Та бидний амьдралыг өөрчилж буй нээлтүүд

Анагаах ухааны салбар өдрөөс өдөрт хөгжиж, үргэлж шинэ нээлтүүд хийж, хүн төрөлхтнийг гайхашруулсаар байна. Шинэ нээлт, ололтын ачаар хүмүүс хүнд өвчнөөсөө салж, нэгэн цагт эдгэршгүйд тооцогддог байсан зарим өвчнийг ч хялбархан эмчилдэг болсон. Аливаа өвчнийг эмчилж, оношлох гайхалтай арга замууд олны анхаарлыг маш ихээр татаж, эдгээр нээлтийг хийсэн хүмүүст дэлхий нийтээрээ талархаж буй билээ. Ингээд анагаах ухааны салбарын шилдэг нээлтүүдийг танилцуулъя.

Та бидний амьдралыг өөрчилж буй нээлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэдээ алдуулагч

1800 оны үед хүмүүст хэрхэн хагалгаа хийдэг байсныг та магадгүй кинон дээрээс харсан биз ээ. Хөл, гар тайрах мэс ажилбарын үед өвчтөн орилохгүйн тулд мод, алчуур гэх мэт зүйлийг амандаа зуудаг шүү дээ. Энэ бүх зүйлийг  бодохоос ч үнэхээр аймшигтай санагдана.

Азаар XIX зууны сүүлч гэхэд эмч нар мэдээ алдуулагчийг нээж илрүүлсэн байна. Эхлээд мэдээ алдуулах зорилгоор кокаин ашиглаж байсан ч энэ нь хар тамхины төрөл учир хүмүүс үүнд дасал болж, эрүүл мэндээрээ хохирч байсан юм. Тухайн үед хлороформыг мөн мэдээ алдуулах зорилгоор ашиглаж байжээ. Заримдаа энэ нь хүний амь насанд хүрэх тохиолол ч байсан гэнэ. Азаар бид орчин үед аминд халтай, эрүүл мэндэд хортой мэдээ алдуулагч хэрэглэхээ больжээ.

Мэдээ алдуулагч

2 Жирэмслэлтийг хянах боломжтой болсон

Анагаах ухааны салбарын бас нэг ололт нь жирэмслэлтийг хянах боломжтой болсон бөгөөд ингэснээр төрөлтийн тоог багасгасан явдал юм. Жишээлбэл, Их Британид 1870 онд төрөлтийн тоо 1000 хүн тутамд 35.5 байсан бол 1900 онд энэ тоо 29 болтлоо буурсан байна. Энэ нь иргэдэд олгох нөхөн үржихүйн боловсрол хөгжсөнтэй холбоотойгоос гадна төрөхийн хяналт сайжирсантай холбоотой аж.

АНУ-д Эмма Гудман ахлагчтай эрдэмтдийн баг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргыг зааж таниулж өгснөөр хосууд хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөх боломж бүрдсэн байна. Тэдний гаргасан санаачилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн дэмжиж, дэлхий даяар мэдээлэл тарааж, 1942 онд Америкийн гэр бүл төлөвлөлтийн холбоо байгуулагджээ. 

Жирэмслэлтийг хянах боломжтой болсон

3 MMR

Улаан бурхан, гахайн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй холимог вакцин. 1971 онд Морис Хиллеман MMR хэмээх вакциныг гаргаж, баталгаажуулсан бөгөөд энэхүү вакцин гарснаас хойш улаан бурхан өвчний тоо эрс буурсан гэнэ. 1960 оны үед АНУ-д олон зуун мянган хүн улаан бурхан өвчин тусаж байсан бол 1980 он гэхэд эрс буурсан байна.

Харин 1998 онд Эндрю Уэйкфилд "MMR"-ыг үгүйсгэж, энэ вакцин болон аутизм өвчин хоёр хоорондоо холбоотой хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан аж. Түүний судалгаа үр дүнгүй болсон бөгөөд "MMR" вакцины нэр хүнд унаж, АНУ-д уг өвчин дахин тархсан байна. Үүнтэй адилаар, Их Британид 1998 онд улаан бурхан өвчний тоо 56 хүртэл хувиар буурсан бол, 2008 онд эрс нэмэгджээ. "MMR"-ын нэр хүнд одоо дахин өсөж эхэлсэн бөгөөд анагаах ухааны салбар дахь гайхалтай ололт гэхэд болно.

MMR

4 Рентген

Анагаах ухааны салбарт зайлшгүй шаардлагатай нэг зүйл бол рентген туяа билээ. 1895 оны арваннэгдүгээр сарын 8-нд  Вильгельм Конрад цахилгаан цацрагийн төхөөрөмж, өвөрмөц зураг гаргадаг болохыг олж илрүүлсэн байна. Тэрээр эхнэрийнхээ гарны зургийг авсан бөгөөд эхнэрийнх нь гарын яс болон хуримын бөгж сайн харагдаж байсан гэнэ. Ингээд Вильгельм энэхүү төхөөрөмжөө X-Ray хэмээн нэрлэсэн байна. “Х” нь үл мэдэгдэх, “ray” нь туяа гэсэн үгийг илэрхийлж байсан аж. Энэхүү бүтээлийнхээ ачаар Конрад 1901 онд Нобелийн шагнал хүртжээ. 

Рентген

5 Инсулин

Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн байнгын хэрэглээ нь инсулин юм.  Энэхүү бэлдмэл бие дэх сахарын түвшинг хэвийн хэмжээнд байлгаж, хүн төрөлхтний амийг аварч байгаа. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн зарим нь энэ тариаг өдөр тутам хэрэглэдэг \1-р зэрэг\ бол зарим нь зориулалтын бусаар хэрэглэдэг аж. Инсулинийг 1921 онд Торонтогийн их сургуулийн эрдэмтэн анх нээж илрүүлсэн бөгөөд хожим нь Нобелийн шагналыг хүртсэн байна. Харин 1922 онд чихрийн шижин өвчтэй, 14 настай Леонард Томпсон гэгч хүү болох ухаан алдаж, инсулинийг хоёр тун тариулснаар сэргэжээ. Ийнхүү сэргээд тэрээр 13 жилийн турш амьдарсан байна.

Өмнө нь I үедээ орсон чихрийн шижин өвчнийг үхлийн өвчин хэмээн үздэг байжээ.  Хоолны дэглэм барихаас өөр энэ өвчнийг анагаах ямар ч боломж байгаагүй гэнэ. Өнөө цагт чихрийн шижин өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй ч инсулиний ачаар хянах боломжтой болсон.  Магадгүй инсулин дэлхийн хамгийн хэрэгцээт эм болов уу.

Инсулин

6 Эко жирэмслэлт

Хэдийгээр жирэмслэх үйл явцыг хянах боломж бүрдүүлсэн ч эсрэгээрээ үр хүүхэдтэй болох гээд чадахгүй байх тохиодол аль улс оронд хүрээгээ тэлсээр буй. Эко жирэмслэлт гэдэг нь уламжлалт аргаар хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст зориулсан шинжлэх ухааны арга аж. Хэдийгээр 1950 онд анх нээж илрүүлсэн боловч хамгийн анхны "Эко" хүүхэд 1978 онд төрсөн байна. Харин дараагийнх нь жилийн дараа Шотландад мэндэлжээ. 

Мэдээж, гадны нөлөөллөөр хэрэгжүүлж буй уг аргыг хүн бүр дэмжихгүй байсан учир нэлээд маргаантай байжээ. Католикийн сүмийнхэн энэхүү аргыг хэрэгжүүлэхийг бүр ор тас хориглодог.  Эко аргаар төрсөн хүүхдийг “бараа” мэтээр хүлээн авдаг. Гэхдээ уламжлалт аргаар хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүлийн  хувьд энэ бол гайхамшиг бөгөөд анагаах ухааны шилдэг ололт гэхэд болно.

Эко жирэмслэлт

7 Нянгийн онол

Нян гэгч юу болохыг олж илрүүлсэн нь анагаах ухааны салбарт томоохон нээлт болж, хүн төрөлхтний амийг аврах боломж бүрдсэн юм.  Нянг олж илрүүлэхээс өмнө хүн төрөлхтөн нян, вирусээс биеэ хамгаалахын тулд муухай үнэртэй ямар нэгэн зүйл биедээ авч явах хэрэгтэй байжээ. Хэдийгээр нянг эрт дээр үед илрүүлсэн ч 1854 онд Жон Сноу Лондонгийн Брод-стритын усны насосонд холер байхыг илрүүлснээр энэ чиглэлийн судалгаа илүү эрчимтэй хөгжсөн аж.

Өвчний шалтгааныг олсноор тэрээр усан дотор ямар хортой зүйл байсныг  илрүүлж чадсан юм. Усны насос байрлаж байсан нүхний ойролцоо очоод хартал тэрхүү нүхэнд хүүхдийн живх байсан бөгөөд энэ нь холер нян тарах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Харамсалтай нь түүнийг ажлыг Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин хэдэн жилийн дараа Луи Пастер нянгийн үржлийг лабораторийн нөхцөлд баталж чаджээ. Үндсэндээ хоёр эрдэмтэн хоёулаа ахуйн цэвэр цэмцгэр байдлыг сайтар сахих хэрэгтэй болохыг сануулсан юм.

Нянгийн онол

8 Пенициллин

Пенициллинийг дэлхий даяар үргэлж хэрэглэдэг учир энгийн үзэгдэл мэт санагдана. Пенициллинийг 1928 онд Александр Флеминг гэгч хүн санаандгүй байдлаар илрүүлсэн бөгөөд аяганы эргэн тойронд хуримтлагдсан хөгц нянг эрчимтэй устгаж байгааг тэрээр олж анзаарчээ. Ингээд Флеминг антибиотикийг нээж, өдгөө төрөл бүрийн халдварт өвчин, үрэвслийг анагаахад ашигладаг болсон.

Пенициллин

9 Салхин цэцгийн эсрэг вакцин

Энэ бол анагаах ухааны бас нэгэн шилдэг ололт гэхэд болно. Салхин цэцэг өвчин анх гарахдаа олон сая хүний амь насыг авч одсон боловч вакцины ачаар бүрэн эдгэрэх боломжтой болжээ. XX зуунд 30 сая хүн энэ өвчнөөр нас барсан байна. Үүнээс гадна хоригдлууд салхин цэцэг өвчнөөр үхэх тохиолдол маш их байжээ. Эдвард Женнер саальчин бүсгүйчүүд энэ өвчинд илүү тэсвэртэй байгааг олж илрүүлсэн байна. Учир нь үнээний сүү сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг хүмүүс илүү дархлаатай байсан гэнэ. Ингээд үүнийг Женнер вакцин болгож ашиглахаар шийдэж, анагаахын шинжлэх ухаанд ололт авчирчээ.

Салхин цэцгийн эсрэг вакцин

10 ДНК

Хамгийн том ололт бол ДНК юм. ДНК-гийн молекул нь генетикийн тусламжтайгаар бидний биологийн мэдээллийг хадгалдаг. ДНК-ийн тусламжтайгаар таны нүдний өнгө, удамшлын өвчин гэх мэт бүх зүйлийг мэдэж болно. Фрэнсис Крик болон Жеймс Уотсон нар ДНК-г анх нээж илрүүлсэн бөгөөд хожим нь Нобелийн шагнал хүртжээ.

ДНК

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()