсэн байна. Гэсэн хэдий ч Жаз өөртэйгээ ижил хүүхдүүдэд урам хайрлаж,  өөрөөсөө ичих биш, харин ч нийгэмд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосон юм.



9. Мади Зеглар (Maddie Ziegler)
Алдарт дуучин Сиа (Sia)-гийн “Chandelier” дууны клип-д тоглосон 11 настай охин Мади Зеглар (Maddie Ziegler), хамгийн залуу чадварлаг уран бүтээлч гэх үнэлэмжийг үзэгчдээс авсан юм. Тэрээр тус клипт дуучинтай ижил цагаан хиймэл үс зүүж, маш этгээд бүжгийг хийдэг. Түүнчлэн Sia-гийн "Elastic Heart" видео клипт ч мөн чадварлагаар тоглосон. Тэрээр сурахын сацуу моделийн чиглэлээр ажилладаг бөгөөд давхар жүжиглэдэг байна. Түүний орлого жилийн дотор аль хэдийн олон сая доллар давсан байв. Үнэхээр авьяслаг, хөдөлмөрч охин байна шүү. 



10. Малала Юсафзай (Malala Yousafzai)
Түүхэн дэх хамгийн залуу нобелийн шагналтан Пакистаны 17 настай Малала охин хүүхдүүдийн сурч боловсрох эрх, түүнчлэн эрх нь зөрчигдөж байгаа сая сая хүүхдүүдийн дуу хоолой, элч нь болсон юм. Тэрээр үүнээсээ болж, 2012 онд "Талибан" хөдөлгөөний босогчдын халдлагад өртөж, улмаар толгойндоо хүчтэй бэртэл авч байсан байна. Түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн "He Named Me Malala" кино нь 2015 оны Академийн шагналд баримтат киноны төрөлд нэр дэвшиж байсан юм. Түүнчлэн Харвардын их сургууль, НҮБ зэрэг газруудад лекц тавьж, энэ шугамаараа олон орны элч төлөөлөгчид, ерөнхийлөгчид тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-тай уулзаж байжээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()