"Алтны хараал"-тай Ла-Ринконада хотын амьдрал

Перугийн Ла-Ринконада хэмээх хот нь далайн төвшнөөс дээш 5100 метрийн өндөрт буюу мөнх хөх тэнгэрийн дор байрладаг. Хотын иргэд ийнхүү тэнгэрт ойр амьдардаг ч тэдгээр хүмүүсийг бурхан мартсан гэмээр. Гэхдээ Ла-Ринконада хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хүн амын тоо эрс ихсэж байгаа аж.

"Алтны хараал"-тай Ла-Ринконада хотын амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү хот нь жуулчдын анхаарлыг цэвэр агаар, уулсын үзэмжээрээ татдаггүй. Харин экологийн ядуу байдал нь олны анхаарлыг ихээр татдаг. Хотын иргэдийн мэдэх цорын ганц мөнгө олох арга бол алт олборлолт гэнэ.

Өнөөдөр Ла-Ринконада хотод 30 мянган хүн амьдарч байгаа бөгөөд тэдний 99 хувь нь ямар нэг байдлаар алт олборлолттой холбоотой. Энэхүү хотод хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлт эж байхгүй. Үүнээс гадна загварлаг хувцасны дэлгүүр, дарсны дэлгүүр, бэлэг дурсгалын зүйлс, согтотлоо уусан жуулчныг ч харах боломжгүй. Ла -Ринконадагийн бүхий л зүйл алт олборлогчдод зориулсан бөгөөд дэлгүүрийн лангуунд энгийн хүнсний бүтээгдэхүүн, хямд согтууруулах ундаа болон алт олборлолтод зориулсан тусгай хувцас л бий.

Экватороос холгүй орших Ла-Ринконада нь хэт өндөрт байрладаг учир жилийн дөрвөн улирал намар мэт байдаг гэнэ. Тиймээс хотын иргэд үргэлж дулаан хувцас, гутал өмсөх хэрэгтэй болдог. Хотын бохир усны шугам, төвийн халаалт зэрэг асуудлыг шийдвэрлээгүйгээс гадна гудамж нь хогоор дүүрсэн байдаг юм.

 

Харин цас хайлах болон борооны улирлын үеэр байрнуудын хооронд ус булгилж байдаг. Энэхүү усны урсгал нь мөнгөн ус болон бусад хортой бодисыг өөртөө агуулдаг. Байгаль орчин судлаачдын үзэж байгаагаар Ла-Ринконадагаас 250 км-ийн зайд орших усны мөнгөн ус нь тогтоосон хэмжээнээс хэд дахин өндөр байсан гэнэ.

Энэхүү хотыг бүхэлд нь авч үзвэл залхуу эзэнтэй аварга том үйлдвэр мэт харагдах бөгөөд айл бүрийн гадаа автомашины оронд тэрэг, гудамжинд нь төмрийн хог  хаягдал, ахуйн хог хаягдалтай холилдож харагдана.

 

Ла-Ринконадад хуулийн байгууллага, цагдаагийн байгууллага гэж байхгүй бөгөөд ердөө ганц сургуультай. Уг хотод жуулчнаар ирсэн хүний хувьд зочид буудлын сонголт тийм ч өргөн биш бөгөөд ихэнхдээ нийтийн байранд хоноглох хэрэг гарна.

Хотод сар бүр дунджаар хүн амины 10 хэрэг болдог. Хотын ард иргэдийн амьдрал баян тансаг биш учир дээрэм, хулгайн гэмт хэрэг төдийлөн гардаггүй бөгөөд харин хөзөр тоглож, согтуурхсан иргэд хоорондоо зодолдож, нэг нэгнийхээ амийг бүрэлгэх нь бий.

Алт олборлох боломжтой учир та хотын иргэдийг өндөр цалинтай байдаг гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ энэ тийм биш. Энэ хотын иргэд "cachorreo" системээр ажилладаг бөгөөд энэ төрлийн ажлын систем өөр хотод хаана ч байхгүй биз.

Тэд 30 хоногийн турш цалингүй ажилладаг бөгөөд 31 дэх хоног дээрээ ирж, нэгэн сагсанд өөрийн даах хэмжээгээр алт агуулсан шороог цалин болгож авдаг байна. Гэхдээ уг шороонд алт байгаа эсэх нь эргэлзээтэй.

Андын нурууны газар нутгийг үнэт металл ихтэй гэж хэлэх боломжгүй. Хуримын нэг ширхэг бөгж хийхийн тулд 250 тонн шороог цэвэрлэх хэрэгтэй болдог байна. Албан ёсоор Ла-Ринконадагийн уурхай жилд 10 тонн алт олборлодог гэсэн мэдээлэл байдаг ч энэ нь нутгийн иргэдийн бодит орлогыг нуухын тулд дарж багасгасан хувилбар болов уу.

Ихэнх иргэд уурхайд ажиллахаас гадна хууль бусаар хувиараа үнэт металл олборлодог аж. Энэхүү нэмэлт орлогын ачаар л тэд энд амьдарч байгаа бололтой.

Ла-Ринконадагийн эрчүүдийн дундаж наслалт 50 хүрдэг. Харин бүсгүйчүүдийн хувьд уурхайд орох хориотой байдаг учир эрчүүдээсээ илүү насалдаг байна. Уурхайчдын эхнэрүүд уурхайн гүн рүү ордоггүй бөгөөд харин ил байгаа ажлыг хийдэг аж.

Хотод хүнсний бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, агаар ч хангалтгүй байдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()