Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ?

Зарим зочид буудлууд хэдийгээр тансаг байдаг ч гэлээ, та бидний хэзээ ч сонсож байгаагүй, мэдэж чадахааргүй итгэмээргүй нууцууд ч байдаг ажээ. Гэвч эдгээр "нууц" гэж болохуйц зүйлсийг судлаачид олон нийтийн сайтад дэлгэснийг нь бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Зочид буудлын ажилчид биднээс юу нуудаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Зочид буудлын өрөөнд байдаг зурагтны удирдлага болон гэрлийн унтраалгыг айхтар толбо болж заваарчихаагүй л бол үйлчлэгч нар хэзээ ч арчдаггүй. Тиймээс хамгийн бохир, их нянтай эд зүйл нь энэ хоёр байдаг аж. Тиймээс хэзээд жижиг савлагаатай гар ариутгагч авч явж байгаарай.


 
2. Зочид буудлын угаалгын өрөөнд байх шилэн аягыг бид ус хийн амаа зайлах, хиймэл шүдээ хийх зэргээр ашигладаг шүү дээ. Тэгвэл үйлчлэгч нар энэ аягыг барагтаа бол угаадаггүй нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс зочид буудалд хоноглохоор бол савласан ус эсвэл нэг удаагийн аяга хэрэглээрэй.


 
3. Буудлын цагаан хэрэглэл ч гэсэн мөн л ариун цэврийн хувьд тийм ч таатай биш байдаг. Учир нь нүдэнд ил харагдах толбо тогтсон тохиолдолд л угааж цэвэрлэдэг гэнэ. Тиймээс сайн нягтлаад харвал бидний нүдэнд торохгүй маш олон бохир зүйлс болсон байдаг.



4. Зочид буудлын цэсэнд заагдсан “үнэгүй” зүйлс, тухайлбал: нэг удаагийн шаахай, халаад гэх мэт зүйлс нь үнэн хэрэгтээ “үнэтэй” байдаг. Харин үнэгүй хэмээн заагдсан  нь үйлчлүүлэгчдээ татах жижиг заль байх нь цөөнгүй.


 
5. Буудлын өрөөний жижиг хөргөгчин дэх хүнсний бүтээгдэхүүн, архи, шар айраг гэх мэт зүйлс нь гадуур зарагддагаас 2-3 дахин үнэтэй байдаг. Зөвхөн эдгээр зүйлсийн ашиг л гэхэд буудлын нийт орлогын 2 хувийг бүрдүүлж, цэвэр ашиг болж орж ирдэг гээд боддоо!


 
6. Буудлын өрөөний мини-бараас ганц хундага “хатуухан юм” хүртэхээр шийдсэн бол гаднаас нь сайн нягталж хараарай. Америкийн нэгэн зочид буудлын үйлчлэгч өрөөг цэвэрлэж байгаад мини-баранд байсан шилтэй вискиг уугаад оронд нь шээсээ хийсэн байхыг мэджээ.


 
7. Буудлын ажилчид, үйлчлүүлэгч нар цайны гүц болон кофе чанагчийг зориулалтын дагуу угаадаггүй нь илэрчээ. АНУ-ын Охайо мужийн нэгэн зочид буудлын цайны шилэн гүцийг шил арчдаг шингэнээр цэвэрлэсэн байжээ. Энэ нь хичнээн хүний харшлыг хөдөлгөж, эрүүл мэндийг хохироосныг хэн ч мэдэшгүй юм.



8. Зочид буудалд маш олон хүн амиа хорлодог. Тэд өрөөгөө дотроосоо түгжээд судсаа ханах, хоолойгоо боомилох, эм хэтрүүлэн хэрэглэх, боож үхэх гэх мэтээр амиа егүүтгэсэн байдаг ажээ.


 
9. Түүнчлэн зарим нэг зочид буудлууд өөрсдийн алчуур, эд хэрэглэлдээ тусгай кодтой шошго наасан байдаг. АНУ-ын Миами мужийн зочид буудлаас нэгэн эмэгтэй алчуурыг нь нууцаар цүнхэлж гарах гэж байгаад дохиоллыг нь дуугаргаж, хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна.



10. Зочид буудлын ор хөнжил, гудас матрасс, цагаан хэрэглэл зэрэг нь хачиг, бөөстэй байх нь цөөнгүй. Тиймээс болж өгвөл сайн шалгаж байх хэрэгтэй.


 
11. АНУ-ын Канзас мужийн “Капри” хэмээх дэн буудалд 2003 онд нэгэн эр өрөө аваад, 3 хоногийн турш өрөөнөөсөө гараагүй аж. Аймшигтай өмхий үнэр гарахад ажилтнууд сэжиг авч өрөөг онгойлгон ортол нөгөө эр гэлэнмаагийн хувцас өмссөн байдалтайгаар нас барж, өмхийрсөн байсан байна.



12. Зочид буудлын ариун цэврийн өрөөний бүх зүйлс бохир нянгаар дүүрэн байдаг. Тэдгээрийг хичнээн цэвэрлэсэн ч нянгууд улам л үржсээр байдаг гэнэ.



13. Мөн буудлын өрөөний болон хонгилын хивснүүдэд харшил хөдөлгөгч нян цугларсан байдаг.


 
14. Зочид буудлын угаалгын өрөөний гоожуураас шууд ус ууж хэрхэвч болохгүй. Уснаас дамжих легионнарийн халдварт өвчнөөс болж хүн амын 3 хүн тутмын 1 нь нас бардаг байна. Түүнчлэн буудлын ус цэвэршүүлэх систем нь хэт өндөр даралтаар усыг цэвэршүүлж, хлорыг нэмэгдүүлдэг тул буудалд байхдаа савласан цэвэр ус хэрэглэхийг зөвлөе.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()