Ходоодны шархтай болсон эсэхээ мэдэх хялбар аргууд

Ходоодны шархлаа нь даамжирвал ходоодыг цоолж улмаар ходоодны хорт хавдар үүсгэх шалтгаан болдог. Тиймээс энэ өвчнийг үл ойшоож болохгүй бөгөөд оношлогдсон тохиолдолд нэн даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс энэ өвчний шинж тэмдэг, эмчилгээ, юунаас үүсдэг гээд таны мэдэх шаардлагатай мэдээллүүдийг хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Ходоодны шархтай болсон эсэхээ мэдэх хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ходоодны шархлааны тухай ...

Буруу хооллолт, архи, тамхи, эмийн буруу хэрэглээнээс үүдэлтэй ходоодны салст бүрхэвч гэмтэж, шархлахыг анагаах ухааны хэлэнд ходоодны шархлаа гэж нэрийддэг. Энэ нь дотроос нь харвал амны хөндийд үүссэн байдаг шархтай төстэй харагддаг билээ. Ходоод дээд амсар, доод амсар, 12 нугалаа гэдэсний орчим, эсвэл хана, ёроол хэсгүүддээ шархалж болдог. Хэрэв танд доорх зовиурууд илэрч байвал, та ходоодны шархтай болсны дохио ажээ.

  • Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол аюулхай орчмын өвдөлт. Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1-60 цагийн дараа өвдөлт мэдрэгдэх боловч, 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Харин ходоодны гарах хэсэгт байрлалтай бол хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа илэрдэг. 
  • Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих
  • Цусаар бөөлжих, гулгих, огих, гэдэс дүүрэн оргих
  • Хоолны дуршил ихтэй болох ч, багахан хоол идсний дараа гэдэс дүүрсэн мэдрэмж авах
  • Амьсгал давхцан, амархан ядарч эцэх
  • Тогтмол өтгөн хатах
  • Баас хар гарах /ходоодны шархнаас цус шүүрч, цус алдасны улмаас өтгөн ийм өнгөтэй болдог/

Эдгээр зовиур удаан үргэлжилбэл ядарч эцэн, нойрондоо муу болж, огцом турах шинж тэмдгүүд илэрдэг. 

Ходоодны шархлааны тухай ...

2 Ходоодны шархлаа үүсгэгч гол буруутнууд ...

Энэ өвчин хүндэрвэл ходоодны хорт хавдар, цоорол болох аюултай. Бидний чихэнд хэдийн танил болсон хеликобактер нь ходоодны шархлааг үүсгэгч гол буруутан гэж судлаачид үзжээ. Учир нь Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд хавдрын тохиолдол бүртгэгдээгүй юм. Харин хеликобактери илэрсэн  хүмүүст хавдар илэрч байжээ. Хеликобактери буюу Н.pylori нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин хүнд халдварладаг. Тиймээс гэртээ ч хоолны хэрэгслээ солихгүй байх хэрэгтэйг эмч нар сануулдаг.  

Үүнээс гадна өвчний эхэн үед хүмүүс аспирин, ибупрофен, напроксен зэрэг стеройдын гаралтай бус эм, бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь өвчин намдаахад тустай хэдий ч шархлааг улам хүндрүүлдэг.  

Энэ өвчний хамгийн гол буруутан нь амьдралын буруу хэв маяг юм. Хэрэв та тогтмол согтууруулах ундаа хэрэглэдэг, тамхи татдаг, байнгын стресстэй ажил эрхэлдэг, буруу хооллолттой бол энэ өвчнөөр өвчлөх нь цаг хугацааны асуудал болжээ гэсэн үг юм. 

Ходоодны шархлаа үүсгэгч гол буруутнууд ...

3 Ходоодны хүчлийн ач тус

Ходоодны хүчил зөвхөн хоол боловсруулах төдийгүй ходоодонд элдэв нян, бактер үржихээс сэргийлдэг. Үүнээс гадна хоолтой хамт таны ходоод руу орсон гадны өвчин үүсгэгчдийг устгадаг, дархлааны томоохон  туслагч юм. Харин тухайн хүн 30-40 нас хүрэхэд ходоод хүчил ялгаруулах чадвар багасдаг тул илүү эмзэг болдог байна. Ходоодны хүчил багассан үед хүний биед доорх өөрчлөлтүүд үүсдэг.

  • Бактерийн хэт их өсөлт. Ходоодны хүчил багасаж эхлэхэд бидний бие идсэн хүнснээсээ хангалттай тэжээл авч чадахаа больдог. Үүнээс гадна ходоодонд орсон бактер, хананд нь наалдан үржиж шархлаа үүсгэдэг. 
  • Шим тэжээлийн бодисын шингээлт. Хүн хөгшрөх тусмаа бусад өвчнөөр өвчилж, эмийн хэрэглээ огцом ихэсдэг. Энэ нь ходоодны шүүсний ялгарлыг бууруулж, бидний бие хоолоо шингээж чадахаа болин шим тэжээлийн дутагдалд орж эхэлдэг байна. 
  • Халдварын эсэргүүцэл буурна. Ам, улаан хоолой, гэдсэнд маш олон тооны ашигтай бактериуд амьдардаг. Ходоод ны хүчил эдгээрийг устгалгүй зөвхөн гадны биед хортой нянгийн эсрэг үйлчилгээтэй билээ. Энэ хүчил багассан үед бидний халдварыг эсэргүүцэх чадвар огцом буурч, өвчинд өртөмтгий болдог. 

Ходоодны хүчиллэгийг багасгах үйлчилгээтэй эм бэлдмэл нь ходоодны хүчиллэгийг 90-95% -аар бууруулдаг тул ийм төрлийн эмнээс татгалзаарай. 

Ходоодны хүчлийн ач тус

4 Ямар шинжилгээгээр илрүүлж болох вэ?

Ходоодны шархлаатай эсэхээ мэдэхийн тулд: 

  • Эхний ээлжинд шархлаа үүсгэгч Хеликобактерийн шинжилгээ өгөх хэрэгтэй.
  • Ходоодны шархны шинж тэмдэг илэрсэн ч Хеликобактер хэвийн гарсан бол ходоодны дуранд харуулах нь хамгийн энгийн бөгөөд шилдэг арга юм. 
  • Амьсгалын замын сорил. H. pylori буюу хеликобактер нь нүүрстөрөгчийг диоксид болгон хувиргадаг. Тиймээс амьсгалын шинжилгээгээр мэдэж болдог. 
  • Цусны шинжилгээ. Цуснаас дээж авч хеликобактерийн хэмжээг мэдэж болно. 

  • Өтгөний шинжилгээ. Ходоодон дахь хеликобактер огцом ихэссэн бол өтгөний шинжилгээгээр мэдэгддэг. 

Ямар шинжилгээгээр илрүүлж болох вэ?

5 Ходоодны шархлааны үеийн зөв хооллолт

Ходоодны шархлаанаас сэргийлэхийн тулд болон шархлаатай гэж оношлогдсоны дараах үеийн хоолны дэглэм баримтлахдаа анхаарах зүйлс.

1. Өдөрт 5-6 удаа хооллох буюу удаан хугацаагаар өлсөхгүй байх
2. Нэг доор хэт их идэхгүй байх
3. Яарч сандран, таяван бус байдалтай хооллож болохгүй
4. 3-4 цагаас дээш хугацаанд өлөн байж болохгүй
5. Ходоодыг цочроохгүй хоол идэх: хэт халуун хоолноос зайлсхийх, хүйтэн цай ус уух зэргийг уухгүй байх хэрэгтэй. Мөн хоолыг бэлтгэхдээ жижиглэх, үрэх, машиндах зэргээр боловсруулж хэрэглэх. 
6. Хоолны анхан шатны боловсруулалт амны хөндийд явагддаг учир бүхлээр залгилгүй, сайтар зажиллан, аманд задарсны дараа залгих хэрэгтэй. 
7. Хоолондоо хурц, амтлагч ихтэй, халуун ногоотой, хүчиллэг ихэсгэх бүтээгдэхүүн (цитрусын төрлийн жимс, архи дарс, тараг гэх мэт) зэрэг хоолыг хориглох
8. Зөв боловсруулсан буюу жигнэсэн, чанасан зэрэг хоол түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хоол нь шим тэжээлээ хадгалан биенд амин дэмээ өгч чаддаг. Харин шарсан, хуурсан, түлэгдсэн зэрэг хоол нь эсрэгээрээ хор болдог гэдгийг санаарай. 

Ходоодны шархлааны үеийн зөв хооллолт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()