Тиймээс олдсон багахан хугацаандаа өөрийгөө атаархал, харууслын занганд унагалгүй аз жаргалтайгаар, харамсах зүйлгүйгээр амьдрах хэрэгтэй. Бид танд энэхүү нийтлэлээрээ атаархал юунаас үүсдэг болон түүнээс хэрхэн зайлсхийх тухай аргуудыг хүргэх болно.
1
Өөрийгөө бусадтай харьцуулахаа яг одоо зогсоо!
Өөрийгөө бусадтай харьцуулж, өөрт байхгүй зүйлээ бусдаас хайх бол атаархаж эхлэх үндсэн шалтгаан юм. Үүний оронд та өөрт байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. Жишээ нь, “надад өөрийн гэсэн байшин байхгүй ч хайртай гэр бүл минь байна, маш олон хүмүүс том байшинд ганцаардаж амьдардаг шүү дээ” гэх мэт... Өөртөө байгаа давуу талаа олж харж эхэлснээр, атаархах мэдрэмж таны сэтгэлээс арчигдах болно. Энэ нь таны сэтгэлийг ч баяр баясгалантай, хөнгөн болгох болно. Харин атаархах сэтгэл наанаа ямар харагдахаас үл хамааран тухайн хүнд үргэлж уйтгар , гунигийг авчирч байдаг.
2
Бусдын хэлэхийг тоох хэрэггүй!
Маш олон хүмүүс бусдыг өөлж гоочилж байж сэтгэл нь амарч, таашаал авдаг. Нэгэн жишээ татъя: Маш царайлаг, ухаалаг эмэгтэй байв. Тэр ажилдаа сайн, ахмад настанд тусалдаг, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй. Гэвч бусад хүмүүс түүний талаар ингэж ярина, “Тэр яагаад хүнтэй гэрлэдэггүй юм бол? Ингэж амьдрахаасаа залхдаггүй юм байх даа?” гэх мэтчилэн... Үүнийг сонссон эмэгтэй өөрийн эрхгүй гэрлэх хүсэл төрж, бушуухан л хуримаа хийж, бусдад муу хэлэгдэхгүй байхыг хичээнэ. Харин хуримаа хийх эсэхийг хүн сайн бодож байж, өөрөө хүсэж байж л хийх ёстой шүү дээ. Тиймээс бусад хүмүүсийн муу үгийг сонсох хэрэггүй. Ямар ч хүнээс өө харах чадвар тэдгээр “атаархагчдын” цусанд байдаг юм.
3
Өөрийнхөө хүслийг үгүйсгэх
Биднийг бага байхаас эхлээд л эцэг эхчүүд хичээлээ сайн хийж, онц сураад эмч, эдийн засагч, хуульч болж, их мөнгө хурааж, бусдын өмнө бардам амьдраарай гэж хэлдэг. Эцэг эхчүүдийн иймэрхүү үгнүүд бидний тархинд гүн суучихдаг учраас бид иймэрхүү замаар амжилттай яваа хүмүүст буюу ажилтай, өндөр орлоготой, байртай, зуслангийн байшинтай хүмүүст атаархаж эхэлнэ.
Харин хүн заавал эдийн засагч, эмч болохгүй байсан ч дуучин, зохиолч гэх мэт өөрийн хүссэн зүйлээ хийгээд сайхан амьдарч болно шүү дээ. Хүмүүс мөнгөтэй байгаадаа биш хүссэн зүйлээ хийж байгаагаасаа л аз жаргалыг мэдэрдэг. Угтаа хүссэн зүйлээ тултал нь сайн хийж, хичээж чадвал аз жаргал ч тэр, мөнгө ч тэр өөрөө л ирэх болно. Тиймээс та одооноос өөрийнхөө яг юу хүсээд байгааг олж мэдээрэй!
4
Атаархахгүй байх аргууд:
“Бусдын аз жаргал, инээмсэглэлд атаархагчид өөрсдийгөө чимээгүй булшилж байдаг” Р.Дескартес
- Юу таныг аз жаргалтай болгодог вэ? Сайн бодоод үз.
- Эргэн тойрныхоо хүмүүсээс ирэх муу үг, атаархлыг тоох хэрэггүй. Мөн өөрийг тань дэмжиж чадах, эерэг сэтгэлгээтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хэрвээ эргэн тойронд чинь эерэг сэтгэлгээтэй, таныг дэмждэг хүмүүс олширч эхэлбэл, атаархагчид аяндаа л байхгүй болно.
- Өөрийгөө хүндэтгэ! Өөрийнхөө байгаа байдалд, хийж бүтээсэн зүйлд, бодож байгаа бодолдоо үргэлж хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө хүндэлж сур. Хүн өөртөө итгэлгүй, өөрийгөө хүндлэхгүй байх үед л бусдад атаархаж эхэлдэг юм.
- Өөрийнхөө юунд атаархаж байгааг олж мэд. Тэгээд үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй. Би яагаад үүнд/ түүнд атаархаад байна вэ? гэж.
- Атаархлаа зорилго болгон өөрчил! Атаархал гэдэг нь нөгөө талаар тухайн хүний авахыг хүссэн зүйл, хүрэхийг хүссэн зорилго байдаг. Тиймээс атаархаж байгаа зүйлээ өөрийн гараар бүтээхийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөөрэй.
-
- Байгаа зүйлдээ таларх. Илүү их зүйл тусам л байгаа зүйлээ чамлаж, бусад хүмүүст атаархаж эхэлдэг. Байгаа зүйлдээ талархахын тулд та зан ааш, үзэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй болно. Харин эдгээрийг өөрчлөхийн тулд танд өөдрөг сэтгэл байхад л хангалттай. Үргэлж сайн сайхан зүйлийн талаар бодож, сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар аажимдаа хандлага тань өөрчлөгдөж, байгаа зүйлдээ талархаж сурах болно!
Өөртөө юу байхгүй байгаад биш юу байгаад эхлээд анхаарлаа хандуул!