Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй алдартнууд

Алдар нэрд хүрсэн хүн бүхэн дардан замаар явдаггүй. Бид та бүхэндээ нэгэн үе бүхнээ алдан дампуурсан, мөн дээд боловсрол эзэмшээгүй ч саятан болж чадсан хүмүүсийн гайхалтай түүхүүдийг хүргэе. Эдгээр хүмүүсийн түүхүүд танд, амьдралд ямар ч саад бэрхшээл тулгарсан өөрсдийн мөрөөдөл, үзэл бодолдоо үнэнч байснаар амжилтанд хүрч чаддагийг харуулах болно.

Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй алдартнууд

1 Урсула Бүрнс (Ursula Burns)

"Xerox" компаний захирлын албан тушаалыг 2009-2016 оны сүүл хүртэл хашиж байсан энэ бүсгүй албан тушаал дэвшихийн тулд 10 жил хүлээжээ. Тэрээр Нью-Йорк хотын Политехникийн коллежийг дөнгөж төгсөөд "Xerox" компанид туслахын ажилд орж, үүнээсээ ахлах даамал дараа нь Олон улсын хөгжлийн тасгийн дэд захирлаар ажиллаж байгаад 2009 онд захирлын албан тушаалд дэвшсэн байна. Бүхнийг доороос нь эхлэж шантрашгүй хөдөлмөрлөсний эцэст тэрээр одоо 18 сая долларын хөрөнгөтэй тэтгэвэртээ сууж байгаа аж. 

Урсула Бүрнс (Ursula Burns)

2 Габриэл Жисус (Gabriel Jesus)

"Манчэстер Сити" багийн түүхэн дэх хамгийн алдартай довтлогчдын нэг энэ жил 20 настай тоглогч Габриэл, 2014 оны дэлхийн аваргын тэмцээнийг үзэх гэж замын тэмдэглэгээ будах ажил хийсэн боловч түүний мөнгө тасалбар авч хүрэлгүй, хайртай багийнхаа тоглолтыг гэртээ зурагтаар үзсэн байна. Тэр үед тэрээр өөртөө, заавал эх нутаг Бразилынхаа шигшээ багт тоглоно гэсэн хатуу зорилго тавьж, одоо тэрээр 7 хоногт 80,000 долларын цалинтай хамгийн ирээдүйтэй тоглогчоор нэрлэгдэн амьдарч байна. 

Габриэл Жисус (Gabriel Jesus)

3 Харланд Сандерс (Harland Sanders)

"KFC" түргэн хоолны рестораны үүсгэн байгуулагч, Сандерс өөрийн ресторанаа байгуулан амттай тахиа хийж байсан ч дампуурчээ. Тиймээс АНУ даяар аялж өөрийн тахианы тусгай жороор үйлчлэхийг санал болгосон ч, 1008 удаа татгалзсан хариу авсан байна. Тэр 65 насандаа ахин ресторан байгуулж, өөрийн амтат тахиагаа зарж эхлэн хэдхэн жилийн дотор дэлхийд алдартай сүлжээ түргэн хоолны газартай болж чадсан юм. 

Харланд Сандерс (Harland Sanders)

4 Илон Маск (Elon Musk)

Онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйлд суурилсан төлбөр тооцооны компани болох "X.com"-г үүсгэн байгуулжээ. "Confinity" гэх старап компанитай хүчээ нэгтгэн "PayPal"  нэртэйгээр үйл ажиллагаа явуулан нилээдгүй амжилтанд хүрч 2002 оны 10 сард "eBay" компани "PayPal"-ыг 1.5 тэрбум доллараар худалдаж авсан бөгөөд үүний 250 сая доллар нь Маскд оногдсон юм. 

Илон Маск (Elon Musk)

5 Анна Винтоур (Anna Wintour)

Өнөө үеийн загварын хамгийн том төлөөлөгчдийн нэг, Америкийн "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтоур сургуулиа төгссөнийхөө дараа "Harper's Bazaar" загварын сэтгүүлд ажиллаж эхэлжээ. Тэрээр ажиллаад 6 сар болсныхоо дараа захиралтайгаа сэтгүүлийн ажлаас болж ширүүхэн маргаан хийж, халагдсан байна. Анна, "Өөрийн үзэл бодолтой байж, түүндээ итгэн, үнэнч байх хэрэгтэй. Үзэл бодолгүй хүн гэж байх ёсгүй" гэж хэлдэг байна.

Анна Винтоур (Anna Wintour)

6 Вүүди Аллэн (Woody Allen)

Оскарын 4 удаагийн шагналт алдарт найруулагч Вүүди Аллен, Нью-Йоркийн их сургуулийн кино найруулагчийн ангиас хөөгдөж байжээ. Учир нь тэр кино зураг авалтын хичээлийн шалгалтууд дээрээ унасан байна. Тэрээр сүүлд ярихдаа "Би сургуулиасаа гарсныхаа дараа огтхон ч сэтгэлээр унаагүй. Угаасаа уйтгартай байсан юм." гэж хэлж байжээ. 

Вүүди Аллэн (Woody Allen)

7 Ховард Шулц (Howard Schultz)

"Starbucks" компаний одоогийн амжилтын жинхэнэ эзэн, CEO Ховард Шулц кофе уудаг тухтай, олон салбартай газрыг бүтээх шинэ санаагаа танилцуулсан боловч менежментийн албанаас татгалзсан хариу авч байжээ. Гэвч тэр энэ санаагаа орхилгүй хөгжүүлсээр, одоо дэрхийд хамгийн алдартай кофе шопын эзэн болж чадсан юм. 

Ховард Шулц (Howard Schultz)

8 Стан Смит (Stan Smith)

Алдарт теннисчин Станийг "Davis"-ийн цомын төлөө тоглох гэхэд нас залуу, хувийн зохион байгуулалт муутай, теннисчин байж чадахгүй хэмээн тэмцээнээс хассан байна. Гэвч тэр өөрийн зүрх сэтгэлд итгэн теннис тоглосоор одоо 8 удаагийн цомын эзэн болж, Америкийн нэрийн өмнөөс олон тэмцээн уралдаад оролцож байсан юм. Үүгээрээ тэрээр Дэвисийн цомын тэмцээний зохион байгуулагчид томоохон алдаа хийснийг нь хэлж өгсөн юм. "Хэн нэгэн чамайг ёстойг заах ёсгүй." гэж хэлжээ.  

Стан Смит (Stan Smith)

9 Ник Вүүдмэн (Nick Woodman)

"GoPro" хэмээх жижиг хэмжээтэй өндөр чанартай видео зураг авах камерийг зохион бүтээсэн залуу маань өмнө нь дампуурч байжээ. Их сургуулиа төгссөнийхөө дараа "FunBug" гэх тоглоомын сайт бүтээн амжилттай явж байсан ч, удалгүй санхүүгийн хямралд орон дампуурсан байна. Үүнийхээ дараа Австрали руу найзуудтайгаа аялж, давалгаан дээр гулгах "surfing"-ээр хэсэг хичээллэжээ. Тэрээр эндээс шинэ санаагаа олж жижиг хэмжээтэй камераа бүтээж, тэр жилдээ саятан болж чадсан байна. 

Ник Вүүдмэн (Nick Woodman)

10 Соичиро Хонда (Soichiro Honda)

Тэрээр нилээд тарчиг айлд төрсөн учир аавтайгаа хамт дугуй засварын газарт ажил хийж эхэлсэн байна. Тэр механикийн ажилдаа сайн байсан тул эхэндээ унадаг дугуйнд мотор залгаж байлаа. Үүнээс эхлэн түүний өөрийн гэсэн арьсан суудалтай, хурдан, тансаг мотоциклтой болох мөрөөдөл эхлэж, удалгүй өөрийн компаниа байгуулж чадсан юм. Одоо "Honda" дэлхийд тэргүүлэгч мотоциклын компани болтлоо хөгжөөд байна. 

Соичиро Хонда (Soichiro Honda)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()