Авто машины худалдаа, бизнес эрхлэгчдийн анхааралд!

Зам Тээврийн Хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан ажлын хэсгийн чиг үүргийн дагуу 2017 оны 8 сарын 24-ний өдрөөс эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албанаас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй цэгүүдэд үйл ажиллагаагаа хаах мэдэгдэл өгсөн байна.

Авто машины худалдаа, бизнес эрхлэгчдийн анхааралд!

Хотын төвийн 6 дүүрэгт автомашины худалдаа, эрхэлдэг 9 зах,  102 цэгүүд байдаг бөгөөд эдгээр нь газраа зориулалтын бусаар ашигладаг нэгдсэн зохион байгуулалт байхгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг нүүлгэн шилжүүлж байна.

Нийслэлийн Авто Худалдааны Цогцолбор 6375 авто зогсоолтой, авто машинтай холбоотой бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголтыг нэг цэгээс хүргэж байна. Импортоор орж ирсэн авто машины бүртгэлийг зөвхөн авто худалдааны цогцолборт бүртгэж байна.

Шинэ авто цогцолборын сул чөлөөтэй байгаа 5000  авто зогсоол дээр эхэлж ирсэн нь эхэлж байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд 2017 оны 10 сарын 01-ийг хүртэл авто зогсоолын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй.

Шинэ авто цогцолбор нь бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм.

Видео бичлэгийг үзнэ үү!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.