Төрөлхийн мэт хацрын хонхорхойтой болох 10 арга

Хацрын хонхорхойтой бүсгүйчүүд цаанаа л ялдам, дур булаам харагддаг шүү дээ. Мөн царай төрхийг эгдүүтэй, яг л бяцхан хүүхэд шиг эгдүүтэй болгодог. Тиймээс ч охид төрөлхийн мэт хацрын хонхорхойтой болохын тулд гоо сайхны мэс засалд орж, маш их өвдөлтийг мэдэрдэг. Харин бид та бүхэндээ мэсийн бус аргаар хацрын хонхорхойтой болгох хялбар аргыг танилцуулж байна.

Төрөлхийн мэт хацрын хонхорхойтой болох 10 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хацрын хонхорхой гэж юу вэ?

Хацрын хонхорхой нь, булчингийн дутуу хөгжилтэй холбоотой байна. Тэгэхээр энэ нь дутуу хөгжсөн булчин нь ийн хонхойж харагддаг аж. Мөн сонирхуулж хэлэхэд, хонхорхой хацар нь удам, эцэг эхийн генээр дамждаг болохыг эрдэмтэд ноцолсон байдаг. Түүнчлэн хонхорхой хацартай бүсгүйчүүд илүү залуу харагддаг бөгөөд, хөгшрөлт ч мөн удаан явагддаг байна. Хэдийгээр төрөлхийн хацрын хонхорхойгүй ч гэсэн, доорх аргуудыг тууштайгаар хэрэгжүүлж үзвэл, боломжгүй зүйл гэж үгүй юм. 

Хацрын хонхорхой гэж юу вэ?

2 Эрүүл хооллолт

Хацрын хонхорхой нь жин нэмэх, хасах үед арилж, эсвэл бүдгэрч болдог. Тиймээс та аль болох жингээ хадгалах хэрэгтэй бөгөөд ингэхэд танд эрүүл хооллолт туслах болно. Судалгаагаар, эрчүүдэд 11-124 хувийн өөх хэрэгтэй байдаг бол, бүсгүйчүүдэд харьцангуй бага буюу 16-20 хувийн өөх тос хэрэгтэй байдаг аж. Мөн зарим тохиолдолд сахарын өвчнөөс болж, хацрын хонхорхой бүдгэрдэг тул та өдөр тутмын хоол хүнсэндээ мах, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, самар, үр тариа зэргийг идэх хэрэгтэй. Түүнчлэн өдөрт 8-аас доошгүй аяга усыг ууж хэвшээрэй!

Эрүүл хооллолт

3 "Cheek piercing"

“Cheek piercing”  буюу хацрын цоолтуурыг сүүлийн үед охидууд ихээр хийлгэх болсон. Харин хацрын цоолтуурыг хийлгэх нь сайн болон муу гэсэн олон мэдээлэл бий. Гоо сайхны эмч нар хацрын цоолтуур хийлгэх нь сөрөг нөлөөтэй хэмээн мэдэгдсэн ч охид, бүсгүйчүүд хөөрхөн болохын тулд эрсдэлтэй алхамыг хийлгэсээр байгаа юм. Хэрвээ та үнэхээр л түргэн хугацаанд хацрын хонхорхойтой болохыг хүсэж байвал, мэргэжлийн эмч, хамт олонд хандаарай гэж зөвлөе! Энэ нь таниас маш их эрсдлийг шаардана. Мөн багаж, орчны ариун цэврийг маш сайн шалгаарай.

"Cheek piercing"

4 Хацраа сорох дасгал

Зурагт үзүүлсэн шиг өдөр тутамдаа тус дасгалыг хийх нь булчингийн уян хатан байдлыг сайжруулах, мөн хацрын өөхийг арилгаснаар хонхорхой үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Хэрэв та хацрандаа илүүдэл өөх ихтэй бол, хонхорхойтой болно гэдэг юу л бол... Иймд юун түрүүнд нүүрээрээ турах хэрэгтэй. Та энэхүү дасгалыг өдөрт 10-15 минутаар 2-3 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй.

Хацраа сорох дасгал

5 Чин сэтгэлээсээ инээмсэглэх

Шүдээ гаргаж, чин сэтгэлээсээ инээх нь ч мөн нэг төрлийн дасгал юм. Та үүнийг хаана ч, хэзээ ч хийх боломжтой шүү дээ. Чин сэтгэлээсээ инээснээр таны бие эрч хүчээр сэлбэгдэж, сэтгэл санаа ч мөн сайхан болох болно. Таны бусадтай харилцах харилцаанд ч мөн сайнаар нөлөөлөх нь лавтай.

Чин сэтгэлээсээ инээмсэглэх

6 Хацраа сорж, хуруугаараа дарах

Дээр дурдсан дасгалтай ижил, та хацраа дотроос нь сорж, хонхойлгон, тухайн нүхэн дээрээр дарж өгөөрэй. Тогтмол тус дасгалыг хийж хэвшсэнээр таны хацар хонхорхой болох болно. Мэдээж ганц, хоёр удаа давтаад үр дүн гарахгүй бөгөөд 2-6 сарын дотор хүссэн үр дүндээ хүрэх боломжтой байна.

Хацраа сорж, хуруугаараа дарах

7 Хацар дээрээ саран хэлбэртэй дүрс зурах

Нүдний харандаа, эсвэл тарж уусдаггүй хөмсөгний харандаа ашиглан та хормын төдийд хацрын хонхорхойтой болж чадна. Энэ нь мэдээж түр зуурын арга бөгөөд хэрэв та дээр дурдсан дасгалуудыг хийсээр байвал удахгүй хүссэн үр дүндээ хүрэх нь лавтай.

Хацар дээрээ саран хэлбэртэй дүрс зурах

8 Уруулаа цорвойлгох

Уруулаа цорвойлгох, дотогшоо сорох, хуруугаараа дарах зэрэг дасгалууд нь хацрын булчинг суллаж, уян хатан болгох үүрэгтэй бөгөөд ингэснээр бидний хүсэн хүлээсэн хацрын хонхорхой үүсэх юм. Та гэртээ байхдаа, дээр дурдсан дасгалуудыг сайн давтаж байгаарай. 

Уруулаа цорвойлгох

9 Инээх байрлал авах

Зурагт үзүүлсэн шиг инээж, хоёр гарын хуруугаараа хацрынхаа хонхорхой үүсгэх хэсэг дээр дарж, өгөөрэй. Үргэлж энэхүү дасгалыг хийж байх нь, таныг инээх үед хацарт хонхорхой үүсэхэд туслах юм. Эхний ээлжинд та толь руу хараад тус дасгалаа хийж үзээрэй!

Инээх байрлал авах

10 Нүүр будалт

Та нүүр будалт, гэрэл сүүдрийн тусламжтай хацраа хонхорхойтой мэт харагдуулж болно. Энэ нь мэдээж түр зуурынх ч гэлээ, таныг дасгалаа хийж, үр дүнд хүртэл тань үзэсгэлэнтэй, сайхан харагдахад туслах юм. 

  • Эхлээд та нүүрэндээ тохирсон кремийг түрхээрэй.
  • Хар хүрэн өнгийн нүдний харандаагаар инээж байхдаа хонхорхой мэт харагдахаар зурж өгнө.
  • Ингээд зурсан зүйлээ бор хүрэн өнгийн сүүдрээр сүүдэрлэж, жигд тарааж өгөөрэй.
  • Ингэхдээ хэт тод будаж болохгүй!

Нүүр будалт

Та энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж үзнэ үү!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()