Уушги өвчилснийг илтгэх аюултай шинж тэмдгүүд

Хүний бие эрхтэн бол нэг нь нөгөөгийнхөө эрүүл мэнд, зөв ажиллагаанаас шалтгаалдаг цогц тогтолцоо билээ. Хүнийг амьсгал авах болгонд ажиллаж, өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байдаг чухал эрхтэн болох уушгины өвчлөлийн тухай өгүүлэх болно. Гэвч хүн амын дунд тохиолддог хамгийн түгээмэл өвчлөлүүдийн дунд уушгины өвчин толгой цохидог. Үүнд: астма, бронхит, сүрьеэ зэрэг багтана. Уушгины өвчлөлд тамхидалт, дам тамхидалт, агаарын бохирдол зэрэг гадны нөлөө их байдаг. Бид энэхүү нийтлэлдээ уушгины өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүдийг танилцуулах болно.

Уушги өвчилснийг илтгэх аюултай шинж тэмдгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Удаан хугацаагаар ханиалгах:

Ханиалга нь амьсгалын замыг цэвэрлэх, цэрийг гадагшлуулах зорилготой байдаг. Гэвч удаан хугацаагаар хүчтэй ханиалгах нь таны уушги өвчилсний шинж тэмдэг юм. Түүнчлэн ханиалгах үеэр цээж, мөр, өвдөх шинж тэмдэг илэрч байвал та зайлшгүй эмнэлэгт хандах шаардлагатай.

Удаан хугацаагаар ханиалгах:

2 Амьсгалахад хүндрэл учрах:

Үе үе амьсгал давчдах, амьсгалахад хүндрэл учирч байвал уушги өвчилсний шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл амьсгал давчдах шинж тэмдэг нь уушги өвчилсөн тул илүү их агаар хэрэгтэй болсны илрэл аж. Түүнчлэн амьсгалын замд ямар нэгэн юм тээглэсэн байх талтай. Энэ үед эмчид хандах болон амьсгалын дасгалыг өдөр тутам хийж байх хэрэгтэй.

Амьсгалахад хүндрэл учрах:

3 Цэр ихээр гарах:

Амьсгалын замд орсон нян, тоос, шороо, бактерийг цэвэрлэж гаргахын тулд цэр ялгардаг. Харин цэр маш ихээр ялгарах нь сайны шинж биш юм. Түүнчлэн цэр нь шар, ногоон өнгөтэй, өтгөн болон цустай гарч байвал уушгинд ямар нэгэн ноцтой асуудал байгаагийн илрэл. Цустай цэр ихээр гарах нь ихэвчлэн уушгины хорт хавдар эсвэл бронхитийн шинж тэмдэг байдаг тул та заавал эмчид үзүүлээрэй.

Цэр ихээр гарах:

4 Цээж хэржигнэх:

Ихэвчлэн астмийн үед цээж хэржигнэх шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн энэ нь астмаас ч илүү ноцтой өвчний илрэл байж болох тул та заавал эмчид хандах болон шинжилгээ өгөөрэй .

Цээж хэржигнэх:

5 Хөл хавагнах:

Уушгины өвчлөлийн үед заримдаа хөл хавагнах, хавдах, өвдөх шинж тэмдэг илэрдэг. Үүний шалтгаан нь, уушгины хэвийн үйл ажиллагаа алдагдах үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурснаар хөл хавагнадаг аж. Түүнчлэн уушги гэмтсэн тохиолдолд зүрхний ажиллагаа муудаж элэг, бөөрөнд хангалттай цус шахаж чадахгүй болдог байна. Энэ нь биед орсон хорт бодисыг гадагшлуулах чадвар буурч байгаа гэсэн үг бөгөөд үүнээс шалтгаалан хавагнасан байж ч болох юм. Хөл хавагнаад байвал хөлөө аль болох сайн өндөрлөж хэвтээрэй. Ингэлээ ч үр дүнгээ үзүүлэхгүй бол эмчид хандаарай.

Хөл хавагнах:

6 Өглөө сэрсний дараа толгой өвдөх:

Өглөө боссоны дараа толгой хүчтэй өвдөж, эргээд байвал заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь уушгины архаг үрэвслийн үед ихэвчлэн иймэрхүү шинж илэрдэг бөгөөд энэ нь шөнө хангалттай амьсгалж чадаагүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсноос болдог байна.

Өглөө сэрсний дараа толгой өвдөх:

7 Сульдах:

Хангалттай унтаж амарсан ч гэсэн маш ихээр ядарч, сульдаад байвал биед ямар нэгэн өөрчлөлт гарсны шинж тэмдэг юм. Уушгины өвчний үед ч бас ядрах, сульдах шинж тэмдэг илэрч болдог. Учир нь биед хүчилтөрөгч дутагдсан үед эрхтэн тогтолцоонууд хямарч, эрч хүчээр дутагдаж эхэлдэг байна.

Сульдах:

8 Нойр хулжих:

Аль хэдийн орондоо орж хэвтсэн ч, нойр чинь хүрэхгүй байвал уушгины өвчнөөс шалтгаалж байж болох юм. Хүнийг хэвтэх үед уушги илүү ачаалалтай ажилладаг. Харин уушги өвдөх, ихээр ханиалгах үед тайван унтаж амрахад хүндрэлтэй болдог аж. Түүнчлэн шөнө унтаж чадахгүй, нойр дутуу авах нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд ч ноцтой нөлөө үзүүлдэг. Тиймээс удаан хугацаанд шөнө унтаж чадахгүй байвал заавал эмчид үзүүлээрэй.

Нойр хулжих:

9 Уушгийг эрүүл байлгах аргууд:

  • Тамхинаас гарах. Уушгины эрүүл мэндэд хамгийн муугаар нөлөөлдөг, хорт хавдар үүсгэгч хүчин зүйл тамхи татах юм.
  • Дам тамхидалтаас зайлсхийх. Хорт бодисууд амьсгалын замд орохоос өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй.
  • Агаарын бохирдол ихтэй газар амьдрахаас татгалзаарай. Хэрвээ ийм газар амьдарч байгаа тохиолдолд хамгаалалтын маскийг тогтмол хэрэглэж байгаарай.
  • Гэртээ болон ажил дээрээ цэцэг, ургамал тариарай.
  • Цэвэрлэгээ хийхдээ хүнд, химийн хорт бодисын найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байгаарай.
  • Уушгиа хамгаалахын тулд амьсгалын дасгал болон гүнзгий амьсгалах дасгалыг байнга хийгээрэй.
  • Эрүүл, органик хүнсийг хэрэглээрэй.

Уушгийг эрүүл байлгах аргууд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()