Ямар хүмүүс амиа хорлох магадлал өндөртэй байдаг вэ?

Хүний амь бол зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай ховор, нандин зүйл билээ. Гэвч сүүлийн үед бага насны хүүхдүүд, сурагчид, оюутнууд амиа хорлосон гэх сэтгэл сэртхийлгэм хэргүүд олноор гарч байна. Тэд энэ нийгмийн юуг нь тэгтлээ тэвчишгүй санагдаж өөрийн үнэт амиа, өөрийн гараар дуусгаж байгаа нь хачирхалтай. Өнөөдөр бид танд хүмүүсийн амиа хорлодог хамгийн түгээмэл 8 шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй та эргэн тойрныхоо хүмүүсийг энэ бодлоос нь салахад туслах аргыг ч үүнээс олж болох юм. 

Ямар хүмүүс амиа хорлох магадлал өндөртэй байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амиа хорлолтын тухай цөөн үг...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 15-29 насныхны дунд хийсэн судалгаагаар тэдний үхлийн 2 дахь том шалтгаан нь "амиа егүүтгэх" гэсэн дүн гарчээ. Үнэхээр аймшигтай биш гэж үү? Энэ насны хүүхдүүд сэтгэл санаа болон бие махбодийн хувьд өөрчлөлтөнд орж, жинхэнэ утгаараа нийгэмшдэг. Сэтгэл зүйн тогтворгүй байдал нь бусдын нөлөөнд автан, буруу зүйлд уруу татагдаж, архи, тамхинд донтох, ганцаардал зэргээс болж ийм шийдвэр гаргасан тохиолдлууд ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл өөрт тулгарсан бүх л асуудлын шийдлийг амиа хорлолт гэж бодож, үүнийхээ талаар байнга бодож явдаг ажээ. Ингээд нэг л өдөр ахин нэг асуудал, ахин нэг хэрүүл маргаан, зүрхийг нь шархлуулах хүндхэн явдал тохиолдоход түүний бодол биеллээ олдог аж.

Гэхдээ энэ нь 100% сэтгэл зүйн асуудал учир тэднийг ойлгож, ярилцаж, хайрлаж чадвал үүнээс сэргийлэх боломж хэзээд байдаг. Эргэн тойрноо сайн ажиглаж, тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгахыг бид дор бүрнээ эрхэмлэн амьдрах хэрэгтэй. 

Амиа хорлох тухай бодож яваа хүн, ажиглаж болохуйц тодорхой хэд хэдэн шинж тэмдгийг харуулдаг бөгөөд эдгээрийг танд хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Амиа хорлолтын тухай цөөн үг...

1 Хэвийн бус зан араншин

Тэд энэ үедээ өөрийгөө үнэ цэнэтэй гэж бодохоо больсон байдаг тул ойрын хүмүүс, хамт олондоо тайлбарлахын аргагүй хурц ширүүн, харгис, өөдгүй зан гаргах эсвэл ямар нэг мэдээнд цочирдохоо больж бүх зүйлийг тоохоо больсон байдаг. Өөрөөр бол тэдэнд юу ч сонин биш. Ийм үед нь тэдэнтэй хоёулхнаа хамтдаа байх цагийг олж, хэлсэн муухай үгнүүдийг үл тоон энгийн харилцаж, итгэлийг нь алдахгүй байх нэн чхал юм.

Түүний эргэн тойронд эерэг хүмүүсээр хүрээлүүлж, хүмүүстэй бага багаар харилцаанд оруулан, зан ааш нь хэвийн болтол түүнд цаг гаргах хэрэгтэй. Нэгэнт түүний сэтгэл санаа тайвширч, энэ дэлхийн хэн нэгээ түүнийг хайрлаж, санаа тавьдгыг мэдэрвэл, сэтгэл зүрх нь тайвширч, аажмаар эрүүл хандлагатай болдог. 

Хэвийн бус зан араншин

2 Түүний орчинд амиа хорлох зүйлсийг байлгаж болохгүй

Амьдралын хатуу ширүүн шуурганд, хүчтэй цохиулсны дараа хүний тархи хэсэг хугацаанд эрүүл ухаанаа алддаг. Энэ үедээ тэд зовлонгоос бүр мөсөн салах аргыг амиа хорлолт гэж үзэн, ганцаараа байх үедээ энэ талаар байнга бодож эхэлдэг. Энэ бодол удаан даамжирвал, нэг л өдөр үйлдэл болдог. Тиймээс гэнэтийн огцом шоконд орсон хүмүүсийн эргэн тойронд амиа хорлох хэрэгслүүдийг байлгаж болохгүй. 

Түүний орчинд амиа хорлох зүйлсийг байлгаж болохгүй

3 Амьдралын гэнэтийн эргэлтийн дараа

Гэр бүл салалт, араар тавилт, ойрын хүмүүсийн нас баралт, ажлаасаа халагдах, хүнд өвчин туссанаа мэдсэн хүмүүсийн энгийн өдөр тутмын амьдрал гэнэтийн эргэлтэнд ордог. Хүний тархи удаан хугацаанд дассан зүйлээ орхин шинэ хэвшилд орохын өмнө стрессдэг учир "цаашид өмнөх шигээ байхгүй бүгд өөрчлөгдөнө" гэсэн бодлууд нь сөргөөр эргэж, амиа хорлохыг хүсдэг гэнэ. Хүний амьдрал урьдаас төлөвлөсөн, төгс биш байдаг тул ийм үйл явдлын дараа цаг хугацаа бүхнийг анагааж, амьдрал үргэлжилсээр байх болно гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. 

Амьдралын гэнэтийн эргэлтийн дараа

4 Сэтгэлийн гүн хямрал

Сэтгэлийн гүн хямрал болон сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийн мэдрэмжээ бусадтай хуваалцахаа больж, сэтгэл дотроо чимээгүй шаналаж эхэлдэг. Тэд үүнийгээ нуух гэж хичээн худлаа инээмсэглэл тодруулан явдаг ч, багахан зүйлд огцом уурлаж цухалдан, үүнийхээ дараа гэнэт дуугаа хурааж цочир зан араншин харуулдаг. Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар сэтгэлийн гүн хямралд орсон хүмүүс амиа хорлох талаар маш их боддог бөгөөд тэсрэх бөмбөгний түгжээг мултлах мэт хурдан тэсэрдэг учир тэдэнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй гэсэн байна. 

Сэтгэлийн гүн хямрал

5 Тусгаарлагдмал

Сэтгэлийн гүн хямрал хүндэрч бусадтай ойлголцохоо больсон үедээ хүмүүс өөрөө өөрийгөө нийгмээс, хүмүүсээс тусгаарлаж, ганцаараа байхыг хүсэж эхэлдэг. Хайртай хүмүүсийнхээ үгийг ч үл тоон бүхий л үед дуугаа хурааж, ганцаараа байхыг хүсэж эхэлнэ. Энэ үед нь ганцааранг нь орхиж яавч болохгүй гэдгийг анхаараарай. 

Тусгаарлагдмал

6 Гэр бүлийн хэн нэгэн нь амиа хорлож байсан бол...

Амиа хорлосон хүний гэр бүл сэтгэл санааны хувьд маш хүнд цочролд ордог. Мөн төрсөн хүүхэдтэй бол энэ нь гениэр дамжиж, этгээд шинж тэмдгүүд шилжилтийн насанд нь ажиглагдаж эхэлдэг билээ. Ийм гэр бүл эсвэл орчинд байгаа хүмүүс асуудал тулгарсан үед амиа хорлох тухай бодож эхэлдэг гэнэ. Хэрэв таны эргэн тойронд ийм хүмүүс байдаг бол сайхан үгийг хэлж, сэтгэл санаагаар дэмжиж байх нь таны зүгээс үзүүлэх хамгийн том тус болох юм.  

Гэр бүлийн хэн нэгэн нь амиа хорлож байсан бол...

7 Санхүүгийн асуудлаас болж амиа хорлодог

Өнөөгийн нийгэмд мөнгө маш хүчтэй. Баян ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг болсон энэ үед ядуу хүмүүс санхүүгийн олон асуудалд орсны дараа маш их сэтгэлийн хямралд ордог байна. Амиа хорлосон хэргүүдийн ихэнх нь мөнгөтэй холбоотой асуудалд орж, зээлээ төлж чадахгүй болсон, мөрийтэй тоглоомонд бүхнээ алдсан зэрэг хүмүүс байдаг аж. Энэ үед бага багаар стрессдсээр, гүн хямран, өөртөө итгэх итгэлээ алдснаар, гэмт хэрэг үйлдэх, амиа хорлох бодлууд тархинд эргэлдэж эхэлдэг гэнэ.

Санхүүгийн асуудал хэзээ ч мөнх биш, түр зуурынх байдаг тул сэтгэл санаагаа аль болох тайван байх хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөж байна. 

Санхүүгийн асуудлаас болж амиа хорлодог

8 Хорт бодисын хэрэглээ

Хэрэв хүн архи, тамхи, хар тамхийг нэг удаа л хэрэглэсэн бол хэцүү асуудал тулгарах үед үүнийгээ хэрэглэхийг хүсч эхэлдэг. Энэ үед та тайвширч, уур бухимдлаа гадагшлуулж байгаа мэт санагддаг ч эдгээр хорт бодисууд таны тархинд нөлөөлж муу зүйлсрүү тэмүүлэх хүслийг өдөөж байдаг. Ганцаардмал, дотор сэтгэлдээ нэг зүйлийг хадгалж яваа хүмүүс шаналснаасаа болж сүүлийн үед их ууж, гадуур гарах нь ихэссэн бол та түүн дээр очоод "Сайн уу? Сүүлийн үед чамайг ажиглаад байтал, амиа хорлох гэж байгаа юм шиг л харагдаж байна шүү" гэж тулгасан асуулт тавь. Энэ үед хүмүүс намайг анзаарч, хардаг, анхаарал тавьдаг гэсэн сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд танд асуудлаа ярьж, сэтгэлээ хуваалцаж эхэлдэг. Энэ үед нь сайн сонсогч байгаарай. Та хүний амь аварч байж ч магадгүй юм. 

Хорт бодисын хэрэглээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()