Өндөр цалинтай сонирхолтой ажлууд

Хүн мөнгөний төлөө ажил хийж ч болно, эсвэл хөрөнгө мөнгийг хойш нь түр тавиад хүсэл мөрөөдлийн ажлаа хийж ч болно. Тэгвэл энэ 2 чухал үзүүлэлтийг хоёуланг нь нэгтгэсэн ажил мэргэжлүүд цөөн боловч байх ажээ. Хамгийн азтай, бас сэргэлэн хүмүүс л тэдгээрийг олж хийж чаддаг гэнэ. Ингээд та бүхэнд дэлхийн улс орнуудын маш өндөр цалинтай, сонирхолтой мэргэжлүүдийг танилцуулж байна.
Өндөр цалинтай сонирхолтой ажлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Уралдааны машин шалгагч
Зарим уралдааны машины тамирчид шинэ машинаа аюулгүй эсэхийг нь шалгуулахын тулд туслахууддаа жилийн 120,000 долларын цалин амладаг ажээ. Хэдийгээр гайхалтай сонсогдож байгаа ч амь насанд халтай байдаг ажээ.



2. Хоолны амт шалгагч
Ийм ажил хийдэг хүнийг “Хоолны шүүмжлэгч” ч гэж нэрлэдэг байна. Шинэ нэрийн хоол амталж үзээд түүний талаарх шүүмжлэлийг бичээд л хангалттай цалин авдаг байна. Үнэхээр тааламжтай ажил биш гэж үү?



3. Нохой салхилуулагч
АНУ-д нохойнд хайртай хүмүүсийг “нохой салхилуугч”-ийн ажилд авдаг байна. Тэд цагийн 50 долларын цалинтай байдаг бөгөөд дуртай зүйлээ хийнгээ мөнгө авдаг ажээ.



4. Тоглоом зохион бүтээгч
“LEGO”, “Hot Wheels”, “My Little Pony” зэрэг алдартай тоглоомны үйлдвэрт дизайнераар ороход жилд дунджаар 65,000 долларын цалин авдаг ажээ. Тэдний ажил маш сонирхолтой, бүтээлч санаагаар дүүрэн байхаас гадна үлгэрийн мэт орчинд ажилладаг ажээ.



5. Байгаль хамгаалагч
Америк, Канад улсуудад маш түгээмэл байдаг эдгээр ажилтнууд жилд дунджаар 47,000 доллар авдаг байна. Тэд хулгайн анчдаас хүрээлэн буй байгаль орчин болон ховор ан амьтдыг хамгаалах үүрэгтэй ажээ.



6. Мэргэжлийн тоглоомчин
Компьютер тоглоомын донтонгуудад дуулгах нэгэн таатай мэдээ байна. Өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлийн “gamer”-үүдийг сарын 50,000 долларын цалинтай ажилд авдаг байна.



7. Тамирчин
Тамирчин хүмүүсийн ихэнх нь өөрийн сонирхол, хоббигоороо спортоор хичээллэж, амжилтанд хүрсэн байдаг. Тухайлбал жирийн хөлбөмбөгчид жилд 50 саяын орлоготой байдаг байна.



8. Зураач
Комик номын зураач, хөрөг зураач нар жилд дунджаар 45-73,000 долларын цалинтай байдаг аж.



9. Илбэчин
Зөнч, илбэчин нар өөрсдийн тусгай авьяас чадвараараа жилд 45,000 долларын орлоготой байдаг аж. Тэд урилгаар телевизийн шоунд оролцохоос гадна бусад зар сурталчилгаанд ч тоглох нь бий.



10. Нисгэгч
Дэлхийн улс орнуудын агаарын тээврийн нисгэгчид жилд 105,000-210,000 долларын цалинтай байдаг аж.



11. Үйл ажиллагаа зохион байгуулагч
Хурим болон тэмдэглэлт үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг хүмүүс жилд дунджаар 45,000 долларын цалинтай байдаг.



12. Дарс исгэгчид
Тэд усан үзмийн талбайд ажиллан, усан үзмээ бэлдэн, тусгай технологиор дарс исгэдэг байна. Жилд дунджаар 100,000 доллар авдаг.



13. Шоколад амтлагч
Шоколад бол манай дэлхийн хамгийн сайхан амттан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл Энэтхэг, Хойд Америк, Англи, Швецари зэрэг улсуудад шоколад амтлагч мэргэшилтэй хүмүүс байдаг байна. Тэд үйлдвэрээс гарсан шинэ нэр төрлийн шоколаданд үнэлэлт дүгнэлт өгдөг ажээ. Тэд жилд дунджаар 54,000 долларын цалин авдаг байна.



14. Мэргэжлийн покерчин
Тэд мэдээж тархиа ажиллуулсныхаа хэрээр “орлого” олно. Дэлхийн аваргын тэмцээнд хожсон хүн тэрбумтан болох нь мэдээж.



15. Хошин шогийн жүжигчин
Бидний мэдэх хошиг шогийн жүжигчин биш, харин хөгжилтэй зүйлс ярьж, нэг төрлийн инээдмийн “илтгэл” тавьдаг хүмүүс гадаад улс орнуудад цөөнгүй. Тэд жилд дунджаар 20,000 долларын орлоготой байдаг.



16. Мэргэжлийн хакер
Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд, мөн томоохон компаниуд өөрсдийн сүлжээ мэдээллийн хамгаалалтыг хариуцуулан, технологийн талын ажлуудаа даатгадаг байна. Тухайн газрын хамгийн чухал “амин судсыг” атгаж байдаг учраас жилд дунджаар 99,000 долларын цалин авдаг байна.



17. DJ
Томоохон шоу, арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол DJ буюу “Disc Jockey” юм. Үүнийг орчуулвал “пянзаар наадагч” гэсэн утгатай бөгөөд дэлхийн хамгийн алдартай DJ жилд 75,000 долларын орлоготой байдаг аж.



18.  Жүжигчин
Авьяас л байвал өнөө цагийн хамгийн боломжтой мэргэжил. Та хэр чадвартайгаасаа хамаарч, ашиг орлогоо шийдэх болно.



19. Дасгалжуулагч
Спортын дасгалжуулагч хамгийн их орлоготойгоос гадна хамгийн ирээдүйтэй ажлаар шалгараад байна. АНУ-д ажилладаг дасгалжуулагч нар гэхэд л жилд 40,000 долларын цалинтай ажилладаг ажээ.



20. Загвар зохион бүтээгч
Хүн болгон Yves Saint Laurent биш ч гэлээ, өөрийн үзэл бодлоо хувцас загвараар дамжуулан илэрхийлдгээрээ тэдний мэргэжил хамгийн шилдэг нь. АНУ-ын загвар зохион бүтээгчид цагийн 35-40 доллар, жилийн 70-80,000 долларын цалинтай ажилладаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()