Хамгийн алдартай илбийн нууцууд илчлэгдлээ

Та илбэнд үнэхээр итгэдэг үү? Бид бага насандаа илбэ хараад гайхан хөөрч, илбэчдийг биширдэг. Харин насанд хүрснийхээ дараа илбийн нууцыг тайлах гэж дотроо Яаж? гэсэн асуулттай үлддэг. Илбэчид илбийнхээ нууцыг хүмүүстэй хуваалцалгүй, нууц хэвээр нь хадгалдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс дэлхийн илбийн ертөнцийн хамгийн гайхамшигтайд тооцогддог 10 илбийн нууцыг тайлж чаджээ. Ингээд бид танд нууцыг дэлгэе. 

Хамгийн алдартай илбийн нууцууд илчлэгдлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрх чөлөөний хөшөөг хулгайлсан нь

Дэлхийн хамгийн алдартай илбийн мастер Дэвид Копперпиэлд 1983 онд эрх чөлөөний хөшөөг алга болгож байсан билээ. Нэрнээсээ маш сүртэй сонсогдож байгаа ч, хэрэгтэй бэлтгэлээ хангасны дараа энэ маш амархан илбэ байсан юм. Копперфиэлд өөрийн нисэх онгоцоо талбайн дээгүүр нисгэж байсан бөгөөд бүх гэрэл унтарч, хөшиг хаагдахад хөшөөг бараан өнгийн даавуугаар бүрхэж, хөшиг нээгдэхэд эрх чөлөөний хөшөө, түүнийг тойрсон бүх гэрлийг унтрааж зөвхөн үзэгчидрүү харсан тод ганц гэрэл асаж байсан байна. Энэ үед шөнө болж байсан учир үзэгчдийн нүд гялбаж, хөшөө үнэхээр алга болсон мэт харагдаж байжээ. 

Эрх чөлөөний хөшөөг хулгайлсан нь

2 Ачааны тэрэг алга болгох

Энэ илбийг шинжлэх ухааны хувьд байж болшгүй гэж үзсэн. Яагаад гэвэл, энэ илбийг зөвхөн телевизээр гаргадаг. Тэгэхлээр тэдэнд ердөө тойрч суугаа үзэгчид, ачааны машины жолооч, машин бүтээх том даавуу л хэрэгтэй гэсэн үг. Камер ажиллаж эхлэхэд том нүсэр машиныг даавуугаар бүтээсний дараа хүмүүс алга ташиж, илбэчин гайхалтай хөдөлгөөнөө хийж эхэлнэ. Гэхдээ энэ үед машиныг аль хэдийн жолооч зургийн талбайгаас гарган машины хэлбэртэй зүйлийг даавуун доор байрлуулна. Ингээд даавууг сөхөхөд, машины хэлбэрт оруулсан цаас газарт унаж ачааны машин алга болох болно. Энэ бол телевиз үзэгчдээ нэмэгдүүлэх гэсэн арга бөгөөд магадгүй үүний дараа үзэгчийн тоо ид шидийн гэмээр нэмэгдсэн ч байж болох юм. 

Ачааны тэрэг алга болгох

3 Агаар дээр сууж байгаа хүн

Нисэх, агаараар хөвөх нь ид шид, гайхамшигт итгэдэг хүмүүсийн нууцаар хүсэж явдаг зүйл билээ. Анх Нью-Йоркийн гудамжинд ийм хүмүүс гарч ирснийхээ дараа мөнгийг ёстой л нэг "хүүдийлж" байлаа. Учир нь тэр үед хүмүүс тэднийг хэрхэн агаарт сууж байгааг мэдэхгүй байсан юм. Энэ илбийг физикийн тэнцвэрийн хуулийг ашиглан өөрийн жинг тусгайлан байрлуулсан 3 төмрийн дагуу жигд хуваагдахаар зохицуулан хийдэг. Ингээд тэр иогийн багш ч биш ямар нэг шидтэн биш зүгээр л том хувцастай гудамжинд төмөр дээр сууж байгаа хүн болж байгаа юм. 

Агаар дээр сууж байгаа хүн

4 Дундуураа "тасарсан" хүн

Энэ бол зүгээр л таны хараагаар наадаж буй илбэ юм. Илбэчин хөлний хэлбэртэй хиймэл хэсгийг оруулсан хувцас оёж түүнийгээ тасарсан мэт харагдуулдаг. Та хэрвээ найзуудаараа тоглох ийм хувцас хийхийг хүсэж байвал доор х бичлэгийг үзээрэй. 

5 Сэлэм залгигч

Энэ илбийг зөвхөн мэргэжлийн хүмүүс үзүүлдэг. Эхэндээ илбэчид аманд орсныхоо дараа бага багаар хумигдан, богиносдог хуурамч илд хэрэглэж байсан юм. Харин сүүлд галзуу зүйлсэд дурлагчид үүнийг боломжтой гэж үзэн жинхэнэ илдийг залгиж эхэлсэн байна. Ингэхдээ биеэ илд орохуйц шулуун байрлалд оруулаад, улаан хоолойгоо нээлттэй байлгахын тулд маш их сургуулилт хийдэг ажээ. 

Сэлэм залгигч

6 Гарын үсэгтэй хөзрийн мэргэ

Энэ илбийг хийх 2-3 арга байдаг. Хамгийн аюулгүй, баталгаатай арга бол ханцуйндаа хөзөр нуух. Үзэгчийг гарын үсгээ зурсан хөзрийг, ханцуйн дахь хөзөртэйгээ сольж дараа нь нуусан, гарын үсэгтэй хөзрөө гаргаж ирдэг. 

Гарын үсэгтэй хөзрийн мэргэ

7 Усан доороос цоожоо тайлан гарах

Илбэчид болон тэдний туслахууд маш сайн жүжигчид байдаг. Тэд хүмүүсийг итгүүлэхийн тулд тухайн байдлыг хурцатгаж, илүү аюултай мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэн анхаарлыг нь сарниулснаар, өөрсдийн залиа хэрэгжүүлэх боломж гардаг. Усанд живж буй хүмүүсийг тусгайлан бэлдсэн цоожоор гавлан, усанд оруулдаг ажээ. Ингээд л бүсгүй усан доор тийчилж хүмүүсийн анхаарлыг татаж, жүжиглэсний дараа хиймэл цоожин дээрх нууц товчлуурыг дарж цоожоо тайлан, уснаас аюулгүй гарч ирдэг.  

Усан доороос цоожоо тайлан гарах

8 Усан дээр алхах

Христийн шашинд Есүс христ усан дээр алхаж өөрийн бусдаас онцгой бурхны хүү гэдгээ харуулдаг. Илбийн ертөнц үүнээс санаа авч хүмүүсийн хамгийн их итгэдэг зүйл дээр "шоу" хийсэн юм. Энэ илбийг ихэвчлэн тогтмол устай бохир голд эсвэл, усан бассейнд хийдэг. Учир нь тэд газарт тогтоосон тунгалаг бэхэлгээ далайн хүчтэй давалгаа, голын урсгалд гэмтэх боломжтой байдаг. Урьдчилан бэлдсэн усан сандаа нарны гэрэл туссан ч, гялалзахааргүй "целлойд" эсвэл шилэн материалыг алхах зам дагуу байрлуулна. Ингээд илбийн үеэр тусгайлан зассан замаараа усан дээгүүр алхдаг. 

Усан дээр алхах

9 Гараараа шил нэвтлэх

Ингэж шил нэвтлэх илбийг анх хүмүүст үзүүлэхэд маш гайхаж байсан. Учир нь тэд тухайн үед яг юу болж байсныг мэдээгүй юм. Үнэндээ илбэчдийг сайн ажиглавал, тэд үзэгчдэд үзүүлсэн хэрэгслээ, үзүүлбэрт зориулан хийсэн зүйлээрээ солих хугацааг үргэлж өөртөө гаргаж байдаг. Энэ илбийг хийхдээ эхлээд хүмүүст жинхэнэ толь харуулна. Үүний дараа үзүүлбэрт зориулсан, хоорондоо салж илбэчний гар орох зайтай наана цаана байрлуулсан толь бүхий тусгай хэрэгслээрээ солино. Энэ даалгаврыг тэдний үзэсгэлэнт туслахууд хариуцдаг. Тэдний дэгжин, задгай хувцас бол бусдын анхаарлыг сарниулах бас нэг арга юм. 

Гараараа шил нэвтлэх

10 1 долларыг 100 доллар болгох

Хэрвээ та илбэчдийн тухай кино үзэж байсан бол тэдний гарын гайхалтай хурдан хөдөлгөөнийг анзаарсан байх. Тэд доллараа тусгайлан нугалаж бэлдээд, урьдчилан бэлдсэн хоёр дэвсгэртээ хурдхан сольчихдог.

1 долларыг 100 доллар болгох

Эдгээр нууцыг тайлсан ч илбийн ертөнцөд өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй олон зүйлс бий шүү. Та илбэ шид байдагт итгэдэг үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()