Нэвтэрхий толин дээр ч байдаггүй итгэмээргүй баримтууд

Манай дэлхий бол итгэмээргүй зүйлсээр дүүрэн билээ. Заримдаа биднийг юу ч гайхшруулж чадахгүй мэт санагдсан ч буру гэдгийг маань батлах зүйлс элбэг гарч ирдэг. Жишээлбэл, дэлхийн алтны нөөцийн 1/10 нь Энэтхэгийн гэрийн эзэгтэй нарт байдаг, мөн Казакстаны нэгэн тосгоны хүмүүс бүтэн долоо хоногийн турш унтах өвчтэй гэдгийг та мэдэх үү? Бид та бүхэнд үүнтэй адил хэний ч мэддэггүй итгэмээргүй баримтуудыг хүргэж байна. 

Нэвтэрхий толин дээр ч байдаггүй итгэмээргүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Баян гэрийн эзэгтэй

Дэлхийн алтны нөөцийн 1/10 нь Энэтхэгийн гэрийн эзэгтэй нарын эзэмшилд байдаг тооцогддог. Энэ нь хамгийн том нөөцтэйд тооцодогддог АНУ, Швейцари, Германы алтыг нийлүүлснээс ч илүү юм.

Баян гэрийн эзэгтэй

2 Тосгоноороо унтах өвчтэй

Казахстаны Калачи (Kalachi) тосгонд амьдарч буй хүмүүс гэнэт нойр нь хүрдэг хачин өвчтэй. Тус тосгоны хүн амын 1/5 нэг нь бүтэн долоо хоног унтдаг бөгөөд олон орны эрдэмтэд Калачид ирж судалгаа хийсэн боловч энэ хачирхалтай үзэгдэл болдог шалтгааныг олж тогтоож чадаагүй юм.

Тосгоноороо унтах өвчтэй

3 Тоосгоноор хийсэн дарс

  • 1982 онд нэгэн залуу Букингемийн ордноор чөлөөтэй зугаалж чаджээ. Тэрээр 30 минутын турш хааны суудал дээр суунгаа бяслаг идэж дарс уусан байна.
  • АНУ-ын ид архины хоригийн үеэр усан үзмийн талбай эзэд "усан үзмийн тоосго" гэж нэрлэгддэг их хэмжээний спиртийн агууламжтай "усан үзмийн шүүс" үйлдвэрлэг байжээ. Энэ тоосгыг найруулдаг шүүс хэмээн хүмүүст сурталчилдаг байсан ба яг үнэндээ усанд найруулж уудаг дарс байсан юм. 

Тоосгоноор хийсэн дарс

4 Хуучин алим

Дэлгүүрт байдаг алимнууд 6-12 сарын турш тээвэрлэгдэж байж ирдэг.

Хуучин алим

5 007 биш Индиана Жонс

1978 онд Стивен Спилберг (Steven Spielberg) Жеймс Бондын шинэ ангийг найруулахыг хүссэн боловч татгалзсан хариу авч байжээ. Оронд нь найз Жорж Лукас (George Lukas)- тай хамтарч бичсэн кино зохиолоо ашиглан Индиана Жоннсыг бүтээж байжээ.

007 биш Индиана Жонс

6 Атом хий хоосноор дүүрэн

Атомын 99.9999999 хувийг хоосон орон зай эзлэдэг. Хэрэв та дэлхийг хоосон зайгүй болгож шахах юм бол жүржийн хэмжээтэй болно. 

Атом хий хоосноор дүүрэн

7 Лонхны өөрчлөлт

Доорх зураг дээр "Coca-Cola"- ийн шилний хэлбэрүүд жилээс жилд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. Анхны лонх 1899 онд, хоёр дах нь лонх 1900 онд ,гурав дахь 1915 онд,дөрөв 1916 онд, 1957 онд тав,  зургаадахь буюу одоо байгаа лонх 1986 онд гарсан.

Лонхны өөрчлөлт

8 Хүйс маш их нян агуулдаг

Хүний хүйсэн дээр жорлон дахиас илүү олон төрлийн нян байдаг. Эрдэмтэд 10 өөр хүний хүйс судлаж үзсэний эцэст шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байдаггүй 1500 төрлийн нянг нээсэн юм. 

Хүйс маш их нян агуулдаг

9 Шаргал үстэй амьд домог

Элвис Преслигийн (Elvis Presley) үсний өнгө нь үнэндээ шаргал байсан гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Тэрээр өөрийгөө илүү эршүүд харагдуулахын тулд багаасаа хараар буддаг байжээ. 

Шаргал үстэй амьд домог

10 Эмчилгээний кетчуп

XIX зууны эхэнд кетчупыг суулгалт болон шар өвчнийг эмчлэхэд ашиглагддаг байсан бөгөөд тэр ч байтугай шахмал хэлбэрээр хүртэл худалддаг байв. Гэвч хожим нь энэ мэдээлэл буруу гэдэг нь нотлогдож, кетчупыг зөвхөн хоолонд хэрэглэдэг болсон байна.

Эмчилгээний кетчуп

11 Охин уу, хүү юу?

Зарим хүмүүс жирэмсэн эмэгтэйн гэдэсний хэлбэрээр хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой гэж үздэг. Тэдний онолоор эхийн гэдэс нь унжуу байвал хүү, харин дүүрэн байвал охин гарах юм байна. Хэдийгээр олон хүн энэ онолыг дэмждэгч үүнийг баталсан шинжлэх ухааны баримт байхгүй. Мөн эхийн гэдэсний хэлбэр хүүхдийн байрлал болон эхийн өндрөөс шалтгаалдаг юм. 

Охин уу, хүү юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()