1
Харилцан яриа дутагдах
Мичиганий их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөрт 10 минутын турш хэн нэгэнтэй харилцан ярилцах нь тархины чадамжийг өсгөж байдаг ажээ. Гэхдээ энэ нь таныг зогсоо зайгүй чалчаад бай гэсэн үг биш шүү.
2
Сахарын хэт их хэрэглээ
Судлаачдын үзсэнээр сахар хэт их хэрэглэх нь тархины эдүүдэд, ялангуяа урт хугацааны ой санамжтай холбоотой хэсэгт сөрөг нөлөө үзүүлдэг аж.
3
Тархиа цэнэглэхгүй байх
Хүний тархи 16-25 насанд ажиллагаа, хөгжлийнхөө оргил үед хүрдэг бөгөөд 25 наснаас хойш үйл ажиллагаа нь аажим аажмаар доройтдог аж. Харин ном унших зэргээр тархиа ямар нэгэн зүйлд ажиллуулахгүй байвал тархины доройтол илүү түргэн явагддаг байна.
4
Өглөөний цайгаа уухгүй байх
Сурагчдын дунд явуулсан судалгаанаас үзвэл өглөөний цайгаа тогтмол уудаг сурагчдын хичээлийн идэвх, дүнгийн үзүүлэлт нь өглөөний цайгаа уудаггүй сурагчдаас хавьгүй илүү байжээ. Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозийн хэмжээг багасаж, тархинд муугаар нөлөөлдөг аж.
5
Түргэн хоол
Түргэн хоол болон шарсан, хайрсан чанаргүй хоол хүнс нь тархины эдүүдийн холбоост муугаар нөлөөлж, богино болон урт хугацааны ой санамжийг муутгадаг байна. Мөн түргэн хоол их идэх нь сэтгэл гутралд хүргэдэг гэсэн дүгнэлтэд ч эрдэмтэд ч хүрчээ.
6
Зайрмаг
Хүйтэн хүнс, ялангуяа зайрмаг идэх үед бие махбод дулаанаа хэвийн хэмжээнд хадгалахын тулд тархи руу дулаан цус их хэмжээгээр явуулж, судсыг өргөсгөдөг байна. Үүнээс болж бидэнд мэдрэгддэг шинж тэмдэг нь толгой өвдөх юм.
7
Ухаалаг утас
Ухаалаг утас нь хүний тархины эдүүдэд муугаар нөлөөлдөг гэдгийг хархан дээр хийсэн судалгаагаар нотлогджээ. Гэвч орчин үед ухаалаг утас хэрэглэхгүй байх нь бараг л боломжгүй зүйл болсон тул судлаачид хүнтэй утсаар ярихдаа чихэн дээрээ барилгүй аль болох чанга яригчаар, эсвэл чихэвчээр ярихыг зөвлөдөг байна.
8
Унтахдаа хөнжлөөрөө толгойгоо бүтээх
Унтах үедээ хөнжлөөрөө толгойгоо бүтээх нь гаднаас орж ирэх агаарыг хязгаарлаж, тархийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг байна.
9
Усны дутагдал
Хүний тархины 70-80% нь уснаас тогтдог гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Түүнчлэн усаар дамжин, тархинд хэрэгцээтэй шим тэжээл очдог.
10
Алкохоль
Тархины эдүүдийн холбоосыг хамгийн ихээр гэмтээдэг зүйл бол алкохоль юм. Харин алкохоль хэрэглэхээ больсноор тархины эдүүдийн холбоос эргэн сэргэдэг байна.
11
Тамхи
Тамхи тархины хорт хавдар үүсэхэд нөлөөлөөд зогсохгүй тархийг агшаадаг байна. Үүнээс болж оюун ухааны чадвар буурдаг аж.
12
Дасгал хөдөлгөөн дутагдах
Тархи нь булчин тул дасгал хөдөлгөөн, тэжээл шаарддаг байна. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүсийн урт хугацааны ой санамж илүү сайн байдаг гэнэ.
13
Хатуу хоолны дэглэм
Хатуу хоолны дэглэм баримтлах нь бие махбодод, тэр тусмаа тархинд маш муугаар нөлөөлдөг аж. Хоол тэжээлийн дутагдалд орсноор тархи нь өөрийгөө идэж эхэлдэг байна.