Худал хэлж байгааг мэдэх 4 арга

Бид заримдаа худал хэлж л байдаг. Үүнийгээ нэг их зүйлд боддоггүй. Харин хэн нэгэн танд худал хэлсний дараа та худал хэлэхийн хор уршгийг мэдрэх байх. Хэн нэгэн танд худал ярьж буйг шинжих хялбархан аргууд байдаг. Эдгээрийг мэдснээр та хэн, хэзээ худал ярьж байгааг мэдэх боломжтой. Ингээд хүмүүсийн худал ярихдаа гаргадаг, хамгийн түгээмэл 4 шинжийг хэлж өгье. 

Худал хэлж байгааг мэдэх 4 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрсдийгөө дурддаггүй

Худал хэлэх гэж байгаа хүн ямар нэг буруутай үйл явдлынхаа тухай ярихдаа, өөрийнхөө нэрийг дурддаггүй. Өөрөөсөө холдуулж "тэгсэн гэж байна лээ", "Намайг очиход тийм юм болчихсон байсан" гэх мэтээр өөрийгөө буруугүй харагдуулах үгсийг сонгож хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, худлаа хэлэх үедээ бурууг өөрөөсөө холдуулах гэж өөрийнхөө нэрийг дурдалгүй өнгөрдөг гэнэ. 

Өөрсдийгөө дурддаггүй

2 Худал хэлж байгаа хүн ууртай байдаг

Хэрвээ таны энгийн асуултанд тэр хариулахдаа уурлаж байвал, тэр худал хэлж байх магадлалтай. Учир нь асуудлаас зайлсхийж бусдыг буруутгахын тулд тэд сөрөг энергиэр хүмүүстэй харьцаж, түрэмгий зан авир харуулдаг. 

Худал хэлж байгаа хүн ууртай байдаг

3 Тодорхой биш товч хариултууд

Худал хэлдэг хүмүүс асуултанд хариулахдаа үнэнээс зайлсхийх, тодорхой бу, ойлгомжгүй хариулт өгөх нь элбэг. Худлаа ярих үед хүний тархи үргэлж ажиллаж байдаг ч, тулгамдсан үед юу гэж хэлэхээ мэдэхгүйн улмаас, тэд ийм хариулт өгдөг байна. 

Тодорхой биш товч хариултууд

4 Урт үгээр тайлбарладаг

Үнэхээр ярьж байгаа зүйлдээ игэлтэй, нотолгоотой биш учраас тэд сунжирсан олон юм ярьж бусдын анхаарлыг сарниулахыг хичээдэг. Энэ яриан дундаа бусдыг доромжилсон, бүдүүлэг үг хэллэг ч хавчуулах нь бий. 

Урт үгээр тайлбарладаг

Бонус: Нүд худал хэлж чаддаггүй

Гадна төрхөндөө ямар нэг хувирал гаргалүй, үйл явдлын дараалалтай, сайн худал хэлж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ худал ярихад ямар нэг зүйл буруугаар эргэх вий, юу гэж хэллээ? гэж тархи үргэлж боддог учир бага зэрэг сандарсан байдаг. Энэ үед хүний нүдний хүүхэн хараа энгийнээс томорч харагддаг. Иймээс худалч хүний нүдрүү нь харвал, худал эсвэл үнэн хэлж буй эсэхийг нь хялбархан мэдэж болдог. 

Бонус: Нүд худал хэлж чаддаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()