Цахим ертөнцөд шуугиан тарьсан алдартай зургууд

Цахим ертөнцөд өдөр бүр алдартан, мэргэжлийн зурагчин, эсвэл бүр сонирхогчдын авч, байрлуулсан зураг хэдэн саяд хүрдэг билээ. Тэдний зарим нь олны анхааралд эрхгүй өртөж, цахим ертөнцийг нэг хэсэгтээ л шуугиулдаг. Бид энэхүү нийтлэлээрээ сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд шуугиан тарьсан, алдартай гэрэл зургуудаас хүргэх болно.

Цахим ертөнцөд шуугиан тарьсан алдартай зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн

Жереми Мийкс (Jeremy Meeks) хэмээх энэ царайлаг залуу охидын зүрх сэтгэлийг төдийгүй эд хөрөнгийг хүртэл хулгайлж чадна. Түүний зураг хотын цагдаагийн газрын Фэйсбүүк хуудсанд тавигдсанаар олны анхаарлыг татаад зогсохгүй шоронд ял эдлэх 27 сарын хугацаандаа болон түүний дараа ч моделийн агентлагуудтай хамтарч ажиллах болсон байна. 

Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн

2 Том Хэнкс (Tom Hanks)-тэй авахуулсан хуримын сельфи

Элизабет, Райн хэмээх хосууд хуримынхаа өдөр ийм гайхалтай учрал тохионо чинээ санаагүй явсан биз ээ. Хосууд Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд хуримын зургаа авахуулж байхдаа жүжигчин Том Хэнксийг гүйж байхтай нь таарч, хамтдаа зургаа даруулсан байна.

Том Хэнкс (Tom Hanks)-тэй  авахуулсан хуримын сельфи

3 Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хийсэн сельфи

Оскарын наадмын үеэр авахуулсан уг сельфинд Брэдли Купер (Bradley Cooper),Эллен деЖенерес (Ellen DeGeneres), Анжелина Жоли (Angelina Jolie), Брэд Питт (Brad Pitt) зэрэг олон алдартан нэг дор багтсанаараа алдартай юм.

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хийсэн сельфи

4 Леонардо диКаприо (Leonardo DiCaprio) Оскарын шагнал авсан нь

Энэ нь магадгүй түүхэн дэх хамгийн олон хүний хүлээлттэй, итгэл найдварыг тээсэн Оскарын шагнал байх. Харин шагналын дараах зураг татуулах үедээ алдарт жүжигчин маань дунд хуруугаа санаандгүй байдлаар гаргасан байсныг хүмүүс тэр бүр анзаараагүй биз ээ.

Леонардо диКаприо (Leonardo DiCaprio) Оскарын шагнал авсан нь

5 Ааштай муур

Энэ муурны зураг анх 2013 онд цахим ертөнцөд тавигдасанаас хойш ихэд алдаршсан бөгөөд хүмүүсийн бие биерүүгээ явуулдаг сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болон Фэйсбүүкт үлджээ. Танд ч бас хэн нэгэн "эможи"-ний оронд энэ муурны зургийг явуулж байсан л биз дээ? Энэ муур нь Фэйсбүүкээр алдаршаад зогсохгүй "Оны шилдэг эможи"-оор шалгарч, эзэндээ 100 сая долларыг авчирчээ.

Ааштай муур

6 Барак болон Мишель Обама ( Barack Obama, Michelle Obama): Гайхалтай хосуудын сонгодог жишээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн (Barack Obama) эхнэрээ хэрхэн халамжилж, бие биенээ хэрхэн хайрлаж буй зургууд цахим ертөнцийг үе үе давалгаалдаг билээ. Хэдий өндөр албан тушаалтай байсан ч ,хүний нөхөр бол нөхөр л байдаг шүү дээ...

Барак болон Мишель Обама ( Barack Obama, Michelle Obama): Гайхалтай хосуудын сонгодог жишээ

7 Жизель Бюндхен (Giselle Bündchen) бүх зүйлд цагаа зарцуулж байгаа нь

Алдарт загвар өмсөгч Жизель (Giselle) давчуу цагийн хуваариасаа болоод амрах ч зав олддоггүй гэнэ. Жишээ нь, үс, хумс, нүүрээ янзлуулангаа хүүхдээ хөхүүлж буй энэ зургийг авахуулахаасаа өмнө тэрээр ердөө 3 цагийн л нойр авсан байжээ.

Жизель Бюндхен (Giselle Bündchen) бүх зүйлд цагаа зарцуулж байгаа нь

8 Мет Гала 2015- Дуучин Рианна (Rihanna)

Мет Галагийн үеэр алдарт дуучны өмсөж ирсэн даашинзыг хараад хүмүүс түүнд бяслагтай пицца, омелет, Спонж Боб зэргээг хоч өгчээ.

Мет Гала 2015- Дуучин Рианна (Rihanna)

9 Маргаан дагуулсан даашинз

Энэ даашинзыг эхлээд харахад ямар ч онцгой зүйл харагдахгүй байх. Харин маш олон хүмүүс үүнийг шар, цэнхэр зэргээр өнгийг нь өөр өөрөөр хэлдэг юм. Таны бодлоор энэ даашинз яг ямар өнгөтэй байна вэ?

Маргаан дагуулсан даашинз

10 Дуучин "Beyoncé" тоглолтынхоо үеэр

Хэн ч зурган дээр онцгүй гарч болно. Харин үзэсгэлэнт дуучны энэхүү хачирхалтай төрхийг харуулсан зураг цахим ертөнцөд нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Агентлагийнх нь зүгээс энэ зургийг цахим ертөнцөөс устгахыг маш их хичээсэн боловч бүтээгүй юм.

Дуучин "Beyoncé" тоглолтынхоо үеэр

11 "Beyoncé" болон түүний ихэр хүүхдүүд

Энэ бол "Beyoncé" өөрийн ихэр хүүхдүүд болох Сир (Sir), Руми (Rumi) нарыг төрүүлснээс нэг сарын дараа авахуулсан зураг юм. Төрөөд удаагүй гэхэд түүний бие, царай зүс нь үзэсгэлэнтэй хэвээрээ байгаа биз?

"Beyoncé" болон түүний ихэр хүүхдүүд

12 Ким Кардашиан (Kim Kardashian) "PAPER" сэтгүүлийн нүүр зурган дээр

Ким Кардашиан (Kim Kardashian) цахим ертөнцөд хачин, сонин, зургууд хийдгээрээ алдартай билээ. Харин түүний энэхүү сэтгүүлийн нүүр зургийг чимсэн зураг хэзээ ч мартагдахгүй биз ээ.

Ким Кардашиан (Kim Kardashian) "PAPER" сэтгүүлийн нүүр зурган дээр

13 Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн үс

Ким Кардашяаны (Kim Kardashian) дүү нарын зураг ч бас цахим ертөнцийг үе үе давалгаалдаг билээ. Кендаллийн энэхүү зураг нь Фэйсбүүкт 3,5 сая "like" авсан бөгөөд олон хүмүүс үүнийг дууриан зургаа авахуулсаар байгаа.

Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн үс

14 Жирийн нэг хөшөө "Darth Vader" болон хувирсан нь

Польшийн Вейхерово хотыг үүсгэн байгуулсан Якуб Вейхер (Jakub Weiher)-ийн хөшөө өвөл болж, цасанд дарагдах бүрт "Darth Vader"-тэй адилхан болдог гэнэ. Нутгийн иргэдэд ч энэ байдал нь таалагддаг ажээ.

Жирийн нэг хөшөө "Darth Vader" болон хувирсан нь

15 Майли Сайрус (Miley Cyrus)-ийн хэл

Түүний энэхүү хөгжилтэй зураг нь нэг хэсэг Фэйсбүүкээр ихэд алдаршсан билээ.

Майли Сайрус (Miley Cyrus)-ийн хэл

16 Маккаляа Мароней (McKayla Maroney)

АНУ-ын залуу гимнастикч Маккаляа Мароней (McKayla Maroney) 2012 оны Лондонгийн олимпоос багаараа алтан медаль авсан ч, хувийн үзүүлэлтээрээ мөнгөн медаль хүртжээ. Харин шагнал авсны дараа түүний гаргасан нүүрний хувирал нь олон хүний анхаарлыг татсан.

Маккаляа Мароней (McKayla Maroney)

17 Чимх давс

Туркийн тогооч Нусрет Көрче (Nusret Göçe) өөрийн стейк хийж буй бичлэгээ цахим ертөнцөд байршуулсны дараа маш алдартай болсон. Учир нь үзэгчдэд түүний зан чанар, үйл хөдлөл, ялангуяа махандаа давс хийж буй мөч нь ихэд таалагджээ. Тиймээс тэрээр цахим ертөнцөд "Чимх давс" гэдэг нэрээрээ алдаршсан байна.

Чимх давс

18 "Намайг дага"

Орос хосуудын "Намайг дага" нэртэй нийтэлсэн энэхүү зураг нь гайхалтай дүрслэл, гоо үзэсгэлэн элементүүдийнхээ ачаар маш алдартай болсон.

"Намайг дага"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()