Эмний хор уршиг

2013-03-20, 00:28
32,363
Дэлхий даяар эмийн хэрэглээ ихэд ихсэж байгаа билээ. Үүнээс болоод янз бүрийн өвчин эмгэг шинээр илэр ч хүмүүсийг бухимдалд оруулсаар байна. Үнэхээр эм нь маш олон химийн найрлагатай учир тухайн үедээ таныг эмчлэх магадлалтай ч дараа нь үүсэх үр дагаварыг таашгүй. Тиймээс аль болох эмийн хэрэглээг багасгаж, мэргэжилийн хүнээс зөвөлгөө авч, заасан хугацаа тунгийн дагуу хэрэглэх нь таны эрүүл мэндийг аврах болно гэдгийг бүү мартаарай. Ингээд зарим нэг эмийн тун ихдэх эсвэл тохироогүй эм хэрэглэсний улмаас үүсэх эмгэгийн талаар мэдэж авцгаая.
Эмний хор уршиг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хурууны хээ арилах
Хэдэн жилийн өмнө АНУ-д нэгэн Сингапурын иргэнийг саатуулсан бөгөөд түүнд хурууны хээ байхгүй байсан байна. Гэтэл энэхүү залуу хавдрын эсрэг капецитабин (capecitabine) хэмээх эмийг хэрэглэж байсан байна. Эм түүнд харшил өгснөөр ийнхүү түүний гарын арьс хууларч, хурууны хээ нь арилах болжээ.



Ой санамжаа алдах
Кинонд хүмүүс ихэвчлэн толгойгоо ямар нэгэн юманд хүчтэй цохих эсвэл осолд орсон тохиолдолд ой санамжаа алддаг. Гэтэл эмний нөлөөллөөс болоод зарим тохиолдолд богино хугацааны ой санамж алдалт болдог байна. Тайвшруулах болон нойрсуулах эмийг хэт их хэрэглэснээр энэхүү үр дагаварыг авчрах тохиолдол гардаг аж.



Үнэртэх чадвараа алдах
Гепатит, цус багадалт болон судасны хатуурлыг ихэнхи тохиолдолд нефероноор эмчилдэг бөгөөд энэхүү эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн зарим нь үнэртэх чадвараа алдчихлаа хэмээн эмчид ханддаг байна. Хорватын нэгэн өвчтөн энэхүү эмчилгээг хийлгэсний хоёр долоо хоногийн дараа үнэрлэх мэдрэмжээ алдсан бөгөөд эмчилгээг 13 сарын турш зогсоосон ч тэр огт үнэр мэдрэхгүй байжээ.



Мөрийтэй тоглоомонд донтох болон сексийн хэт идэвхитэй болох
Хөлний эмгэг болон Паркинсоны өвчнийг эмчлэхэд хэрэглэх ропинирол (ropinirole) хэмээх бүтээгдэхүүн таныг мөрийтэй тоглоом болон сексэнд донтуулах магадалтай хэмээн энэхүү эмийг үйлдэрлэгч GlaxoSmithKline компани хэлжээ. 2011 онд 51 настай Францын иргэн Requip хэмээх ропинирол агуулсан бэлдмэлийг хэрэглэж эхэлснээр мөрийтэй тоглоом болон ижил хүйстнээ сонирхох болсноор энэ компанийг шүүхэд өгсөн байна. Тиймээс одоо эмний заавар дээр: “Хэрвээ мөрийтэй тоглоомонд донтох болон сексийн хэт идэвхитэй болоод байвал заавал эмчид хандана уу” -хэмээн бичдэг болжээ.



Шөнө хэт их идэх
Золипден (zolpidem) хэмээх тайвшруулах эм нь шөнө хоол хийж идэх хүслийг төрүүлдэг хэмээн эмч нар хэлж байна. Энэхүү эмийг хэрэглэж байсан хүмүүст ийм шинж тэмдгүүд илрэх болсон тулд эмний нөлөөлөл гэж үзэж байгаа аж.



Хий юм харах
Хумхаа өвчнийг эмчлэхэд хэрэглэж буй мефлохин (Mefloquine) хэмээх бүтээгдэхүүн нь нэлээд муу үр дагавартай байдаг байна. Энэхүү эмийг хэрэглэж байсан өвчтөнгүүд хий юм харж, зарим нь бүр амиа хорлохыг оролдож байсан гэнэ. 2009 онд Лариам хэмээх мефлохин агуулсан эм 800 гаруй өвчтний сэтгэцэд нөлөөлсөн гэсэн судалгаа гаржээ.



Цэнхэр өнгөтэй шээс харах
Энгийн шээс бол шар өнгөтэй байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл таны шээс цэнхэр өнгөтэй байвал та гайхаж, сандрах нь мэдээж юм. Тэгвэл амитриптилин, өвчин намдаах индометацин болон мэдээ алдуулах пропофолыг хэрэглэсэн тохиолдолд шээс цэнхэр өнгөтэй болох тохиолдол бий.



Эмийн үр дагаварууд
Эмийн үр дагаварууд гэдэг нь ямар нэгэн эмийг хэрэглэснээр үүсэх төлөвлөгдөөгүй үр дагавар юм. Эдгээр үр дагаврууд сөрөг болон эерэг талтай байж болно. Жишээлбэл: Харшлын эсрэг эм таны нойрыг ихээхэн хүргэх болно. Тиймээс хэрвээ таны нойр хүрэхгүй байгаа бол энэ нь танд эерэг талтай ч хэрвээ та ажиллах хэрэгтэй бол сөрөг үр дагаварыг авчрах болно. Эмийн хэрэглээний хамгийн тархмал үр дагаварууд нь дотор эвгүйрэх, бөөлжих, харшил өгөх, нойр хүрэх, нойргүйтэх болон зүрхний цохилт нэмэгдэх гэх мэт. Зарим үр дагварууд тэр дороо илэрдэг бол зарим нь урт хугацааны туршид хэрэглэсний дүнд гардаг байна.



Жирэмснээс хамгаалах эмийн үр дагавар
Жирэмснээс хамгаалах бүтээгдэхүүнүүд хөнгөн чанараас эхлэн хүнд чанарын үр дагаварыг үзүүлж болно. Жирэмснээс хамгаалх эмийг хэрэглэснээр тулгарч болох асуудлууд нь толгойны өвчин, толгой эргэх, цээж хэт мэдрэмтгий болох, дотор эвгүй оргих, бие загатнах, сексийн харилцаанд дургүй болох, сэтгэл санаагаар унах гэх мэт үр дагаварууд илэрч болно. Энэ нь бүтээгдэхүүнийг хэсэг хугацааны туршид хэрэглэсний дараа илрэх бөгөөд илрээгүй тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.



Антибиотикийн үр дагавар
Антобиотикийг эмчийн зөвөлсний дагуу хэрэглэх ёстой бөгөөд зааврыг нь чандлан сахих ёстой. Энэхүү эмийг хэрэглэхдээ хэрхэн яаж, ямар хугацаанд хэрэглэх вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Жишээлбэл зарим антибиотикийг усаар даруулдаг бол заримыг нь хоолтой хольж иддэг байна. Хэрвээ антибиотикийг нэг хэрэглэж эхэлсэн бол эмчилгээгээ дуустал нь хэрэглэх ёстой бөгөөд дутуу хаяж болохгүй. Антибиотикийг ууснаар суулгалт, ходоодны өвчин, дотор эвгүйрэх, тууралт, амьсгал давхцах болон кандидоз хэмээх өвчнүүд илрэх магадлалтай юм.



Амин дэм болон витаминуудын үр дагавар
Амин дэмүүд хүнийг идэвхитэй болгож, нэмэлт тэжээл болдог ч зарим тохиолдолд хэт их хэрэглэснээр муу үр дагавартай болдог байна. Витамин ихдсэнээр дараах үр дагварууд гарч болно. Витамин А: хараа муудах, ядрах, суулгах, элэг өвдөх, толгой өвдөх, үс унах, сарын тэмдэг асуудалтай болох. Витамин В6: ядрах, дарамтанд орох, толгой өвдөх, мэдрэг байдал алдагдах. Витамин С: толгой өвдөх, нойргүйтэх, суулгалт, дотор эвгүй оргих, бөөрний чулуулжилттай болох. Кальци: ядаргаа, бөөрний чулуужилт, мэдрэлийн системийн үйл ажиллагаа муудах. Витамин Д: дотор эвгүйрэх, ядрах, даралт ихсэх, сахрын хэмжээ ихсэх, толгойны өвчин илрэх. Витамин Е: ядаргаанд орох, даралт ихсэх, толгой эргэх. Төмөр: элэг гэмтэх, зүрхний өвчтэй болох, нойр булчирхайн асуудал, өтгөн хатах. Ниацин (Витамин РР): элэг гэмтэх, ядрах, зүрхний цохилтын хэм алдагдах, сахрын хэмжээ ихсэх. Селен: ядаргаа, дотор эвгүйрэх. Цинк: гар чичрэх, булчингийн алдагдал болон хэл чриа ээдрээтэй болох гэх мэт нэлээд муу үр дагваруудыг авчрах нь.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()