1
Өөрсдийгөө дурддаггүй
Худал хэлэх гэж байгаа хүн ямар нэг буруутай үйл явдлынхаа тухай ярихдаа, өөрийнхөө нэрийг дурддаггүй. Өөрөөсөө холдуулж "тэгсэн гэж байна лээ", "Намайг очиход тийм юм болчихсон байсан" гэх мэтээр өөрийгөө буруугүй харагдуулах үгсийг сонгож хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, худлаа хэлэх үедээ бурууг өөрөөсөө холдуулах гэж өөрийнхөө нэрийг дурдалгүй өнгөрдөг гэнэ.
2
Худал хэлж байгаа хүн ууртай байдаг
Хэрвээ таны энгийн асуултанд тэр хариулахдаа уурлаж байвал, тэр худал хэлж байх магадлалтай. Учир нь асуудлаас зайлсхийж бусдыг буруутгахын тулд тэд сөрөг энергиэр хүмүүстэй харьцаж, түрэмгий зан авир харуулдаг.
3
Тодорхой биш товч хариултууд
Худал хэлдэг хүмүүс асуултанд хариулахдаа үнэнээс зайлсхийх, тодорхой бу, ойлгомжгүй хариулт өгөх нь элбэг. Худлаа ярих үед хүний тархи үргэлж ажиллаж байдаг ч, тулгамдсан үед юу гэж хэлэхээ мэдэхгүйн улмаас, тэд ийм хариулт өгдөг байна.
4
Урт үгээр тайлбарладаг
Үнэхээр ярьж байгаа зүйлдээ игэлтэй, нотолгоотой биш учраас тэд сунжирсан олон юм ярьж бусдын анхаарлыг сарниулахыг хичээдэг. Энэ яриан дундаа бусдыг доромжилсон, бүдүүлэг үг хэллэг ч хавчуулах нь бий.
Бонус: Нүд худал хэлж чаддаггүй
Гадна төрхөндөө ямар нэг хувирал гаргалүй, үйл явдлын дараалалтай, сайн худал хэлж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ худал ярихад ямар нэг зүйл буруугаар эргэх вий, юу гэж хэллээ? гэж тархи үргэлж боддог учир бага зэрэг сандарсан байдаг. Энэ үед хүний нүдний хүүхэн хараа энгийнээс томорч харагддаг. Иймээс худалч хүний нүдрүү нь харвал, худал эсвэл үнэн хэлж буй эсэхийг нь хялбархан мэдэж болдог.