Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

Солонгос бүсгүйчүүд дэлхий дахинд цэвэрхэн, гэрэлтсэн арьсаараа алдартай. Тэд орой бүр нүүрэндээ ихээхэн анхаарал хандуулж арчилдаг байна. Харин та арай орой унтахаасаа өмнө нүүрээ хөөсөөр угааж, будгаа арилгачихаад л хэвтдэг юм биш биз? Энэ нь таны арьсыг үрэвсүүлж, царай төрхийг гундаах нэгээхэн шалтгаан болдог аж. Тэгвэл бид та бүхэндээ Солонгос бүсгүйчүүд орой унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдэг тухай тун ч хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

1 Нүүрээ цэвэрлэх вэ?

Алхам 1: 

Оливын тосыг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж, нүүрээ сайтар арчиж, будгаа арилгана.

Алхам 2: 

Өөрийн арьсны онцлогт тохирсон нүүр угаагч хөөсөөр арьсаа гүн цэвэрлэх шаардлагатай.

Алхам 3: 

1 халбага ногоон цайны навч, 1 халбага будааны гурил, 1 халбага зөгийн балыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 30 секундын дараа угаагаарай.

Алхам 4:

Ногоон цайг тоник болгон ашиглаж, нүүрээ түрхэж шингээнэ.

Алхам 5: 

Өөрт тохирох шөнийн тосоо сонгож, нүүрэндээ нимгэн түрхээрэй.

Алхам 6: 

Хөмсөг болон сормуусандаа касторын тос түрхэнэ. Энэ нь хөмсөг, сормуусны ургалтыг дэмжих болно.

Алхам 7: 

Урууландаа бальзам түрхэж, чийгшүүлээрэй. 

Ингээд л та тухтай сайхан амарч болно. Мөн болж өгвөл дээшээ харж унтахаас гадна хэт өндөр дэрлэж болохгүй.  

Нүүрээ цэвэрлэх вэ?

2 Бонус

Та бүхэндээ бонус болгож нөсөө толбо арилгах аргуудыг танилцуулъя. 

Орц:

  • Төмс - 1 ширхэг
  • Анар жимсний үр - 1/2 аяга
  • Нимбэг - 1/2 ширхэг
  • Мөс хөлдөөгч - 1 ширхэг

Бэлтгэх арга:

Төмсөө хальсалж, үрнэ. Үрсэн төмсөө миксер хийж, дээр нь анар жимсний үр болон 1 хоолны халбага ус нэмж эргүүлээрэй. Үүн дээрээ тал нимбэгний шүүсээ шахаж хийх бөгөөд сайтар хутгасны дараа мөс хөлдөөгч савандаа тэнцүүхэн хувааж хийх хэрэгтэй. 

Үүнийгээ 5-6 цаг хөлдөөгчинд хадгалж, бүрэн гүйцэт хөлдөсний дараа гаргаж хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Та нүүрээ сайтар цэвэрлэсний дараа, нөсөө толботой хэсгээ төмсний шүүстэй мөсөөр арчиж, дараа нь хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 1-2 ширхэг мөсөөр нүүрээ арчсанаар, богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх болно. 

Бонус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()