Тэрээр махлагдуу тачаангуй бие, нүүр будалт, урт хар үс гээд гадна төрхийн хувьд хуучин найз бүсгүй Кайлитай нь нилээдгүй төстэй. Тиймээс ч тэднийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өрсөлдүүлж байгаа юм. Ингээд тэдний ижил төстэй болон бусдаас өөр давуу талуудыг харьцуулан хүргэе.
1
Саарал өнгөнд дуртай
Саарал өнгө нь биеийн өө сэвийг тодотгож, ажил хэрэгт өмсдөг хүйтэн өнгөнд тооцогддог ч, тэдэн шиг биетэй бүсгүйчүүдэд энэ нь нөлөөлдөггүй бололтой. Хамгийн бариу саарал даашинзыг өмссөн ч хоёулаа гайхалтай харагдаж байна. Сүүлийн жилүүдэд хэт туранхай биенээс илүүтэй, бага зэрэг махлаг, хөх бөгс томтой бүсгүйчүүд хамгийн сайханд тооцогдож байгаа юм. Харин тэд бол ийм биений "амьд жишээ нь" гэхэд болно.
2
Хоёулаа рэппер Тигатай болзож байсан
Алдар нэрийн хувьд Кайли, Дэмигээс хамаагүй илүү юм. Кайли бага байхаасаа телевизийн реалити шоугаар олонд танигдан, сүүлд нь өөрийн гэсэн гоо сайхан, хувцасны брэндыг гаргаж, олон газрын нүүр царай болж байсан. Тэднийг болзож эхлэхэд Тигаг, Кайлигийн шинэ найз залуу гэж тодотгож байсан бол, Дэмитэй уулзаж эхлэхэд түүний шинэ бүсгүйг хэн болохыг мэдэх гэж олон хүмүүс хайсан байна. Тига, Кайлитай 2 жил гаруй үерхэж 6 сая долларын байшинд хамтдаа амьдарч байсан ч, Кайлигын гэр бүлийн “Keeping up with the Kardashians” шоу, болон түүний шинэ амрагаас болж хосууд одоогоор хоёр тийш болоод байна.
3
Спортоор хичээллэгчид
Тэд хоёулаа биендээ мэс хүргэж одоогийн төгс биеийн галбираа олсон ч, гений нөлөө ч бас бий. Өргөн тааз, том хөх, нарийхан бэлхүүс нь тэдний нэрийн хуудас гэхэд болохоор болсон. Гэхдээ энэ биеэ сайхнаар нь хадгалахын тулд хоёулаа идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, хоолны дэглэм баримталдаг гэнэ.
4
Урт түрийтэй гутал
Сүүлийн үед өвдөг давсан урт түрийтэй гутал трэнд болоод байгаа. Өмссөн хүнээ харц булаам тачаангуй харагдуулдаг энэ гуталнаас тэд хоцролгүй, өөр өөрсдийн хувцсанд тохируулан сонгосон байна. Эдгээр зургийг харьцуулж харахад Дэмигийн хувцаслалт илүү хямдхан, хөнгөмсөг, харин Кайлигийнх өөрийнх нь биеийг тодотгосон сайхан харагдаж байна гэж стилистүүд хэлжээ.
5
Үдэшлэгт
Тэд хоёул нас залуу учир клубт найзуудтайгаа хөгжилдөх дуртай гэнэ. Дэмигийн хувьд өвдөг давсан урттай, нимгэн материалтай даашинз сонгосон нь түүнийг сайхан харагдуулж байгаа ч Кайлиг гүйцэхгүй байгааг та шууд л харж байгаа байх. Кайлигийн хувьд нүүр будалт, зураг авахуулах байрлал, даашинзны үзэмж гээд бүгд л төгс мэргэжлийн харагдаж байгаа биз.
6
Богинохон цагаан даашинз
Цагаан даашинзны сонголтон дээр тэд хэзээ ч алддаггүй бололтой. Дэмигийн хувьд бие барьсан өвдөгний урттай даашинзаа, хар өндөр өсгийттэй хослуулсан байна. Түүний даашинз үнэхээр бариу байгаа ч ямар ч өөгүй бие даашинзных нь цаанаас гайхалтай харагдаж байна. Харин Кайли бэлхүүс хэсгээрээ бариу, хөхийг нь илүү тодотгосон торгон материалтай даашинзыг сонгож өмссөн нь түнийг 100 метрийн цаанаас ч сувд шиг гялалзуулан харагдуулж байгаа биз.
7
Наран шарлагын газар
Кайли бол халуухан, хотын цагаан арьстай охин. Тэр өөрийн хэт цагаан арьсандаа тийм ч дуртай биш бөгөөд үргэлж л арьс борлуулах бүтээгдэхүүн хэрэглэдэг гэнэ. Харин Дэми илүү чийрэг бор өнгийн арьстай. Европчууд ийм арьсанд цагаан арьснаас илүү дуртай байдаг гэнэ. Гэхдээ л тэд усны хувцастай зургийг хэнээс чилүү халуухан авахуулах чадвартай гэдгийг та харж байгаа байх.
8
Шөнийн клубийн хамгийн халуухан нь ...
Тэд мэдээж шөнийн клубын хамгийн халуухан охид. Гэхдээ тэдний нэг ялгаа бол Кайлигийн зургийг паппараци авчихдаг, харин Дэми найзаараа зураг авахуулах хэрэгтэй болдогт л байгаа юм. Магадгүй олны танил байх нь Кайлид хөдөлгөөн бүрээ хянаж байнгын өөрийгөө хянах хэрэгтэй хэцүү байдалд оруулдаг байх. Харин Дэми хүссэнээрээ зугаацахад түүнд ямар нэг асуудал гарах нь бага шүү дээ.
9
Энгийн өдрүүдэд
Тэдэн шиг халуухан бүсгүйчүүд үргэлж л камерын хараанд өртөж байдаг учир байнга л сайхан харагдах шаардлагатай болдог. Гэхдээ Кайлигийн хувьд Дэмигээс насаар дүү учир илүү чөлөөтэй боловч, загварлаг хувцсыг өдөр тутамдаа сонгох дуртай гэнэ. Дэмигийн хувьд бага зэрэг тачаангуй, хэт задгай биш хувцсыг сонгодог гэнэ.
10
Дэлгүүр хэсэх
Эхний зурагт Дэми, Тигатай уулзаж байх үедээ хамт дэлгүүр хэсэж байна. Магадгүй Тига шинэхэн амрагаа эрхлүүлж хувцас авч өгч байсан байх. Харин өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийддэг Кайлигийн хувьд дуртай кофегоо бариад брэндийн дэлгүүрээр тайван явж байна. Кайли шиг ингэж дэлгүүр хэсэх илүү тухтай гэдэгтэй та санал нийлэх байх тийм үү?
11
Богино цамцтай охид
Халуун өдрүүдийг богино цамцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд энэ зурган дээр хоёулаа богино цамцтай "охин тэнгэрүүд" шиг харагдаж байна. Гэхдээ энэ зургуудаас тэдний амьдралын хэв маягын ялгаа харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Дэми энгийн нэг орон сууцанд амьдардаг халуухан бүсгүй бол Кайли тансаг харшынхаа толинд зургаа авсан нь харагдаж байна.
12
Богино хар даашинз
Эмэгтэй хүний шүүгээнд заавал байх ёстой хувцас бол жижиг хар даашинз. Тэдний урт хар үс, сайхан биеийг улам тодотгодог учир тэдэнд ийм даашинз хамгийн олон байдаг биз... Дэмигийн хуьд хувцсаа ихэвчлэн өндөр өсгийттэй хослуулдаг бол Кайли үнэтэй брэндийн пүүзтэй хослуулж илүү чөлөөтэй загвараар хувцаслах дуртай гэнэ.
13
Хэн нь илүү хумстай вэ?
Тэд бүх талаараа төгс байхыг хүсдэг. Гоо сайхны нэг хэсэг болсон гараа хэзээ ч мартдаггүй. Дэми энэ зурганд өөрийнхөө эмэгтэйлэг жижигхэн гар, төгс хумсаа дөнгөж будсан гэмээр төгс нүүр будалттайгаа хослуулан харуулж байна. Харин Кайли өөрийн нэрийн хуудас болсон хүрэн өнгөөр уруул болон нүдээ будаж алтан шар хумсаа харуулжээ.
14
Машины селфи
Дэми бол Англи охин. Харин Кайли Лос-Анжелест 2 дахин их түгжрээнд байдаг учир түүний машины селфи хийх чадвар гайхалтай болтлоо хөгжсөн. Гэхдээ л Дэми нарны гэрэл нүүрэн дээрээ тусах байрлалыг олж гайхалтай зураг дарж чаджээ.
15
Нүүр будалт
Нүүр будалтын хувьд тэд өөлөхийн аргагүй харагдаж байгаа биз. Кайли онцгой тохиолдлуудад мэргэжлийн нүүр будагчийн туслалцаа авдаг ч, энгийн үед өөрийнхөө будалтыг хийдэг гэнэ. Энэ зурагт тэрээр Кочелл хөгжмийн наадамд зориулсан нүүр будалтаа хуваалцсан юм. Харин Дэми үргэлж өөрийнхөө нүүр будалт, үс засалтыг хийдэг. Гэсэн ч түүний сайхан арьсанд ямар ч будалт гайхалтай харагддаг бололтой.
Та тэдний хэнийг нь илүү халуухан гэж бодож байна?