1
Шимэгч хорхой гэж юу вэ?
Шимэгч хорхой нь хүний бие дотор оршин тогтнож, хоол хүнсээр орж ирж буй шим тэжээлийг сорж амьдардаг байна. Хүний биед маш олон төрлийн шимэгч хорхой байдаг бөгөөд ихэвчлэн хоол боловсруулах замд амьдардаг. Шимэгч хорхойгоос биед байгаа үед өвдөлт мэдрэгдэх, ядрах, сульдах, нойргүйдэх, хоолны дуршил огцом нэмэгдэх, арьс цочрох зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.
Шимэгч хорхой биед байхын сөрөг тал нь хүн хэвийн идсэн ч гэсэн өөрт авах шим тэжээл нь багасаж, шимэгч хорхойгоос ялгарсан хорт бодис нь цусанд нэвчин орсноор өвчин үүсгэх явдал юм. Мөн шимэгчид нь хоол боловсруулах замаас гадна ховор тохиолдолд булчин болон бусад эрхтнүүдэд амьдрах нь бий. Гэвч эдгээр шимэгчид нь хүний биед өндгөө гаргаж байдаг тул тэдгээрээс бүрэн салах нь амаргүй юм.
2
Биед шимэгч хорхой байгааг хэрхэн мэдэх вэ?
- Биед шимэгч хорхой байгаа үед олон шинж тэмдэг илэрдгийн дотроос хамгийн баттай арга нь гэдэс дотор хөдөлгөөн мэдрэгдэх юм.
- Арьс улайх, толбо гарах.
- Гэдэс, бөгс загатнах. Энэ нь шимэгчийн хөдөлгөөнөөс гадна тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисоос болж бие хариу урвал үзүүлж, харшил өгч байгаагийн илрэл юм. Хоолны дуршил алдагдах, эсвэл хэт нэмэгдэх.
- Сульдаа болох, амархан ядрах.
- Ходоод гэдэс хямарч, суулгах.
- Булчин хөндүүрлэх, үе мөч өвдөх
- Ааш зан болон сэтгэл санаа өөрчлөгдөж, сэтгэл гутралд орох, стресстэх, юм мартах гэсэн шинжүүд илэрнэ.
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хавагнах, нөхөн үржихүйн асуудалтай тулгарах, түрүү булчирхай болон уйланхай өвчлөх, мөн шээсний замын халдварт өвчин тусна.
- Суулгалт /Шимэгч хорхойнууд ходоодны салст бүрхүүлд нэвтэрч, ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг/ болно.
- Цус багадалттай болно.
- Булчин чилж өвдөх, үе мөчөөр янгинах, хэвлийгээр хөндүүрлэх, гар болон хөлийн мэдээ алдах зэргээр булчин шөрмөс болон үе мөч өвдөнө.
- Нойргүйдэлд орно. Унтаж байх үедээ шүдээ хавирдаг болно.
- Гэдэсний цочролын хам шинж /дээр дурдсанчлан шимэгч хорхой ходоодны үйл ажиллагааг доголдуулж, өвчлүүлдэг/ өвчин тусна.
3
Ургамлын цай ууж, шимэгч хорхойг гадагшлуулах нь:
Орц:
- Хатаасан лиш цэцгийн нунтаг (clove powder)- 500 гр
- Агь (wormwood)- 200 гр
- Хар хушганы охь (black walnut extract)
- Цэвэр зөгийн бал- 2 халбага
Бэлтгэх арга:
Лиш цэцгийн нунтаг, агь, хар хушганы охийг 500 гр халуун усанд хийж 10 минут хандлаад, 2 халбага зөгийн балаа нэмж, хутгаарай.
4
Энэхүү цай нь ямар үйлчилгээтэй вэ?
Уг цай нь шимэгч хорхойтой тэмцэх маш хүчтэй найрлагатай юм. Тухайлбал агийг дундад зууны үеэс шимэгч хорхойг туулгах зорилгоор хэрэглэж байсан. Цайны найрлагууд нь шимэгч хорхойн биеийн хамгаалалтын давхаргыг устгаж, бие дотор амьдрах аргагүй болгодог байна. Хар хушганы охь нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гүйлгүүлэх үүрэгтэйгээс гадна шимэгч хорхойн өндгийг устгадаг.
5
Үр дүн:
Уг цайг ууж, гэдсээ цэвэрлэсний дараа нэлээн олон удаа гүйлгэж, ядрах болно. Гэхдээ шимэгч хорхойг биеэсээ зайлуулсан болохоор таны бие удахгүй дээрдэх нь гарцаагүй. Шимэгч хорхойг биеэсээ бүрэн зайлуулахын тулд долоо хоногт нэг удаа энэ аргаар цэвэрлээрэй. Шимэгч хорхой биеэс бүрэн гадагшилсныг мэдэх хүртлээ энэ аргыг хэрэглэж болно. (“Биед шимэгч хорхой байгааг хэрхэн мэдэх вэ?” хэсэгт өгүүлсэн шинж тэмдгүүд арилах хүртэл)
6
Шимэгч устгах бусад аргууд: Лууван
Өдөр бүрэн 2 ширхэг түүхий лууванг угааж идэхэд л та шимэгч хорхойгоос салж, биенээсээ гадагшлуулахаас гадна урьдчилан сэргийлж чадна.
7
Нимбэг болон гаа
Та нэг аяга гааны навчны шүүсэн дээр нэг ширхэг нимбэгний шүүс хийж, хольж уугаарай. Энэ нь ходоод гэдсийг цэвэрлэж, шимэгч хорхойг үгүй хийх болно.
8
Сармис
Хэдхэн ширхэг сармисыг зажилж идсэнээр та бие эрхтнээ хамгаалж чадна. Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул танд хэрэг болох нь гарцаагүй юм.
9
Нимбэгний үр
Нимбэгний үрийг нухаж, нунтаглаад 1 аяга бүлээн усанд хийж уугаарай. Ингэснээр та биенээсээ аюул таригчийг гадагшлуулж, эрүүл аюулгүй, итгэл төгс амьдрах болно.
10
Улаан лооль
Өдөр бүр улаан лоолийг хар перец, давстай хольж идсэнээр мөөгөнцөр болон биед шимэгч хорхой үүрлэхээс сэргийлэх боломжтой.
Энэхүү аргууд нь цэвэр байгалийн гаралтай тул хэрвээ та тунг нь хэтрүүлэхгүй л бол биед элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүй.