Дэлхийн хамгийн өндөр цалинтай хачирхалтай ажлууд

Улс орон бүрт бидний санаанд ч багтамгүй хачирхалтай, басхүү өндөр цалинтай ажил мэргэжлүүд байдаг ажээ. Тэдгээрийн зарим нь яг л чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж байгаа аятай сайхан байхад, эсрэгээрээ аюул ихтэй, бохир ажлууд ч бас бий. Ингээд та бүхэндээ хэн хүний санаанд багтамгүй өндөр цалинтай 10 хачирхалтай ажлыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн өндөр цалинтай хачирхалтай ажлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гарын цаас шалгагч

Жилд 52 мянган долларын цалинтай энэхүү ажил нь маш энгийн. Өөрөөр хэлбэл та худалдаанд гарч байгаа гарын цаасны чанарыг шалгана гэсэн үг юм. Ус даах, шингээх, тэрчлэн үнэр, сав, баглаа боодол зэргийг шалгадаг байна. Тиймээс өдрийн турш гараа угааж, тэдгээр цаасаар арчиж үздэг ажээ.

Гарын цаас шалгагч

2 Амьтны хоол шалгагч

Бидний хайртай гэрийн тэжээмэл амьтдын хоол хүнс зүгээр ч нэг үйлдвэрээсээ шууд гараад ирчихдэггүй байх нь. Тэдний амт чанар, илчлэг, биед үзүүлэх нөлөө зэргийг тусгай хүнээр шалгуулж, шаардлагад нийцсэн хоолыг л худалдаанд гаргадаг аж. Тэд үүнийг хийснийхээ төлөө жилд 40 мянган доллар (ойролцоогоор 80 сая орчим төгрөг) авдаг гэвэл та итгэх үү?

Амьтны хоол шалгагч

3 Ор, буйдан шалгагч

Яг л бяцхан хүүхэд шиг орон дээр үсэрч наадан, хэвтэж, унтаж амарсныхаа төлөө жилд 25-40 мянган долларын цалин авна гээд боддоо. Ажлын байран дээрээ унтах нь ч хэвийн үзэгдэл. Учир нь энэ ч мөн тухайн орны матрасс хэр тав тухтай, чанартайг шалгаж байгаа хэрэг шүү дээ. Тэд захиалагчийн хүссэн газарт очиж, ийнхүү ажлаа хийдэг гэнэ.

Ор, буйдан шалгагч

4 Секс тоглоом шалгагч

Насанд хүрэгсдийн тоглоомыг дэлгүүрт тараагдахаас өмнө нь урьдаас шалгах ажлыг хийдэг хүмүүс таны санаснаас ч өндөр цалинг авдаг ажээ. Хүний эмзэг эрхтэнд ашиглагдах учраас тэдгээр зүйлсийг ямар нэгэн өө сэвгүй, аюулгүй байхыг сайтар шалгадаг байна. Тэд ажлын 5 өдөр өглөө 9-өөс 17 цаг хүртэл ажилладаг. Цалингийн хувьд жилд 30-50 мянган долларыг авдаг гэнэ.

Секс тоглоом шалгагч

5 Гольфын бөмбөг цуглуулагч

Хамгийн адал явдалтай, хараа шаардсан ажил гэвэл үүнийг хэлэх болов уу? Учир нь тэд тоглогчдын цохисон гольфын бөмбөгнүүдийг цуглуулах ажлыг хийдэг байна. Үүний тулд тэд усанд орж, ууланд авирч, ганцхан бөмбөгний төлөө ёстой л эрсдэлтэй басхүү адал явдалтай замыг туулах болдог ажээ. Үүнийхээ төлөө тэд жилд 30-100 мянган долларыг цалинг авдаг юм.

Гольфын бөмбөг цуглуулагч

6 Муухай хоол шалгагч

Өдрийн 800 долларын цалинтай энэхүү ажил нь хэн хүний хүсээд хийх ажил биш гэлтэй. Гэвч хүмүүс амьдралын эрхээр, яалтчгүй хийдэг ажээ. Тэд хамгийн хачирхалтай, аймшигтай амттай, эмчилгээний зориулалтын гэх мэт төрөл бүрийн хоол хүнсийг идэж шалгадаг байна. Идэх нь битгий хэл, харахад ч үнэхээр муухай байгаа биз.

Муухай хоол шалгагч

7 Усан паркын тоглоом шалгагч

Тэд бяцхан хүүхэд шиг өдөржин усан дээр гулгаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлснийхээ төлөө жилд 40 мянган долларыг олдог ажээ. Гэхдээ мэдээж үргэлж, өдөр бүр ийнхүү усанд гулгах тийм ч таатай биш ч байж магадгүй юм. 

Усан паркын тоглоом шалгагч

8 Муу усны хоолой цэвэрлэгч

Хамгийн бохир, хүнд хэцүү ажлын нэг бол яалтчгүй бохирын хоолой шалгагч юм. Учир нь тэд гудамжны бохирын хоолойд тээглэсэн зүйлсийг авч, цэвэрлэдэг аж. Мэдээж өмссөн хувцас, цэвэр байдлын тухайд ярих ч юм биш. Үүнийхээ төлөө жилд 40-70 мянган долларын цалинг авдаг байна.

Муу усны хоолой цэвэрлэгч

9 Гоо сайхны бүтээгдэхүүн шалгагч

Гоо сайхны компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг шалгах зорилгоор тусгай хүмүүсийг ажилд авч, тэднээр бүтээгдэхүүний чанар үйлчилгээг шалгуулдаг ажээ. Маш энгийн мэт боловч, бүтээгдэхүүний найрлага, чанараас үүдэн тэдний нүүр арьсаар тууралт гарах нь хэвийн үзэгдэл гэнэ. Тэд ийнхүү ажиллаад жилд 30-40 мянган долларыг авдаг байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн шалгагч

10 Сэтгэл тайтгаруулагч (Тэврэгч)

Хэрвээ та сэтгэлээр унаж, амьдрах урам зориг мохсон бол мэргэжлийн тайтгаруулагчийн тусламжийг авах боломжтой юм. Тэд зовж шаналсан хүмүүст урам хайрлаж, сэтгэлийг нь тайтгаруулан тэвэрснийхээ төлөө цагт 60 долларын хөлс авдаг байна. 

Сэтгэл тайтгаруулагч (Тэврэгч)

Танд энэхүү мэдээ таалагдсан бол дараах линкээр орж илүү сонирхолтой мэдээлэлтэй танилцаарай. 

~ Хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()