Үсний гэмтлийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Үс нь эмэгтэй хүний гоо сайхныг чимж, улам бүр үзэсгэлэнтэй, дур булаам харагдуулдаг. Харин буруу арчилгаа, анзааргагүй байдлаас болж, үс хуурайшин гэмтэж, үзүүр нь салаалдаг шүү дээ. Мэдээж салаатай үс нүдэнд нэг л эвгүй харагдаж, намирсан сайхан үсийг үзэмжгүй болгодог. Бүсгүй та ч мөн үсний салаанаас болж шаналан, толгойгоо гашилгаж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үсний салааг эмчлэх шалгарсан аргуудыг дуулгах гэж байна. 

Үсний гэмтлийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үс салаалах шалтгаан:

  • Үсний индүү, сэнс тогтмол хэрэглэж, үсээ түлж гэмтээх
  • Ойр ойрхон үсээ будаж, шулуун, буржгар хими хийлгэх
  • Нар, салхи, хүйтэнд үсээ хамгаалахгүй, тоолгүй орхих

Эдгээр шалтгаануудын улмаас үс их хэмжээгээр гэмтэж, салаалахад хүрдэг байна. 

Үс салаалах шалтгаан:

Гэмтэж, түлэгдсэн үсийг хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв үс тань түлэгдэж, гэмтсэн бол тэр даруй арга хэмжээ авах шаардлагатай. Хамгийн эхлээд үсэндээ тэжээл өгч, чийгшүүлэхээ мартаж болохгүй. 

Одоо та бүхэндээ гэмтсэн үсийг арчлах 3 шат дараалласан аргуудыг танилцуулъя. 

Гэмтэж, түлэгдсэн үсийг хэрхэн эмчлэх вэ?

I. Үсээ тайруулах

Хамгийн амар хялбар аргаар асуудлыг шийдвэрлэхийг хүсч байвал, үсээ тайруулах шаардлагатай болно. Хүмүүс энэхүү аргыг хэрэглэх тун ч дургүй боловч, үсний үхэжсэн хэсгийг тайрч байж, эрүүл шинэ үс ургана гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үсээ тайруулах нь маш олон асуудлыг шийдвэрлэнэ.

  • Таныг шинэ дүр төрхтэй болгох төдийгүй эрч хүчийг бэлэглэнэ.
  • Үсний үзүүр хэсгийн салааг авахуулснаар үс намирсан, торгомсог болдог.
  • Үсээ засуулснааар үс эрүүл болж, хурдан ургадаг. 

Та ЭНД дарж, үсээ хэзээ засуулж байх ёстойг мэдэж аваарай. 

II. Сэргээх засварлах эмчилгээ хийлгэх

Энэ нь бага зэрэг үнэтэй боловч, таныг үсийг торгомсог, эрүүл болгоно гэдгийг мартаж болохгүй. Та чанартай салон зорьж, үсэндээ эмчилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд энэ нь богино хугацаанд таны үсэнд хэрэгтэй шим тэжээлийг өгч, сэргээх болно. 

Та салонд эмчилгээ хийлгэхээсээ өмнө үс тань ямар төрөл багтахыг асууж, урьдчилан шинжилгээ хийлгээрэй. Үүнийхээ дараа ямар бүтээгдэхүүн хэрэгтэй болохыг лавлаж, сайтар судалсны эцэст эмчилгээ хийлгэж болох юм. Мөн таны үйлчилгээ авах гэж байгаа салон урьд нь хэрхэн ажилж байсан, үйлчлүүлж байсан хүмүүсийн сэтгэлд хүрдэг эсэхийг ч мөн лавлахад буруудахгүй. Үс гэдэг нь хүний гоо сайханд маш чухал үүргийг гүйцэтгэдэг тул анзааргагүй хандаж хэрхэвч болохгүй. 

III. Гэртээ эмчлэх

Гэмтэж, салаалсан үсийг эмчлэх хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол гэртээ төрөл бүрийн маск бэлтгэж хэрэглэх юм. Энэ нь мөнгөнд хэмнэлттэй төдийгүй үр дүнгээ богино хугацаанд үзүүлнэ гэдгээрээ онцлог аж. 

Ингээд танд гэмтэлтэй үсэнд зориулсан маскуудыг хэрхэн гэртээ бэлтгэж, хэрэглэх тухай мэдээллийг хүргье.

1 Конъяктай маск

Хэрэг болох зүйлс:

  • Конъяк - 1 халбага
  • Тос - 1 халбага
  • Зөгийн бал - 1 халбага
  • Өндөгний шар - 1 ширхэг
  • Нимбэг

Бүх орцуудаа нэгтгэж хутгана. Нимбэгний шүүсийг үсийг гэрэлтсэн болгох зориулалтаар ашиглах аж. Маскаа үсэндээ түрхэж, халуун алчуураар боон 20-30 минут байлгах хэрэгтэй. Дараа нь үсээ бүлээн усаар зайлж, тэжээлийн тос түрхээрэй. 

Конъяктай маск

2 Авокадотой маск

Хэрэг болох зүйлс: 

  • Авокадо - 1 ширхэг
  • Тараг - 2 халбага
  • Тос - 1 халбага

Авокадо сэрээгээр нухаж, жижиглэнэ. Үүн дээрээ тараг болон тосоо хийж хутгах бөгөөд маскаа үсэндээ түрхэж, 20 минут байлгаарай. Эцэст нь үсээ бүлээн усаар зайлж угаана.

Авокадотой маск

3 Витаминтай маск

Хэрэг болох зүйлс:

  • Оливын  тос - 3 халбага
  • Е витамин - 2-3 капсул

Орцуудаа нэгтгэж, хуурайшиж гэмтсэн үснийхээ үзүүрт түрхээрэй. Үсэндээ халаагч малгай өмсөж, 30-60 минут байлгах хэргэтэй. Дараа нь үсээ угааж, тэжээлийн тос түрхэхээ мартуузай.

Витаминтай маск

4 Тоортой маск

Хэрэг болох зүйлс:

  • Тоорны тос - 3 халбага
  • Глицерин - 1 халбага
  • Өндөгний шар - 1 ширхэг
  • Эфирийн тос - 3 дусал

Бүх орцуудаа нийлүүлэн хутгаж бэлтгэнэ. Үүнийгээ үсэндээ түрхэж, хэсэг хугацаанд байлгасны дараа шампунь ашиглаж угаана. Энэхүү аргыг 3-4 долоо хоногийн турш хэрэглэснээр үр дүнгээ үзүүлэх болно. 

Тоортой маск

5 Зөгийн бал, өндөгтэй маск

Хэрэг болох зүйлс:

  • 1 өндөгний шар
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага оливын тос

Өндөгний шарыг зөгийн балтай хольсны дараа оливын тосоо нэмнэ. 

  • Бэлдсэн маскаа үснийхээ бүх хэсэгт түрхэнэ.
  • Үснийхээ уганд 3-5 минут орчим массаж хийнэ.
  • Үсээ дээш шууж, алчуураар битүү орооно. 
  • 30 минутын дараа бүлээн усаар угаана. 

Зөгийн бал, өндөгтэй маск

Бүсгүй танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()